Garder la session ouverte
Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Их Монгол Улс байгуулагдсаны 804жил,
Ардын хувьсгалын 89жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
Эр бяраараа эзэн нь байж
Эрмэг хурдаараа эрэлхэг нь байж
Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж
Дэлгэр зуны налгар талдаа
Дэнж хотойтол сайхан наадаарай.
Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд
Идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй
Эргэмэг шандаст хөлгүүд нь хурдтай
Цэц магнай харваачид нь мэргэж байж, сайхан наадаарай.
Морин хуурын эгшигтэй Монгол ганцхан наадам
Уртын дууны уянгатай уудам Монголын наадам
Эрийн гурван чимэгтэй эрэмгийн Монголын наадам
Эрин зууны туультай Эзэн Монголын наадам
Дэлхийд ганцхан дэлгэр наадам
Дээд тэнгэрийн язгуур наадам
Дайчин монгол түмэн минь
Даяараа сайхан наадаарай.