551046.jpg
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдсэн тухай

 

Солонгосын Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 10-р бүлгийн 1-д заасны дагуу 2007 оны 1-р сарын 1-нээс 2007 оны 12 сарын 31 хүртэл цагийн хөдөлмөрийн хөлс 3,480 вон байсан. Харин 2008 оны 1-р сарын 1-нээс 2008 оны 12 сарын 31 хүртэл цагийн хөлс 8.3 хувиар нэмэгдэж, цагийн 3,770 вон, өдрийн 30,160 вон болжээ.

Энэхүү шинэ тарифаар бол 6 өдөр буюу 44 цаг ажилласан бол 3,770вон x 226(цаг) = 852,020вон, 5өдөр буюу 40цаг ажилласан бол 3,770вон  x 209(цаг) = 787,930вон болох ажээ. Илүү цаг буюу оройн цагаар ажилласан тохиолдолд цагийн хөлсийг 50%-аар нэмж тооцдог болно.

Ер нь хөдөлмөрийн харилцаа, түүний дотор цалин хөлсний маргаантай асуудал гарвал Солонгосын Хөдөлмөрийн яамны 1350, 1544-1350 дугаарын утас руу залгаж шийдвэрлэж байна уу.

 

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар орж танилцана уу.

http://blog.daum.net/ka13870813/13071373