Бичлэгийн тоо 3,329

Цамаан баячуудын тэнэглэл

Цамаан баячуудын тэнэглэл

1 Халимны бөөлжис – 70,000 доллар

Гэйри болон Ангела Виллиамс гэх хосууд далайн эргээр алхаж яваад, маш үзэсгэлэнтэй халимны бөөлжис олсон байна. Үүнийг үнэртэй ус хийхэд ашигладаг бөгөөд үнэр нь удаан гардаг, тогтоц сайтай байдаг аж. Хосууд өөрсдийн олзоо интернэтэд зарламагц л баячуудын нүд нь сэргэж, үнэ хаялцсан төдийгүй 1,57 кг жинтэй тус бөөлжис 70,000 доллар хүрсэн билээ.

Халимны бөөлжис – 70,000 доллар

2 “Касу Марси” бяслаг - хагас кг нь 100 доллар

Үүнийг хийхдээ амьд өт, хорхой ашигладаг гэвэл та итгэх үү? Бяслагаа буцалгасны дараа ялаанд тавьж өгөн үүрлүүлнэ. Ийн авгалдайнууд тусгай фермент ялгаруулж, бяслагийг наалдамхай, амтлаг болгодог аж. Энэхүү өттэй бяслагийг идэх, үйлдвэрлэхийг хориглосон байдаг боловч хагас кг-ийг нь 100 доллараар худалдан авах баячууд олон гэнэ.

“Касу Марси” бяслаг - хагас кг нь 100 доллар

3 Хонины ихсээр хийсэн маск - 500 доллар

Ким Кардашиан, Харри Стайлаас авхуулаад Викториа Бэкхам хүртэл гоо сайханч Луиза Дешамын салон руу өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх гэж хошуурдаг шалтгаан нь хонины ихсээр хийсэн маскаас болсон байна. Энэ нь нүүрний арьсыг чангалан, тэжээл өгөхөөс гадна үрэвслээс сэргийлдэг аж. 

Хонины ихсээр хийсэн маск - 500 доллар

4 “Kopi Luwak” кофе – нэг аяга нь 90 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй энэхүү кофег амьтны ялгадсаар хийдэг байна. Муур, сохор номин гэхчлэн жижиг биетэй амьтдад кофены үрийг идүүлэн, ходоодны хүчилтэй нь исэлдүүлж, ялгадсыг нь гаргаж авдаг аж. Харин өдгөө үүнийгээ үйлдвэрлэл болгон хөгжүүлж байгаа юм.

“Kopi Luwak” кофе – нэг аяга нь 90 доллар

5 Шувууны сангасаар хийсэн маск - 180 доллар

Шувууны сангас бидний гоо сайханд эерэг үр нөлөө үзүүлдэг гэхэд итгэх хүн ховор. Үүнийг Япончууд аль эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд өдгөө үр дүнг нь мэдэрсэн хүмүүс өртөг үнийг нь үл тоон, тус маскийг байнга хэрэглэдэг аж. Энэхүү бүтээгдэхүүн нь нүүрийг зөөлрүүлж, гэрэлтүүлэх үйлчилгээтэй юм.

Шувууны сангасаар хийсэн маск - 180 доллар

6 Зааны ялгадсан шар айраг - нэг шил нь 100 доллар

2013 онд Японы “Sankt Gallen” шар айрагны үйлдвэр онцгой аргаар буюу зааны ялгадас, кофений үрийг ашиглан, өвөрмөц шар айргийг гаргаж авсан юм. Энэхүү бүтээл баячуудад маш их таалагдсан төдийгүй өндөр үнээр худалдан авдаг байна. Тус компани Тайландын “Golden Triangle” заан хамгаалах сангаас 35 гр ялгадсыг 99 доллараар худалдан авдаг гэнэ.

Зааны ялгадсан шар айраг - нэг шил нь 100 доллар

7 Вампиран маск - 950-1400 доллар

Реалити шоуны од Ким Кардашиан тус зургаа өөрийн твиттер хуудаснаа байршуулж олныг алмайруулж байсан юм. Учир юу гэвээс түүний түрхсэн маск нь хүний цусаар хийгдсэн төдийгүй 1500 долларын үнэтэй аж. Энэхүү маск нь нүүрийг чангалж, толийлгох үйлчилгээтэй тул одуудыг хуйлруулдаг байна шүү.

Вампиран маск - 950-1400 доллар

8 Хүний ялгадас – жилийн ашиг: 13,000 доллар

Шулуун гэдэсний шархлаа, өвчлөлөөс үүдэн шаналж байгаа хүмүүс зориулан гаргасан тус бэлдмэлийг хүний ялгадсаар бүтээдэг байна. Харин донор олох тал дээр бага зэрэг асуудалтай байдаг төдийгүй тэднийг цоо эрүүл байхыг шаарддаг аж. Мөн тус бэлдмэлийг үйлдвэрлэгч компани дэлхий даяар 185 эмнэлэгт 2000 гаруй түүхий эдийг илгээгээд байгаа билээ.

Хүний ялгадас – жилийн ашиг: 13,000 доллар

9 Шувууны үүрэн шөл - нэг таваг нь 40-60 доллар

Тус шөлийг Хятадууд Тан улсын үеэс эхлэн хэрэглэж байсан гэдэг. Биед онцгой сайн нөлөөтэй бөгөөд ханиад томуу, багтраа, арьсны өвчлөл зэргээс сэргийлдэг тустай. Шувуу нь үүрээ засахын тулд мөчрүүдээ амандаа зууж ирдэг учраас тэдний шүлсэнд агуулагдах кальци, нүүрс ус, төмөр зэрэг нь тус шөлийг ийм өндөр үнэд хүргэдэг аж.
Дашрамд дурдахад манай улсад ч мөн баячуудын тэнэглэл газар авч байгаа бөгөөд тухайлбал нэр хүндийн баталгаа гэх нэрийдлээр утасны болон машины дугаар зэргийг өндөр үнээр уралдан авч байгаа нь харамсалтай...

Шувууны үүрэн шөл - нэг таваг нь 40-60 доллар

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9073857/94b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3229 “УАЗ 469” автомашин шинэчлэгдэж “УАЗ-Патриот” боллоо 2016-05-06 3812
3228 Хамгийн тансаг, үрэлгэн хурим Хятадад болжээ 2016-05-06 3493
3227 ХОМ-ийн 2015 оны хамгийн хамгийн 2016-05-06 3117
3226 Байшин өвлөж авсан эмэгтэй цэвэрлэгээ хийж байгаад цоожтой модон хайрцаг олжээ. Дотор нь... 2016-05-04 3879
3225 Жижиг талбайтай өрөөг хэрхэн том харагдуулах вэ? 2016-05-04 3719
3224 Би зочид буудалд галд өртөж үхсэн. Гэхдээ дараа нь сэрэхэд би хүүхэд болчихсон байсан. 2016-05-04 3630
3223 Их зөнчийн хойд дүр 2016-05-02 3739
3222 муудалцаад, мөнгө цацсан гэж мэдүүлжээ 2016-05-02 3590
3221 Алуурчид ихэнхдээ ямар хүмүүс байдаг вэ? 2016-05-02 3702
» Цамаан баячуудын тэнэглэл 2016-04-25 3976
3219 Насанд хүрсэн хүн бүрийн сурах ёстой чадварууд 2016-04-25 3629
3218 Дэлхийн хамгийн этгээд гэрлэлтүүд 2016-04-25 3479
3217 Хакухо М.Даваажаргалын нээсэн “G” кофе шоп баячуудыг хуйлруулав 2016-04-21 3728
3216 Агбонлахорын хүүхнүүдтэй зугаацаж буй зураг дэлгэгдлээ 2016-04-21 3828
3215 МСS-ийн Ж.Оджаргал: Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу? 2016-04-21 3325
3214 Victoria's Secret" -ийн сахиусан тэнгэр Бехати Прислоу хөл хүнд зургаа дэлгэлээ 2016-04-20 3429
3213 Коннор МакГрэггор зодгоо тайлна 2016-04-20 3665
3212 Улаанбурханы эсрэг хамтдаа 2016-04-20 3524
3211 Хятад улс тив алгасагч пуужин туршлаа 2016-04-20 3869
3210 Катины ой дахь хядлага 2016-04-19 3706
배너신청
자생병원

배너신청