Тус булан нь Солонгос дахь Монгол улсын элчин сайдын яамнаас хариуцдаг бөгөөд баттай эх сурвалжит мэдээлэл болно.
Бичлэгийн тоо 19


ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ

 

БНСУ-ын Хуульзүйн яамнаас энэ оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн Солонгос улсад 5-аас доошгүй жил мэргэшлийн бус хөдөлмөр эрхэлсэн, хууль зөрчөөгүй, тогтоосон шаардлагыг хангасан ажлын дадлага туршлага, чадвартай тодорхой хэмжээний цалин орлого бүрдүүлж чадсан гадаадын ажилчдыг шалгаруулж, урт хугацаагаар оршин суух эрх олгож байхаар өнгөрсөн 2007 оны 6 сарын 1-ний өдөр “Цагаачлалын Албаны Хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй зүүлт материалаас танилцана уу.


 

Дээрх ангилалд хамрагдах нөхцөл, тавигдах шаардлага

 

1. Дараах ангилалын виз бүхий иргэд байнга оршин суух эрхийн виз хүссэн өргөдөл гаргаж болно.

1) Мэргэшлийн бус ажилчин Е-9, усан онгоцон дээр ажиллаж байгаа ажилчин Е-10, мөн солонгос гаралтай хятад иргэдэд олгодог Н-2 визтэй иргэд;

2) Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэлийн дадлагажигч D-3, дадлагажигч болон мэргэшлийн бус ажилчин E-9, усан онгоцон дээр ажиллах ажилчин E-10, солонгос гаралтай хятад иргэдэд олгодог Н-2 визтэйгээр 5-аас доошгүй жилээр аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, загасны аж ахуйн салбарт ажиллаж байсан иргэд;

 

2. 1 дүгээр зүйлд заагдсан иргэд доорх нөхцөлүүдийг бүрэн хангасан тохиолдолд өргөдөл гаргаж болно. Үүнд:

1) Солонгосын аж үйлдвэрийн хүний нөөцийн албаны шалгаруулалтад тэнцэн, Хүснэгт 1-д заасан инженер, техникчийн мэргэжлийн үнэмлэх эзэмшсэн(үүнээс хойш “инженер, техникчийн мэргэжлийн шаардлага” гэх), сүүлийн 2 жилийн турш авсан жилийн дундаж цалингийн орлого нь ажилчин хүний жилийн нийт цалин (12 сарын цалингийн нийлбэр)-аас дээш байх (цаашид “цалингийн шаардлага” гэх).

2) Тухайн хүн болоод хамт амьдрагч гэр бүл нь 20 сая воноос дээш хөрөнгөтэй, амьдралын баталгаатай байх.

3) БНСУ-ын Иргэний хуульд заасны дагуу насанд хүрсэн иргэн байх.

4) Солонгосын Боловсролын үнэлгээний газраас эрхлэн явуулдаг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 дугаар зэргээс дээш шатанд тэнцсэн байх. Гэхдээ 1-р зүйлд заасан инженер, техникчийн мэргэжлийн зэрэг тэр дундаас үйлдвэрлэлийн техникчээс дээш зэрэгтэй, мөн БНСУ-ын “Бага, дунд сургуулийн тухай хууль”, “Ахлах сургуулийн тухай хууль”-нд заасан ахлах сургууль, мөн дээд сургууль (үйлдвэрлэлийн сургууль, боловсролын дээд сургууль, мэргэжлийн дээд сургууль, радио телевиз, харилцаа холбооны дээд сургуулиуд хамрагдана)-ийн сургалтын програмыг 2 болон түүнээс дээш жилийн хугацаанд суралцан диплом авсан бол энэ шаардлагад үл хамаарагдана.

3. 2 дугаар зүйлийн 1-д заасан “цалингийн шаардлага”-ыг хангасан бол таваас доошгүй жил ажиллахдаа гурваас дээш жил нь нэг салбартаа тогтвортой ажилласнаа баталгаажуулсан байх ёстой.

 4. 2 дугаар зүйлийн 1-д заасан “цалингийн шаардлага”-д нийцэж байгаа эсэхийг жил бүр Хөдөлмөрийн яамнаас гаргадаг “Цалингийн бүтцийн статистик судалгаа”-нд тулгуурлан тогтооно.

 

 

Бүрдүүлэх бичиг баримтууд

 

Туршлагатай мэргэшсэн гадаад ажилчны хувьд байнга оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа дараах бичиг баримтуудыг бэлтгэн хавсаргаж өгөх ёстой. Үүнд:

 

1) Өргөдлийн маягт

2) Паспорт

3) Гадаад иргэний үнэмлэх

4) Сүүлийн 1 жилээс дээш хугацаанд цуглуулсан 20 саяаас доошгүй воны хадгаламж, түүнтэй дүйцэх хэмжээний үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гэрээний хуулбар мөн Хууль зүйн сайдын хүлээн зөвшөөрсөн баримтууд, хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдийн амьжиргааг нотолсон бичиг баримт

5) Ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн зэргийн гэрчилгээ гэх мэт баримтууд. Хэрвээ бүртгэлийн албаны системээр эдгээрийг баталгаажуулах боломжтой бол эх материал бүрдүүлэх шаардлагагүй.

6) Хойшид ажиллах газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичиг баримтууд.

7) Хүснэгт 1-д заасан мэргэжлийн чадварыг баталгаажуулсан бичиг баримтууд(3-р бүлгийн 2-1-д заасан “инженер, техникчийн мэргэжлийн шаардлага”-д хамаарагдах иргэдийн хувьд)

8) Хөдөлмөрийн хөлс, цалингын орлогыг баталгаажуулсан бичиг баримтууд (3-р бүлгийн 2-1-д заасан “цалингийн нөхцөл”-д хамаарагдах иргэдийн хувьд)

9) Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо(хэрэв 3 дугаар бүлгийн 2-4-т хамаарагдах бол Солонгосын ахлах сургуулиас дээш түвшиний их дээд сургуульд хоёроос доошгүй жил суралцаж төгссөн бичиг баримт).

Хариу
2008.08.23 03:19:31 (*.254.121.32)
Munkh-munkh
 
 

 

 


2008 оны 07 сарын 06 д  **Хамаг Монгол Эвлэлдэн Нэгдэцгээе** БНСУ-дахь Монголчуудын Анхдугаар нэгдсэн наадам зохиосон. Энэ наадмын үйл ажилгаа нь  гол зорилгоо эхнээс нь биелүүлэх боломж бүрдлээ.
1. БНСУ-д байгаа Монголчууд хэний ч зааваргүйгээр, монгол наадам хийж болох юм гэдгийг олон хүнд ойлгууллаа.
2. Монгол улсаас гадаад оронд байгуулах анхны Монгол номын санг БНСУ-д байгуулах болoмжтой боллоо.
3. Шашин шүтлэг, үзэл бодол үндэс угсгаа үл харгалзан Монгол хүн,Монгол Улсаа сурталчлах, хөөрөлдөх газартай болох боломжтой боллоо.

БНСУ-д байгаа Монголчуудаа та бүхэнд уншуулах номын фонд бүрдүүлэхэд та бүхэн тус болж өөрийн унших дуртай номын сэдэв, зохиолч, авторын нэрийг өгнө үү.
2008 оны 09 сарын 01 ны өдөр бид Монгол Улсаас БНСУ-руу анхны номын цувааг илгээх юм.
 Өнөөдрийн байдлаар **МОНГОЛ НОМЫН САН**г дэмжигч:

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яам, болон кхамт олон
Зөвлөх консул Б. Лхагва
**Соёмбо принтинг** XXК
**Интерпресс** XXК
**НЭПКО ** XXК /Baabar/   www.nepko.mn
Сэрүүлэг дээд сургууль
Монголын Бурхан Шашинтаны Төв
28-р сургуулийн үе үеийн төгсөгчид

aaatravel39@yahoo.com

Дугаар
Гарчиг
Нэр
19 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ
LABOR ATTACHE
190   2009-01-07
Сөүл Глобал Төв Гадаад иргэдэд зориулсан мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ · Ажил эрхлэлт · Хууль зүй · Татвар · Хэрэглэгчдийн эрх аши...  
18 АВТОМАШИН
admin
646   2009-01-05
АВТОМАШИН ИМПОРТЛОГЧДЫН АНХААРАЛД Онцгой албан татварын тухай хуулийн 4.1.4-д заасан “суудлын автомашин” гэдэг ойлголтонд ямар төрлийн тээврийн хэрэгсэлийг хамруулан ойлгох талаар Улс...  
17 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар...
LABOR ATTACHE
11114 1 2008-10-13
БНСУ-ын Хууль зүйн яамнаас Ерөнхийлөгчийн удирдлага дор явагдсан Үндэсний эдийн засгийг хөгжүүлэх хорооны ҮП хурал дээр гэрээгээр ирж буй гадаад ажилчид тогтвортой дадлагашин хөдөлмөр эр...  
16 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай
LABOR ATTACHE
4232   2008-10-13
БНСУ-ын Хөдөлмөрийн яамны байршлын тухай Иргэд та бүхэн харьяат Хөдөлмөрийн яамны салбар луу нийтийн тээврийн унаа хэрэглэж хэрхэн очиж болох, хаяг, харилцах утас болон тухайн хөдөлмө...  
15 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар...
LABOR ATTACHE
8020   2008-10-02
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь улсаас ажилчин хүний аж амьдралын баталгаа зэргийг хангахын тулд цалин хөлсний хамгийн доод хэмжээг тогтоон, ажил о...  
14 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийэ тухай
LABOR ATTACHE
8249 2 2008-09-30
ХУУЛИНД ОРЖ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ЦУХАС ........................................ БНСУ-ын Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд өөрчлөлт орж байгаа тухай хэвлэлээр мэдээлсэнтэй холбогдуу...  
13 Оюутнуудын ажиллах эрх
LABOR ATTACHE
5926   2008-08-28
ОЮУТНУУДЫН АЖИЛЛАХ ЭРХ 2008 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын дотоодын Их дээд сургуулиудын хүмүүнлэгийн салбарын ангийг магистр түүнээс дээш зэрэгтэй төгссөн төгсөгчдөд л ажиллах эр...  
12 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай
LABOR ATTACHE
3421   2008-08-28
Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухайИрэх оны 1 дүгээр сараас эхлэн хувь хүний бариулж байгаа байшин 100 куб.метрээс, барилгын компанийн барьж байгаа 200 к...  
11 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар
LABOR ATTACHE
6170 1 2008-08-28
Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар БНСУ-ын Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд өөрчлөлт орж байгаа тухай хэвлэлээр мэдээлсэнтэй холбогдон хүмү...  
10 Биеийн байцаалт аяны тухайд 1 file
LABOR ATTACHE
9631   2008-08-01
Биеийн байцаалтын эзэн нь хэн бэ? БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам , Гадаадад ажиллах хүч илгээх төв (ГАХИТ) ХХК-ийн БНСУ дахь Төлөөлөгчийн газар хамтран “Бие...  
9 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай
LABOR ATTACHE
9156   2008-07-28
Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай БНСУ-д гэрээгээр ирж ажиллаад гурван жилийн хугацаа нь дуусаж байгаа ажилчдыг ажил олгогчий...  
8 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид image
LABOR ATTACHE
4673   2008-07-28
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ БА ГАДААДЫН АЖИЛЧИД Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн халамжийн нэгэн хэлбэр болохын хувьд ажилчин хүн болон түүний гэр бүлийн эрүүл мэндийг төрөл бүрийн осол, өвчи...  
7 Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай image
LABOR ATTACHE
3139   2008-07-28
Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай (Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль) Ажил хийж байгаад бэртэж гэм...  
6 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file
LABOR ATTACHE
5817   2008-07-28
숙련 생산기능 외국인력에 대한 거주(F-2)자격으로 체류자격변경 및 체류관리 업무처리 지침 법무부훈령 제603호 2007 .12. 1. 제정 제1조(목적) 이 지침은 「출입국관리법」(이하 “법”이라 한다) 제10조(체류자격) ...  
Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай 1 file
LABOR ATTACHE
8011   2008-07-28
ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ БНСУ-ын Хуульзүйн яамнаас энэ оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн Солонгос улсад 5-аас доошгүй жил мэргэшлийн бус хөдөлмөр эрхэлсэн, хууль зөрчө...  
4 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. image
LABOR ATTACHE
4040   2008-07-28
БНСУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗРААС ЗӨВЛӨЖ БАЙНА. Саявтархан Солонго...  
3 Монгол улсын Хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн тогтоосон тухай image
LABOR ATTACHE
4218   2008-07-28
Монгол улсын Хөдөлмөрийн хөлсийг шинэчлэн тогтоосон тухай Монгол улсын Засгийн газар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн 2007 оны 12 сарын 26-ны өд...  
2 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар image
LABOR ATTACHE
4840 1 2008-07-28
Солонгосын Хөдөлмөрийн хуулин дахь хөдөлмөрийн хөлсний талаарх заалтууд Солонгосын хөдөлмөрийн хөлсний тогтолцоо нь жилийн нийт цалингийн багц хэмжээнээс гадна 13 дахь сарын цалин, сар, өдө...  
1 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдсэн тухай 1 image
LABOR ATTACHE
6100 1 2008-07-28
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдсэн тухай Солонгосын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 10-р бүлгийн 1-д заасны дагуу 2007 оны 1-р сарын 1-нээс 2007 оны 12 сарын 31 хүрт...