Бичлэгийн тоо 294
Сургалт, судалгааны төвтэй боллоо
Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын Сургалт, судалгааны төвийн нээлт өчигдөр ГХЯ-нд болов. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар Сургалт, судалгааны төвийг нээж, ГХЯ-ны нэгжүүдийн удирдлага, МУИС-ын ОУХС-ийн захирал тэргүүлэх профессор Н.Алтанцэцэг, МУИС-ын ОУХС-ийн Сургалтын албаны дарга профессор Н.Тунгалаг болон залуу диптомат, олон улсын харилцаа сурдаг оюутнууд оролцов. Г.Занданшатар сайд нээлтийн үг хэлснийн дараа Ц.Гомбосүрэн сайд залуу дипломат, их сургуулийн оюутнуудад Монгол Улсын гадаад харилцааны түүхээс сөхөн лекц уншиж, олон улсын харилцааны хөгжлийн тухай ярилцав.

“Монгол Улсын гадаад чиг бодлого авч хэрэгжүүлэх алхам, үйл ажиллагааг нарийн төлөвлөх, ул суурьтай судалгаан дээр үндэслэн үнэлж цэгнэх, дүн шинжилгээ хийх, нэг үгээр хэлэхэд бидний шийдвэр , алхамын шинжлэх ухааны үндсийг сайжруулах явдал чухал зорилгын нэг болж байгаа юм. Энэ нь гадаад харилцааг эрдэмжүүлэх явдал юм. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тус төвийг байгуулж байгаа юм.

ГХЯ-ны Сургалт судалгааны төв нь залуу дипломатуудыг сургах, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын гадаад харилцааны чиглэлээр ажилладаг ажилтнуудад сургалт явуулах болно. Мөн олон улсын харилцаа, дипломат алба, ёс зүйгээс эхлээд гэрээ хэлцэл хийх ур чадвар, дипломат харилцаа, олон улсын хууль эрх зүй болон гадаад хэлний мэргэжлийн өндөр түвшний сургалтыг гадаад , дотоодын чадварлаг багш нар,дипломатчид, сургалт, боловсролын байгууллагуудтай хамтран явуулах юм.

Урт, богино хугацааны эдгээр сургалтаас гадна, өргөн хүрээний, Монгол Улсын гадаад бодлогод шаардлагатай ултай судалгаануудыг ГХЯ, түүний системийн байгууллагын ажилтнуудыг тодорхой сэдвээр мэрэгшүүлэх замаар явуулж, судалгааны материалуудаа боловсруулж, цувралаар хэвлэж байх зорилго тавьж байна.

Түүнчлэн дэлхийн нэр хүнд бүхий сургалт, судалгааны байгууллагууд, их дээд сургууль, хүрээлэнгүүдээс нэр хүнд бүхий багш нарыг урьж авчиран цуврал лекц уншуулах, олон улсын тэргүүлэгч мэргэжилтэн, экспертүүдтэй хамтран олон улсын тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийх боломжтой болтлоо өргөжин тэлж цаашдаа Дипломатын Академи болгон өргөжүүлэх том зорилго өмнөө тавьж байгаа юм.

Олон улсын тавцанд гарч буй улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүд биднээс цаашдаа гадаад хэлний өндөр мэдлэгтэй, хэлэлцээ хийх ур чадварыг сайтар эзэмшсэн,дипломатын харилцааны өндөр мэдлэг, дадлага туршлага бүхий хүмүүсийг улам их шаардах болно гэдэг нь тодорхой байна.
Мөн бид гадаадын дипломат академиуд, их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдтэй харилцаа, хамтын ажиллагаа тогтоон хөгжүүлэх бодолтой байгаа юм.

Энэхүү ажилд манай гадаадад томилогдон ажиллаж буй элчин сайд нар, дипломат ажилтнууд, өргөмжит консулуудын дэмжлэг туслалцаа зайлшгүй билээ.
Манай сургалт судалгааны төвд зориулан дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн "Smart Board" электрон самбарыг бэлэглэсэн ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж болон Элчин сайдын яамны хамт олонд энэ завшааныг ашиглан талархаж буйгаа илэрхийлж байна” хэмээн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэллээ.
 
www.doldon.com
 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925084/2fe/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5196
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6676
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5768
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8373
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9947
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
159 Дэлхийн банк: Монгол Улсын шинэ төсөв хуулиа зөрчлөө "MK" 2010-11-29 9961
158 Хүнсний буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно "MK" 2010-11-29 10511
157 Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд ард түмэндээ хандаж хэллээ "MK" 2010-11-29 10180
» Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын Сургалт, судалгааны төвийн нээлт "MK" 2010-11-29 11142
155 Монголчууд цахилгаан станц барьж байна "MK" 2010-11-29 10931
154 Онцгой албан татварын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ "MK" 2010-11-29 10701
153 Импортоор оруулж ирж байгаа автомашины татварыг нэмнэ [2] "MK" 2010-11-29 11876
152 Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний курс file [2] ADVertisement 2010-12-01 31541
151 Ёнпён өдөөн хатгалт 12 сарын 15ны өдөр үдээс хойш нийт иргэдийг хорогдох байрлуу зугатах болон иргэдийг хамгаалах сургалт [1] "MK" 2010-12-03 11563
150 Каргоны үйл ажилгааны талаар [4] "MK" 2010-12-03 12870
149 Элчин сайдын яамнаас иргэддээ хүргэх мэдээ "MK" 2010-12-03 13051
148 Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч асан Ну Мү Хён ий бодол.. [3] "MK" 2010-12-03 12140
147 Сөүл метроны буудалаас Инчон олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 43 минут зарцуулах боллоо. [1] "MK" 2010-12-03 12652
146 2022 оны Дэлхийн хөл бөмбөгийн тэмтцээнд Солонгос улс дахин эрх авч чадсангүй. "MK" 2010-12-03 11334
145 БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. [2] "MK" 2010-12-05 12031
144 Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүдийн жагсаалтад Өмнөд Солонгосын ХБ орж байна "MK" 2010-12-05 13720
143 Солонгос улсын Цагаач иргэдийн төвөөс мэдээллэх нь [7] "MK" 2010-12-05 15289
142 Солонгос улсад Хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй гадаад иргэдэд зориулав. [2] "MK" 2010-12-05 13282
141 Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ [1] "MK" 2010-12-05 11222
140 Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг "MK" 2010-12-07 13091
139 МИАТ-ИЙН МЭДЭН БУДИЛАХ, МЭЛЗЭХ АЖИЛЛАГАА ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ "MK" 2010-12-07 12270
138 ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ [4] "MK" 2010-12-07 13597
137 Та дүрмээрээ яв, эсвэл хуулийн хариуцлага хүлээ... [1] "MK" 2010-12-07 11801
136 40 настай эр метронд зорчиж байсан зоригчдыг 10 минутын турш айлган сүрдүүллээ. [3] "MK" 2010-12-07 15392
135 Бөмбөг унаж байхад цэргийн хурандаанууд үзэмний дарсатай түүхий загас [2] "MK" 2010-12-07 13890
134 Дахин Хойд Солонгосын дайралтанд зориулсан АНУ ба Өмнөд Солонгосын хамтарсан уулзалт [14] "MK" 2010-12-09 15625
133 ЧАТ АШИГЛАЛТАНД ОРЛОО file [1] admin 2010-12-16 12926
132 НИЙТ ГИШҮҮД ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ~ [4] admin 2010-12-31 12075
131 Гадаадад байгаа Монголчууддаа хүргэх мэдээлэл ADVertisement 2011-02-25 14444
130 АНХААРУУЛГА АНХААРУУЛГА АНХААРУУЛГА [9] admin 2011-03-04 32909
129 БНСУ-дахь Монголчуудын Төрийн бус байгууллага "MK" 2011-03-04 13345
128 2011 оны 4 сард Party night ҮЙЖОНГБҮ ХОТОД НЭЭГДЭНЭ file [4] ADVertisement 2011-03-26 14920
127 Хэрэглээнд төвөг учруулсандаа хүлцэл өчие! [1] admin 2011-03-31 13559
126 2011 외국의료인진료코디네이터양성과정 몽골 교육생 모집 (전액국비무료 [1] ADVertisement 2011-04-04 17205
125 ***ТОМ ГУАНЖҮД HAVANA NIGHT CLUB НЭЭГДЭНЭ***. file [3] admin 2011-04-12 15463
124 БАРИА ЗАСАЛ ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ [5] admin 2011-04-18 21133
123 БНСУ-н уламжлалт ангаах ухааны эмчилгээ / үнэ төлбөргүй / [1] "MK" 2011-04-22 24264
122 Сөүл хотын захиргаа ажилтан шалгаруулж авах гэж байна. [7] "MK" 2011-05-02 16278
121 Бүх Монголчуудын сонорт [4] "MK" 2011-05-10 21174
120 *** ГЭРЭЭТ АЖИЛЧДАД (E-9) ЗОРИУЛАВ *** file admin 2011-05-11 34215
119 mglclub.com Баннер хийх хүн хайж байна. [9] admin 2011-05-12 22625
118 БНСУ-дахь Монгол нийгэмлэг [2] "MK" 2011-05-24 21555
117 Эх үрсийн баярын Мэнд! "MK" 2011-06-02 21530
116 АНСАН ШИВА "ТОП ТЕН " NIGHT CLUB -д УРЬЖ БАЙНА file [1] ADVertisement 2011-06-06 25732
115 ЦАЛИН, ХАНГАМЖ САЙТАЙ АЖЛЫН БАЙР ЭХ ОРОНД ТАНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА! [4] ADVertisement 2011-06-06 30309
배너신청
자생병원

배너신청