Солонгосын Кёнги мужийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Гэрэлээ:Хоёр иргэншилтэй байж болно гэсэн заалт гарахаас өмнө иргэншлээ солиулсандаа харамсдаг юм

 

 100x100_cropCAVTGN8B.jpg

 

    Дэлхий нэг болж, монголчууд дэлхийн аль ч оронд ажиллах, амьдрал ахуйгаа зохиох боломж бүрдэж байна. Хэдхэн сарын өмнө БНСУ-ын Кёнги мужид болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд Хан Нара намын өмнөөс оролцсон монгол эмэгтэй үнэмлэхүй ялалт байгуулж 12 сая хүн амтай бүтэн мужийн иргэдийг орон нутгийн удирдлагад нь төлөөлөх болсон сайхан мэдээ дуулгаж байв. Кёнги  мужийн эмэгтэйчүүдийн хөгжлийн төвөөс Монголын төрийн албан хаагч эмэгтэйчүүдтэй зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн талаарх бодлого, үйл ажиллагаатай танилцах сургалтын үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.
-Солонгост ажиллаж амьдраад хэдэн жил болж байна вэ? Та өөрийгөө тодорхой танилцуулахгүй юу?
-Намайг Гэрэлээ гэдэг. Зүүнхараад төрж өссөн. Шанхайд хятад хэлний мэдлэг эзэмшсэн. Солонгост ажиллаж амьдраад нэлээд хэдэн жил болчихлоо. “Шингу” их сургуулийн дизайны ангид сурч байна. Цаашдаа боловсролоо ахиулж нийгмийн ажилтны чиглэлээр суралцах бодолтой байгаа.
-Гэр бүлийн тань байдлыг сонирхож болох уу?
-Би нөхөртэйгөө 2003 онд танилцаж удалгүй гэр бүл болсон. Би хятад, англи хэлээ ашиглаж аялал жуулчлалын компанид орчуулагч хийдэг байсан. Тэгж яваад л танилцсан юм. Мэдээж хамт байж хоёр биенийхээ сэтгэлийг ойлгосон хоёр хүн л амьдрал ахуйгаа холбоно шүү дээ. Тэр жамаар  л бид хоёр гэрлэсэн. Айлын эхнэр хүн нөхрөө дагах нь зүйн хэрэг. Тэгээд л Солонгос улсад суурьшиж ажиллаж амьдрах болсон. Анхандаа дасахгүй нутаг орноо санаж хэцүүхэн л байсан. Яваандаа дасч, сайн дурын хүмүүнлэгийн ажилд хамрагдах болсоноосоо хойш би урам зоригтой ажиллаж амьдрах болсон. Монголчуудын хувьд Солонгос орныг муу хэлэх эрх байхгүй. Олон монгол хүн энд ажиллаж амьдарч, орон гэр ,унах унаа, бизнесээ эхлүүлэх мөнгө төгрөгөө олж ар гэрээ тэжээж байна. Ганц л амьдрах хойно бид сайхан амьдрах эрхтэй. Тэгээд ч Монгол улс Үндсэн хуулиараа иргэн хүн хүссэн газраа эрүүл тайван орчинд ажиллаж амьдрах эрхтэй гээд хуульчлаад өгчихсөн. Нэг үеэ бодоход хүү минь овоо том болчихлоо. Надад олон нийтийн ажилд цаг зав гаргах боломж бий болоод байсан үед мужийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх боломж надад олдсон нь, өрсөлдөөд ялалт байгуулсан нь миний амьдралдаа хийсэн бас нэг том сонголт байсан.
-Жирийн монгол эмэгтэй Солонгосын бүхэл бүтэн мужийн сонгуульд бие дааж өрсөлдөн ялалт байгуулна гэдэг том амжилт. Сонгуульд өрсөлдөх саналыг хэн таньд тавьсан юм бэ?
-Сонгуульд нэр дэвших саналыг хүлээж авахдаа маш их түгшиж байсан. Кёнги  мужийн Эмэгтэйчүүдийн төвийн захирал надад “Чи ИТХ-ын сонгуульд нэр дэвших үү?” гэсэн саналыг анх тавихад нь эргэлзэж байсан. Мужийн Тамгын газар ажилладаг Ариунаа гэдэг монгол эмэгтэй байдаг юм. Тэр эмэгтэйтэй уулзаж ярилцаж үзээд “Би энэ эмэгтэй шиг нийгмийн идэвх оролцоотой явж болох юм байна” гэсэн бодол төрсөн л дөө. Тэгээд  л нэр дэвших саналыг хүлээж авсан.
-Мэдээж, хэний ч танихгүй монгол эмэгтэй үнэмлэхүй ялалт байгуулна гэдэгт сонгуулийн дүн гартал итгэх аргагүй. Сурталчилгаагаа ямар хэлбэрээр хийсэн бэ? Өөрийгөө сонгогчдод таниулахын тулд ямар давуу талаа илүү товойлгосон бол?
-Мэдээж, итгэхэд маш хэцүү. Бараг л итгэх аргагүй байсан л даа. Хэрвээ би сонгуульд ялалт байгуулж чадах юм бол Солонгост амьдарч байгаа монголчууддаа олон талаар тусалж дэмжиж болох юм гэсэн итгэл үнэмшилдээ л найдсан. Сонгуулийн хороондоо бүртгүүлээд сурталчилгаагаа хийж эхэлсэн. 2006 оноос Сөүл хотын гадаадын иргэд хариуцсан албанд сайн дурын ажилтан хийж байсан маань сонгогчдод өөрийгөө таниулахад их хэрэг болсон доо. Кёнги  муж 12 сая хүн амтай. Хэдийгээр намын зүгээс, хувь хүний зүгээс сонгуулийн сурталчилгаанд анхаарал тавьж ажиллаж байсан ч тэр олон хүнд хүрч ажиллах нь төвөгтэй байлаа. Зарим хэсэгт сурталчилгаагаа хүргэж чадаагүй ч байж магадгүй.  2008 онд Хууль зүйн сайдын шагнал авсан маань ч хэрэг болсон. Сонгуулийн дүн гартал ялалт байгуулчихсан байснаа сонсоод чихэндээ ч итгэхгүй байсан шүү.
-Хан Нара нам гэдэг нь ямар үзэл баримтлалтай нам юм бэ?
-Ерөнхийлөгчийн нам л даа. Саяын сонгуульд манай намаас 10 хүн нэр дэвшиж өрсөлдсөн. Олон удаагийн сонгуулиар үнэмлэхгүй ялалт байгуулж, олон суудал авч байсан юм билээ. Харин энэ сонгуулиар суудлаа баталж чадалгүй цөөнх болсон. Товчхондоо зүүний чиглэлийн үзэл баримтлалтай. Үндэстний нам гэж ойлгож болно.
-Монгол эмэгтэй Солонгост орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан нь сайхан мэдээ болж очсон. Солонгосчууд орон нутгийн төлөөллийн суудлаа монгол бүсгүйд алдсандаа ямар реакц үзүүлсэн бол гэдэг нь сонин байна?
-Намайг нэр дэвших үеэр нэлээд шуугисан. Янз бүрийн л мэдээлэл цацагдаж байсан. Мэдээж гаднын хүн ирээд улс төрд оролцоно гэдэг сайхан санагдахгүй байж болно шүү дээ, зарим нэг хүнд. Гэхдээ л энэ сонгуульд оролцсон нь, ялалт байгуулсан нь миний хувьд том боломж. Дахиж ийм боломж олдоо ч үү, үгүй үү гэж бодож зориглосон маань зөв болсон гэж бодож байгаа.
-Ажлаа авсан уу?
-Хараахан аваагүй байна. Удахгүй байх аа. Мужийн ИТХ хоёр үндсэн чиглэлээр бодлого боловсруулж ажилладаг юм билээ. Нэгдүгээрт, эмэгтэйчүүд гэр бүлийн, хоёрдугаарт,  хууль төлөвлөлтийн чиглэлээр. Намайг аль чиглэлд орж ажиллахав гэхээр нь гэр бүл, эмэгтэйчүүдийн чиглэлээр ажиллах санал өгчихсөн, хүлээж байна.
-Таныг нөхөр тань их дэмждэг бололтой. Та Солонгост хөл тавьсан цагаасаа л хүмүүнлэгийн, олон нийтийн ажил хийсэн байх юм?
-Тийм шүү. Хэл соёл, гарал угсаа өөртэй ч би сайн хүнтэй ханилсан. Миний сайн яваад ханийн маань дэмжлэг их. Нөгөө талаар Солонгос орон бол хүнийхээ төлөө байж чаддаг улс. Ялангуяа солонгос хүнтэй гэр бүл болсон гаднын иргэдийг анхаарч дэмждэг нь гадаадын иргэдэд ажиллах амьдрах боломжууд нээж өгдөг гэж би боддог юм. Би хүүгээ төрүүлчихээд гэр зуураа байх үедээ, энэ удаагийн уулзалтыг зохиож,  Монголын төрийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч сургалт явуулж байгаа Кёнги  мужийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан сургалтанд хамрагдаж байсан. Нэг үеийг бодоход дэлхий нэг болчихжээ. Солонгос иргэдтэй гэр бүл болж байгаа гадаадын иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эдгээр гадаад иргэдийн асуудлыг солонгосчууд бүхий л талаар анхааран ажиллаж байна. Би ч мөн энэ чиглэлээр нэлээд ажил хийхээр төлөвлөчихсөн байгаа. Миний орон нутгийн иргэдийн хуралд өрсөлдсөн гол зорилго бол Солонгост ажиллаж амьдарч байгаа Монгол болон гадаадын эмэгтэйчүүдийг төлөөлж ажиллах. Үүний төлөө би чадах бүхнээ хийнэ гэсэн бодолтой байгаа. Энэ бол миний үүрэг. Солонгос иргэдтэй гэр бүл болсон монгол иргэдийн холбоо, мөн монголчуудын холбоо байгуулж ажиллана даа.
-Та Сөүлийн гадаадын иргэд харъяатын албанд сайн дурын ажилтан хийж байсан хүний хувьд сайн мэдэж байгаа байх. Өнөөдрийн байдлаар солонгос иргэнтэй гэр бүл болсон хэчнээн монгол хүн байна вэ? Тэдний ахуй амьдрал, эрх зүйн байдал, эрүүл мэнд хэр баталгаатай байгаа бол?
-2900 хүн солонгос иргэдтэй гэр бүл болсон байдаг юм. Эдгээрээс 194 нь Солонгос улсын иргэншил авсан тоо байдаг.
-Уучлаарай, та иргэншлийнхээ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Анхандаа ч нэг их анзаараагүй. Гэтэл хүүхэд том болоод цэцэрлэг сургуульд хамрагдах гэтэл иргэншлийн асуудал сөхөгдөж эхлэсэн. Аргагүйн эрхэнд үр хүүхдээ бодсондоо би иргэншлээ сольсон. Гэтэл удаа ч үгүй хоёр иргэншилтэй байж болно гэсэн хуулийг Солонгосын тал гаргасан. Ийм журам заавар гарахыг мэдсэн бол гэж харамсах сэтгэл хааяа төрдөг юм.

Ярилцсанд баярлалаа


ӨДРИЙН МЭНД

2010.07.17 22:22:35
*.36.124.21

bananas

2010.07.18 01:28:46
*.102.64.169

ok tsoglog. iimerhuu baidlaar gerlelt hiideg bol bolj bnaa. busad huuhnuud yadag geech aimshgiin yumnuudtai zuuchlal sumeer suuj ircheed hudlaa mongold taniltsan end haraar taniltsaj suusanch ghshig kkk aimaar zovj amidarch baij busdiin nudend saihan amdarch bgaa hudal dur esgej oorsdiigoo doromjluuldag bas hanilj b gaaa nuhruudgn harval xogshin halzan onoo margaash1aa ongruulhiin tuld gants zeeliin kartaaraal ehner huuhdee baysgaj bdagshdee kk zeeliin kart saiin say togrogond yum uzeegui yaduu amidrald  osson hvvhnuud bugd huurtagddag sain harval tednii nuhruud bugd 1 talaaraa eremdeg bdagshdee bugd uhaartsgaa GERELMAA CHI SHVV HELTEI MUNDAG OHIN BAINA UHAANTAI busad mangar huuhnuudiig Gerelmaashig bolgoyoooo

567890

2010.07.30 16:49:25
*.49.199.73

bydyylegee hynd bitgii gaihuulj yavaa. joohon surch bolovsoroo . ene BANANAS nertei id tei hyn tun boloogyi bna daa

bananas

2010.07.18 01:36:58
*.102.64.169

GERELMAAGIIN HUVID BURUU OILGOLT BNA MONGOLCHUUD SOLONGOS ORNIIG BISH SO HUMUUSIIGL MUULAAD BDAGSHDKKK

sarnaisaraa

2010.07.18 10:09:55
*.225.141.161

ene  jaahan  buruu  yariad  bnaa  mongol  ohidiig  maani  solongostoi  suulgana  geed  baih  yum  harin  teriig  zogsooh  tal  deer  ajilaa  hiigeechee

smile123

2010.07.19 09:59:32
*.236.206.222

hi.tanid tsaashidiin ajild chini amjilt hisie.

sum123

2010.07.19 21:22:25
*.241.173.13

neeren jooxon buruu taldaa xazaigaad baigaa yum bishuu yajch bodson edniix underseg xumuus gadaad xun deeshee gargaj xaragdaach zuudlej yubaad serj baigaa yum bishuu xa xa xa

 

chansv

2010.07.21 13:05:36
*.160.50.154

solongos  ulsiin  irgen  boltson  mongoliinhoo

tuluu ajilna  geh  yum  saihan  sonsogdoj  bna

amjilt  hvsee

shyyleg

2010.08.08 17:53:47
*.173.163.174

xaramsax  xereggyi  ee.mgl  uls  2  irgenshiliig  zobshoordoggyi  gesen

profile

soko2006

2010.08.11 21:08:35
*.156.176.131

Saihan hudlaa yarih yumaa. Hvmvvsiig tegeed itgene gej boddog yum baih daa.   Shvvleg gishvvnii helsniig odoo boltol medehgvi yavj baigaa bol herhen hooson tolgoitoi gedgee medej av daa.  Mongolchuud unshih bolohoor hudlaa irgenee soliulsandaa haramsaj baina gej helj baigaa biz dee. Solongosuuddaa bol irgen soliulsandaa bayrtai baina gedeg biz dee.  kkk. 

      Chi irgenee solison ch tanai ter so-uud chini chamaig solongos gej hvleej avahgvishd. Mongol gesen bichgiig 한국 gesneer solison bolohoos chi bol chi heveeree l baina shdee. Etssiin etsest neg vg helehed mongoliin ch irgen bish solongos ch irgen bish bolcxhihood baigaagaa medehgvi l baina daa.  

 

List of Articles
No Titre Auteur Jour Vues
Notice ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 7196
123 2010 ОНД ОЛДСОН ПАСПОРТ БОЛОН ТҮРИЙВЧ БУСАД БИЧИГ БАРИМТ (2010.09.09) ӨДРИЙН МЭНД 2010-09-12 3494
122 Солонгост суугаа Монгол эмэгтэйчүүдийн холбоо байгууллагдлаа ӨДРИЙН МЭНД 2010-09-09 4523
121 БНСУ-д ажиллаж амьдарч байсан иргэдийн 2-р уулзалт амжилттай болж өнгөрлөө ӨДРИЙН МЭНД 2010-09-09 3041
120 Хонконгод агаар худалдах болжээ ӨДРИЙН МЭНД 2010-09-08 2736
119 Ансан хотын Пак Сан Жү мэдээлэл технологийн дамжаанаас үнэ төлбөргүй компьютерын засвар, солонгос хэлний сургалт хичээллүүлж байна ӨДРИЙН МЭНД 2010-09-07 2978
118 БНСУ-д 1263 монгол хоригдож байна ӨДРИЙН МЭНД 2010-09-07 4260
117 МОНГОЛЫН ХАРЬЯАТААС ГАРАХ ХҮСЭЛТИЙГ 534 ХҮН ТАВЬЖЭЭ ӨДРИЙН МЭНД 2010-09-07 3837
116 Н.Чинчулуун: Гэр бүлтэй болох боломжоо Бусдын төлөө хойш тавьсан ӨДРИЙН МЭНД 2010-09-04 3694
115 Монгол оюутнууд Америкт” нэртэй нэвтрүүлэг гарна ӨДРИЙН МЭНД 2010-09-03 2917
114 МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА [2] ӨДРИЙН МЭНД 2010-09-01 4560
113 Норовсамбуу овогтой Жаргалсайханыг хайж байна [2] ӨДРИЙН МЭНД 2010-08-31 3961
112 Сайн дураараа нутаг буцах хугацааг дахин 2сараар сунгалаа ӨДРИЙН МЭНД 2010-08-31 4489
111 Ж.Мөнхбадар: Гадаадад ажиллаж байгаа болон түр хугацаагаар гарсан иргэдээ ч тооллогод хамруулна ӨДРИЙН МЭНД 2010-08-30 3056
110 “Регистрийн дугаар”-аар нэрээ шүүгээрэй ӨДРИЙН МЭНД 2010-08-30 8408
109 Монгол залуус Америкчуудтай өрсөлдөхөөр гарч ирлээ ӨДРИЙН МЭНД 2010-08-29 3396
108 9сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [6] ӨДРИЙН МЭНД 2010-08-29 4816
107 Гадаадаас ирсэн Монголчууддаа эх орондоо ажиллаж амьдрахад нь туслана-Эх орондоо ирэгсдийг дэмжих төв ӨДРИЙН МЭНД 2010-08-27 3526
106 Хүний “толгой” хөгжлийн тулгуур ӨДРИЙН МЭНД 2010-08-20 3481
105 2011онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4,320вон [1] ӨДРИЙН МЭНД 2010-08-17 13276
104 Хос хэл заах багш бэлтгэх сургалтанд бүртгэж байна. ӨДРИЙН МЭНД 2010-08-14 4259
103 Иргэдэд туслах сан file ӨДРИЙН МЭНД 2010-08-11 3508
102 Гоо сайхны хагалгаанд орох хүсэлтэй хүүхдүүдэд ӨДРИЙН МЭНД 2010-08-09 4800
101 Гэрээт ажилчдад зориулсан хөтөлбөр ӨДРИЙН МЭНД 2010-08-06 4642
100 Хүн амын тооллого эхлэхэд 100 хоног үлдлээ ӨДРИЙН МЭНД 2010-08-05 4413
99 Оюутолгой төсөлд ажиллах иргэдийг энэ сарын 15-наас мэргэжлийн сургалтад бүртгэнэ ӨДРИЙН МЭНД 2010-08-04 5822
98 Бар кодтой хүмүүс өнөөдрөөс хишиг хувиа авна [2] ӨДРИЙН МЭНД 2010-08-03 4710
97 А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо ӨДРИЙН МЭНД 2010-08-03 3856
96 Солонгост ажиллаж амьдарч буй гэрээт ажилчдын анхааралд [3] ӨДРИЙН МЭНД 2010-07-31 5941
95 “Солонгос явуулахгүй бол долдугаар сарын 1 шиг явдал болно шүү” [5] Levi`s 2010-07-29 5845
94 Солонгосын талаас НХХЯ-ны тавьсан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэлээ Levi`s 2010-07-29 4309
93 АНУ дахь монголчуудад “Эх орны хишиг-ийн итгэмжлэл тараана ӨДРИЙН МЭНД 2010-07-27 4207
92 Анхдугаар удаагийн “Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” үзэсгэлэн ӨДРИЙН МЭНД 2010-07-24 6767
91 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвийн гадаад иргэдэд зориулсан 2010оны 3-р ээлжийн сургалт [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-24 5797
90 ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК - ХАНА БАНК - МӨНГӨН ГУЙВУУЛГА 4500 ВОН Levi`s 2010-07-22 5014
» Солонгосын Кёнги мужийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Гэрэлээ:Хоёр иргэншилтэй байж болно гэсэн заалт гарахаас өмнө иргэншлээ солиулсандаа харамсдаг юм [10] ӨДРИЙН МЭНД 2010-07-17 5876
88 Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт болно [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4504
87 Хатан хааны их сургуульд монгол залуу багшлана ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4502
86 Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд идэвхитэй оролцохыг улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд уриалж байна [3] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4764
85 Монголын шатарчин охин Азийн аваргаар тодров [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4946
84 Глобал тосгонд Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ file ӨДРИЙН МЭНД 2010-07-14 3987
83 ЭСЯ - Иргэдийн анхааралд ӨДРИЙН МЭНД 2010-07-14 5071
82 “Дээлтэй Монгол” наадам /фото сурвалжлага/ ӨДРИЙН МЭНД 2010-07-14 5781
81 Их Монгол Улс байгуулагдсаны 804жил, Ардын хувьсгалын 89жилийн ойн баярын мэнд дэвшүүлье file ӨДРИЙН МЭНД 2010-07-11 5738
80 Ц.Санчир: Тархан суурьшсан Монголчууд биднээс илүү өв соёлоо хадгалж явна ӨДРИЙН МЭНД 2010-07-08 5992
79 Олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан бэлтгэлд хамрагдах тухай танилцуулах нь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-07 4817
배너신청
자생병원

배너신청