Бичлэгийн тоо 3,329
Хулхи тарвага саатуулагдав
Цаг уурч тарвага энэ жил эрт хавар болно хэмээн айлдсаны дараагаар хэдхэн цаг болоод цас ихээр орж эхэлжээ. АНУ-ын Коннектикут мужийн Саффилд хотын цагдаа нар жил бүр цаг агаар ямар байхыг урьдчилан таамагладаг тэндхийн нэгэн “үзмэрч” тарвагыг саатуулах тушаалыг өгсөн байна. Мэдээж, энэ нь хошигносон шийдвэр байлаа. Хөөрхий тарвагыг суллаж явуулахын тулд барьцаа мөнгө цуглуулахыг хотын ард иргэдээс хүсчээ. Арван мянган доллар цугларвал тарвагыг тавьж явуулахаар болсон гэнэ шүү. Энэ мөнгийг хөрш зэргэлдээ Манчестер хотын хүүхдийн музейг засаж, тохижуулахад зориулахаар болсон аж. - See