Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. “Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй” гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ.

  - Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

- Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлд­сөн. Манай улсын засгийн газраас Азийн орнуудад хэрэгжүүлдэг боловс­ролын хөтөлбөр байдаг. Манай сур­гуулийн захирал бид хоёрыг энэ хөтөлбөрт хамрагдаж Киргиз, Казахс­тан, Монголын аль нэгэнд нь очиж багшлах санал тавьс­наар энд ирсэн дээ. Интернэтээс Монголын талаарх мэдээллүүдийг цуглуулж, зургийг нь үзсэн. Үнэхээр их таалагд­сан. Энд ирсэн­дээ ч харамс­даггүй. Хэдэн зууны тэртээ Чингис хаан дэлхийг эзлэх аян дайн хийж явахдаа Польшийг эзлэн хааныг маань егүүтгэсэн түүх байдаг шүү дээ.

 - Монголыг хэрхэн төсөөлж байв? Ирээд амьдрахад төсөөллөөс чинь зөрөх зүйл олон байсан уу?

 - Москвагаас наашаа ирж байхдаа онгоцны цонхоор хараад өөрийн эрхгүй дуу алдсан. Өргөн уудам тал, уул ус нь биширмээр сайхан санагд­сан. Европын газар нутгийн талтай тэн­цэх агуу өргөн уудам нутгаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ийм том газарт 2,6-хан сая хүн амьдардаг гээд бодохоор сэтгэлд багтахгүй л байлаа. Харин Улаанбаатар хотыг хангалттай суд­лаад ирсэн болохоор төсөөлөл минь нэг их зөрөөгүй. Төв Европын хотуудын амьжиргааны төвшин өндөр л дөө. Үүнийг би ялгаа гэж боддоггүй. Нүүдлийн соёлоос суурин иргэн­шилд шилжээд удаа­гүй байгаа гэхэд Улаанбаатар том хот. Европт 1000 жилийн түүхтэй хот олон байдаг. Үүн шиг Улаанбаатар ч бас жилээс жилд хөгжиж өргөжинө. Өглөө гэрээсээ гараад такси­даад ажил дээрээ ирнэ, хаа нэгтээ орж кофе ууна гээд л бусад хоттой ижил амьдралын хэмнэл энд байдаг. Том хотын зовлон бэрхшээл, сайн сайхан зүйлс бүгд л бий.

- Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв?

- Хүмүүстэй харь­цах харьцааны тал дээр бэрхшээл байгаа­гүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийл­дэггүй. Монгол­чууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахарх­даг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “Гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьд­ралын хэв маяг, орчин нөхцөлийг таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийн­хөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэг­тэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй.

- Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ?

- Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага Монголд байх­гүй. Гурван сая хүрэх­гүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа. Монгол хөгжөөд монгол шиг л болох ёстой. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бахарх­маар энэ байдлаа өөрсдөө мэдэрч, түүний­гээ товойлгож тодруу­лаад хөгжвөл Америкаас ч сайхан улс шүү дээ Монгол. Харин үүний­гээ монголчууд мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Саяхан би долоо хоногийн хугацаа­гаар Бээжин явсан. Галт тэргэнд Америкийн фермер залуу­тай танилцлаа. Монголд хоёр жил амь­дарч байгаад буцаж яваа тэр хүн монгол гэр авч яваагаа надад хэлсэн. Тэгээд тэр “Монгол хүн болохыг хүссэн Америк хүн байна” гэж хашгирахад тэнд байсан хүмүүс их гайхаж байсан шүү. Энэ л монгол гэсэн тодорхойлолт.

- Нэг газраас нөгөөд ирэхэд дасаж өгөхгүй хэцүү байдаг уу?

- Гадаад улсад амьд­рахаар ирж байгаа хүмүүст “Соёлын шок” гурван янзаар илэрдэг. Эхнийх нь ямар гоё юм бэ гэсэн сэтгэл хөдлөл, дараа нь бүхий л зүйлд гомдоллож өмнөхтэйгээ харьцуулж, харин эцэст нь дасдаг. Монголын зам авах юмгүй, дэлгүүрт нь идэхийг хүссэн зүйлүүд маань байдаггүй. Гэсэн ч би үүнд гомдоллоод байхыг хүсдэггүй. Хэдэн зууны өмнө эцэг өвгөдийн­хөө нутаглаж байсан уулсынхаа хор­мойд малаа хариулаад явж байсан хүмүүс хэдий завандаа зам, барилга, байшин барих юм бэ? Хот нь залуухан, нийгэм нь зах зээлд шил­жээд удаагүй.. Би Монголд дассан. Сайхан газар. Харин ийм сайхан газар төрж өсч амьдардаг гэдгээ зарим монголчууд мэдэрдэггүй, ойлгодог­гүй юм шиг.

- Монголд амьдраад жил шахам болж байна. Залуучуудын тухайд ямар бодолтой явдаг вэ?

- Дэлхий өмнөхөөсөө өөрчлөгдөж байгаа. Үүн­тэй адилаар хүмүүс ч өөр болсон. Настай хүмүүсийг хүндлэхээ больж, одоогийн хүүх­дүүд бидний үеийнхээс өөр гэхчлэн гомдоллох хүмүүс олон. Энэ бол газар сайгүй д байдаг үзэгдэл. Манай Польшид ч тэр. Монгол залуус гадагшаа гарч ажиллаж сурахыг их хүсдэг. Өндөр өртөг зардлаар тэгж явахыг би сайшаадаггүй. Нэг хүний гадаадад сурах зардлаар сайн багш нарыг урьж авч­раад ажиллуулах хэрэг­тэй. Тэгэх юм бол олон хүн эх орондоо чанартай боловсрол эзэмшинэ. Эцэст нь хэлэхэд Монгол бол Америк биш. Америкт ч асуудал бий. Монгол өөрийнхөөрөө явж өөрийн гэсэн өвөрмөц хөгжилд хүрэх ёстой.

М.Гэрэлтуяа    http://tsagtur.news.mn

Хайр амьд хvнд л хамаатай
Дугаар
Гарчиг
Нэр
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ 10 2 file
ADVertisement
174913   2012-05-02
Зарлал ***АНХААРУУЛАГА***
Levi`s
518534   2010-01-15
Зарлал MIAT болон KAL Олон улсын билет борлуулалт ХАМГИЙН ХЯМД ХАМГИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ 26
ADVertisement
825544   2009-05-11
6425 ....... 1 file
Гэрэлтзуун
2683   2014-03-19
 
6424 turshilt file
Гэрэлтзуун
2601   2014-03-17
 
6423 재한몽골학교 신입생 및 유학생 모집
leehyejung
3080   2014-03-14
2014@2015 kys hnxttlnay rnl; Vklkyukv ;gh, Bkyukl vejueel, vejgux tlvoolth rejgb Vklkyukv ;gh, Bkyukl vejueel, y, Bkyukl elvsy Dklk.vjklsy zgbys gldgy cvys pf.iffjfl dohna ug;gg;g; dga;gu wkjsy ugyw bkyukl...  
6422 Ахиад амтлахгүй юм шиг шунаж дурлахсан ... file
guniggui_zaluu
3319   2014-03-08
 
6421 재한몽골학교 컴퓨터강사 모집
leehyejung
2622   2014-03-07
재한몽골학교 컴퓨터강사 모집 재한몽골학교에서 아래와 같이 컴퓨터를 가르쳐 주실 강사선생님을 모집합니다. 〇 모집기간 : 2014년 3월 7일(금)~11일(화) 〇 모집대상 : 컴퓨터 전공자 및 자격증 보유자 〇 모집분야 : 컴퓨터 강사 (3~9학년 컴퓨터 수업) 〇...  
6420 bolomjiin unetei emnelguuded zuuchlan 010-5798-6344
batkhvv
2502   2014-03-06
bolomjiin unetei emnelguuded zuuchlan 010-5798-6344  
6419 14valentine
otgoo06
2257   2014-03-06
 
6418 mongolchuudaa 1
Jo[N]oN
2547   2014-03-03
sain baitsagaana uu?  
6417 Чи яг л тэнгэр мэт уудам бас газар мэт хатуу Чимээгүй... 6 file
i_love_you
3181   2014-01-25
 
6416 2014 NEW YEAR
otgoo06
2448   2014-01-24
www.koreaemall.mn  
6415 sergeelt 2 tomruulah gd bvvr ydchihlaa ogogo tuslaach yaj gdgee martchihaj bi file
i_love_you
2709   2014-01-23
 
6414 za ingd oroogvi ih udsan bna neg ymaa sergeegeed tavilaa shvv all 4 file
i_love_you
2873   2014-01-23
 
6413 __________.....Ёл ээж.....____________ 1
~~~*oGoGo*~~~
2633   2014-01-20
https://youtu.be/C__CWAREMgM  
6412 Love 人 Asia 5
otgoo06
2696   2014-01-15
www.koreaemall.mn  
6411 80 onii em yaraltai tatuulna
hancholsu
2641   2014-01-15
80 onii emegtei yaraltai tatuulna ner bairshsan burtgeliin dugaar/kod/10005131 utas 89897966  
6410 Солонгос дахь Монгол ирэх хичээлийн жилээс ахлах сургуультай болно file
cutlet
2621   2014-01-08
 
6409 Чамайг би хачин их... file
guniggui_zaluu
3143   2014-01-05
 
6408 .................. file
guniggui_zaluu
2587   2014-01-05
 
6407 Өр зүрхнээсээ ... file
guniggui_zaluu
2740   2014-01-05
 
6406 2014
otgoo06
2476   2014-01-03
www.koreaemall.mn  
6405 Чамд зориулсан шүлэг... 1
guniggui_zaluu
2926   2014-01-02
Шаналсан сэтгэлд минь горьдлого төрүүлэхээ боль Шатсан зүрхрүү минь ус цацахаа боль Шархалсан амьдралыг минь уландаа гишгэхээ боль Шаардсан үгсээр намайг доромжилхоо боль Чамайг би аль хэдийн мартчихсан Чалчиж суух зав гаргаж чадахгүй нь Ча...  
6404 Хайрын шүлгийн цуврал Хөх- Эгшин яруу найргийн бүлгэм ... file
guniggui_zaluu
2935   2014-01-02
 
6403 ... Харсаар байтал ...
guniggui_zaluu
2695   2014-01-02
Харсаар байтал чиний дэргэдээс Хачин тунгалаг хүн Босоод явчихлаа Хаа хүрэхийг нь би мэдэхгүй ч Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь Халуун зөнгөөрөө мэдэрч байна Харсаар байтал чиний биеэс Хачин гэрлэн бурхан Хөөрөөд явчихлаа Хаахна байсныг нь ...  
6402 Merry Christmas ... celine dion 23 file
~~~*oGoGo*~~~
2672   2013-12-15
 
6401 hairiin gal zarlaliin gal boljee 7
center
2709   2013-12-07
yagaad end yu bolow ?  
6400 hi all 1 file
Хулан
2545   2013-12-01
 
6399 "Арсландай мэргэн" хүүхэлдэйн кино dvd, номын нээлт
~~~*oGoGo*~~~
2743   2013-11-16
 
6398 많이 드세요 ㅋㅋㅋ 12 file
.Sarnai.
3076   2013-11-01
 
6397 repeat...................Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ.................... file
guijaalaa
2796   2013-10-25
 
6396 repeat............Б.Явуухулан.............. file
guijaalaa
2489   2013-10-25
 
6395 repeat................Дуул хүү минь ээ........................ file
guijaalaa
2521   2013-10-25
 
6394 repeat.................Бидэн хоёр........................ 4 file
guijaalaa
2599   2013-10-25
 
6393 repeat............................................................... file
guijaalaa
2225   2013-10-25
 
6392 repeat.........кк нээрээ хэцүү юм аа........... 3 file
guijaalaa
2397   2013-10-25
 
6391 dahiad bolumu
batbold_85
2394   2013-10-04
Dahiad zhiohguimu  
6390 hairiin gal
nyamaa1
2644   2013-09-15
hairiin galiinhan bulangaa sergeej zondoo saihan gegeeleg zuil oruulaarai bainga unshdag shuu  
6389 ЭЛЭГТ НЭГТ МОНГОЛЧУУДАА БИЕЭ ХАЙРЛЪЯ 3
Aldargavya
4224   2013-08-25
МОНГОЛД UNICITY БҮТЭЭГДЭХҮҮН ШУУГИУЛЖ БАЙНА!! ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ! 21-r zuunii Tahal gej nerlegdeh negen uvchin bol TARGALALT um. Targalah yamar l olig baihavdee ta buhen nadaar heluuleltgui medej baigaa. Solongos, Japand bol uvchtei humuus ge...  
6388 Amals Fine Art 3
~~~*oGoGo*~~~
2545   2013-08-15
 
6387 Видео мэйл, видео хурал 4
batsy
2485   2013-08-05
Normal 0 false false false MN X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 Сайн байна уу! Tа энэхүү хэрэглэхэд хялбар программыг соёлтой хэрэглээ болгосноор: - Өөрийн бизнес, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаа - Баяр ёслолын үед ...  
6386 MAGAZINE 2
otgoo06
3014   2013-07-24
 
6385 arail bish hair gej....... 3 file
undraa123
3669   2013-07-19
 
6384 Бие биеэ гэсэн хайр 3
***12-р***сар
4690   2013-06-20
<  
6383 Аниргүйн гэгээ" шүлгийн цомирлог гарлаа. 4
jhjhjk
2957   2013-06-08
Яруу найрагч Бүлээний шүлгийн түүврийн цогц "Аниргүйн гэгээ" ном худалдаанд гарлаа. Хэрэв та бүхэн энэхүү номыг сонирхож байвал Монгол тауны 3 давхарт байрлах номын хэсгээс худалдан авна уу!  
6382 "Аниргүйн гэгээ" шүлгийн түүвэр 1
Монгол эр
3291   2013-06-08
Яруу найрагч Бүлээний шүлгийн түүврийн цогц "Аниргүйн гэгээ" ном худалдаанд гарлаа. Хэрэв та бүхэн энэхүү номыг сонирхож байвал Монгол тауны 3 давхарт байрлах номын хэсгээс худалдан авна уу!  
6381 ~~~Хайрын Сарнай~~~ 4 file
.Sarnai.
3476   2013-06-05
 
배너신청
자생병원

배너신청