Эрх танхил балчир насандаа бусдын адил тоглож наадаж чадалгүй хүнд өвчинд зовж шаналж, тэмцэж буй Банзарагч овогтой Танан охин нь өдгөө 3 -хан настай билээ. 2011 оны 03.31 нд Монголоос ‘ Medulablastoma with hydrocyphalus in 4th venticle’ гэсэн оноштой ирээд 2 удаа хагалгаанд амжилттай орон хагалгааны дараах эмчилгээг ‘삼성’ эмнэлэгт хийх учираас эмнэлгээ шилжүүлсэн юм.
Хагалгааны дараах хорт хавдарын эсийн шинжилгээгээр ‘Anaplastic ependymoma’ гэсэн оношыг албан ёсоор авсан юм. Гэтэл энэ өвчин нь маш ховор илэрдэг БНСУ-н хэмжээнд ердөө 5 хүн л энэ өвчинөөр эмчилүүлж байсан боловч эмчилгээ үр дүнд хүрч байсан түүх байдаг юм байна. Тиймээс эмнэлгийн зүгээс ч хагалгааны дараах шат дамжсан эмчилгээг хийлгэж чадах юм бол эмчилгээ үр дүнтэй болно гэсэн найдлагыг тавьж байгаа юм. Одоогоор нийт эмнэлгийн төлбөр 150 сая вон эмчилгээ хийлгэх шаардалгатай байгаа юм. Тиймээс Солонгос улсад ажиллаж амьдарч, сурч боловсорч буй халуун сэтгэлт Монгол ахан дүүс та бүхэнийг бага гэлтгүй хандив өргөж Танан охинд амь нас хайрлаж, эрүүл саруул инээж өсөж торниход нь хайр энэрлээ үзүүлж, тусламжийн гараа сунгахыг чин сэтгэлээсээ мэхийн гуйж байна.
Танан охинд маань одоогоор тусламж үзүүлсэн доорх байгуулгууддаа талархал илэрхийлье.
1. Korea pediatric Cancer Center / 10 сая вон /
2. 삼성병원 сайн дурын эмч нарын холбоо / 5 сая вон /
3. Overland ресторан / 5,5 сая вон /
4. Ансан хот дахь Шихин Монголчуудын холбоо / 174,000 вон /
5. 역삼역 Алтантогос ахлагчтай Христэд итгэгч Монгол иргэд /80,000 вон /
Танан охин маань ээжийн хамт 삼성 эмнэлгийн Guest House –д амьдарч гадуур эмчилгээ хийлгэж буй боловч аав Банзарагч нь эмнэлэг дээр байрлаж өдөр болгон уйгагүй хайрт охиныхоо алтан амыг аварахын тулд тусламж хайн явж байгаа билээ.
Удахгүй болох нэгдсэн болон орон нутагуудын Наадамын арга хэмжээнүүд дээр хандивын аяан хийх тул наадамчин олон та бүхэнийг сайхан наадахын хажуугаар сайхан сэтгэлийн үүднээс тусламжийн гараа сунгахыг аминчилан гуйя.
Танан охинд тусламжын гараа сунгахыг хүсвэл
Дансны дугаар: ШИНХАН БАНК / 신한은행 / - 110-330-908846
Хүлээн авагч : TERBISH BANZRAGCH
Холбоо барих : 010-5788-9122
Хүндэтгэсэн
БНСУ-дахь Монгол нийгмлэг
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
demjij baina.
ТА ТАНАН охинтой холбогдохыг хүсвэд 010-5809-1441 утсаар ярь болно. Танан охин эмчилгээний зардлаа одоо хүртэл хайсаар байна.
Эвий дээ бяцхан охин хурдан идгэрээсэй гэж өдөр болгон залбирнаа ах нь.
Бидний мах цусны тасархайд хүний хүн хүртэл тусалж дэмжиж байхад цус нэгтэн Монголчууд бид юунаас нь дутах вэ!
Солонгосд үйл ажиллгаа явуулдаг Монгол байгуулгууд минь ард түмэнтэйгээ жаахан ойртож ажиллаач
Бид байхгүй бол та нар яамар үйл ажиллагаа явуулах вэ?