Бичлэгийн тоо 294

ГОЛОМТ БАНК - МОНГОЛЧУУДДАА

Уншсан 20653 vote 0 2010.06.11 08:03:51

mungun guiwuulga last.jpg


Голомт банк Солонгост амьдарч буй Монголчууддаа зориулан багц

үйлчилгээ санал болгож байна

 

Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн тоогоор тэргүүлдэг БНСУ­­­­-д манай 32 мянга гаруй иргэн ажиллаж, амьдардаг албан бус тоо бий.

Харийн орноос гэр бүлийнхэндээ мөнгө илгээх, хуримтлуулсан мөнгөө найдвартай хадгалуулах цаашлаад хүссэн орон сууцаа хэн нэгнээр зуучлуулгүйгээр банкны зээлд хамрагдаж авах гээд санхүүгийн олон янзын хэрэгцээ шаардлага тэдэнд бий.

Тэгвэл Монголын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Голомт банк БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан мөнгөн гуйвуулга, онлайнаар хадгаламжийн данс нээх үйлчилгээ, мөнгөн хадгаламж, орон сууцны зээл зэрэг багц бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгож байна.

БНСУ-ын томоохон банкуудын нэг болох Шинхан банкаар дамжуулан Монгол руу найдвартайгаар, түргэн шуурхай мөнгө гуйвуулах боломжийг Голомт банк олгож байгаа бөгөөд Та Шинхан банкны өөрт ойр байрлах  салбарт хандан үйлчлүүлээрэй.

Хэн нэгэн дотны хүнээрээ дамжуулан Монгол дахь банкинд мөнгөө хадгалуулдаг байсан цаг ард хоцорч, онлайнаар хадгаламжийн данс нээлгэж, интернэт банкаар мөнгөн хадгаламжаа захиран зарцуулах шинэ боломж нээгдсэнийг дуулгахад таатай байна.

Эрхэм та  www.egolomt.mn  цахим хуудсанд хандаж онлайн данс гэсэн хэсэг дэх зааврын дагуу материал бүрдүүлж Голомт банкны шуудангийн хаягаар илгээж, илгээсэн материалыг тань Голомт банкны ажилтан хянаж үзээд таны и-мэйл хаягаар дансны дугаар, интернэт банкинд нэвтрэх эрх, нууц үг зэргийг илгээх болно. Ингэснээр та мөнгөн хөрөнгөө хэн нэгнээс хамааралгүйгээр удирдан, хадгаламжийн уян хатан нөхцөлүүдээс сонголтоо хийн хүүгийн ашиг хүртэх юм.

Энгийн хугацаатай төгрөгийн болон ам.долларын мөн хуримтлалын хугацаатай гэсэн мөнгөн хадгаламжуудаас өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохируулан сонголтоо хийгээрэй. Жилийн 16.8 хувь, дээр нь урамшууллын 1 хувийн хүү тооцогдох хамгийн өндөр үр ашиг бүхий  мөнгөн хадгаламж таныг хүлээж байна. Ансан хот дахь Шинхан банкны салбар дахь  Голомт  банкны ажилтанд хандан мөнгөн хадгаламж нээлгүүлээрэй.

Мөн хүссэн орон сууцаа хэн нэгнээр зуучлуулж бус сарын орлогоосоо илүүчлэн банкны зээлд хамрагдан авах боломж танд байна. 120 сая хүртэлх төгрөгийн зээлийг  сарын 1.45-1.5 хувийн хүүтэйгээр авч болох бөгөөд уг зээлд хамрагдахын тулд 6 сарын турш сар бүр хадгаламжийн дансандаа орлого хийсэн байх шаардлагатай. Таны хадгаламжийн үлдэгдэл  худалдан авах орон сууцны тань  үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хувьтай  тэнцэж байх ёстой гэдгийг анхаараарай.

Санхүүгийн супермаркетын үйлчилгээг нэг дороос...


Os_kar

2010.06.11 12:08:56
*.164.176.242

"This is a secret article."

:

Golomt_Bank

2010.06.11 12:25:55
*.7.254.174

ГОЛОМТ БАНК НЬ АНСАН ХОТЫН ВОНГУГ ДУН ШИНХАН БАНКИН ДОТОР АЖИЛЛАЖ БАЙГАА.

ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭХЭД ГАДААД ПАСПОРТ, 1% ЦЭЭЖ ЗУРАГ АВЧИРАХ

МОНГОЛ РУУ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭД ГАДААД ПАСПОРТАА ЗААВАЛ АВЧИРНА УУ.

ХОЛБОО БАРИХ УТАС 010-4750-7083

АНСАН ЁГ

 

profile

Heeparagi

2010.06.11 12:30:00
*.214.194.147

www.egolomt.mn  ruu orsn chini online dans gesen heseg baihgui bnaa. www.golomtbank.com  deerch Internet bankni tuhai todorhoi medeelel alga bnaa.Yaj internet bankind nevtreh erh olj avah talaaraa  todorhoi bichij bolhgui yu  ADMIN aa

 

fromm

2010.06.14 12:05:22
*.193.162.108

www.egolomt.mn ruu orohod online dans gej tses bhgui bnaa, Golomt_bankaa?! Ansanaas hol bolohoor online-r dans neelgeh gesiimaa

barbi

2010.07.15 21:57:09
*.185.9.204

ene golomt bankd interneeteer yaj bvrtgvvleh ym be ecbel bankdeer  bieeeree ozih ymuu

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
배너신청
자생병원

배너신청