Монголын "Улаанбаатар" соёлын төвөөс 9дэх жилдээ зохион байгуулж буй Монгол Наадамдаа хүрэлцэн ирж хүчит бөхчүүдийн барилдаан, хурц мэргэн харваачдын уухай, цэц шалгасан шагай харвааг харж, хйиморь юугаа сэргээж, эх нутгийнхаа сэвэлзүүр салхи, сэнгэнэсэн үнэрийг Хан үндэстний хүгэлгэр уулсын дээгүүр Төрийнхөө далбаа, сүрлэг дуулалаараа урин дуудаж, Хан мөрнийг цалгитал хотлоороо наадан цэнгэхийг урьж байна.
Наадмын нээлтийн ажиллагаа 7-н сарын 12-ны 12 цагт \Сур харваа, сагсан бөмбөгийн тэмцээн, бөхчүүдийн оноолт 10-н цагаас эхэлнэ\ Монгол сургуулийн дэргэд болно.
Хөтөлбөр: Бөх, сур харваа, шагай харваа, сагсан бөмбөг, теннис, буухиа гүйлт, гар барилдаан, Монгол дууны тэмцээн, хонжворт сугалаа, үндэсний урлагын тоглолт, хөгжөөнт тоглоомууд...
Үйлчилгээ: Эмэгтэйчүүдийн хумс будах үйлчилгээ болон хүүхдүүдийн дуртай хөөсөн чихэр үнэгүй. Цагдаагийн академийн үлээвэр хөгжмийн болон Монгол сургуулийн сурагчдын тоглолт болно.
Байршил: Ягааны 546(광나루 역) буудал 1р гарц
Оролцох баг тамирчдыг бүртгэж байна. Тамирчид мэдүүлэгээ 7-н сарын 5-ны дотор Наадамын зөвлөлд ирүүлнэ үү.
Харилцах утас: Улаанбаатар соёлын төв 02-446-4199 өдрийн цаг, факс: 02-446-4489\байнга\
гар утас: 011-9680-1179, 010-3816-1179, 010-8666-5414