Ц.Санчир: Тархан суурьшсан Монголчууд биднээс илүү өв соёлоо хадгалж явнаdance.jpg

 

Дэлхий дахинд дээд Монгол, цагаан Монгол, цастын Монгол, хазара Монгол, Шинжааны ойрадууд, Хөх нуурын хошууд, Дунсианий Монгол гээд 18 сая хүн Монгол хэлээр ярьдаг ажээ.

“Тархан суурьшсан Монголчууд” байгууллага Монголын эзэнт гүрний байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд уруу очиж тэдний ирэл гарлын түүх, өнөөгийн аж амьдрал, нийгмийн байдал, боловсрол, зан заншлаа хэрхэн хадгалан үлдэж байгаа талаар судалснаа гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн байна.

Тэд Монголчуудын түүхийн бахархалт баримтуудаар баялаг “Тасам” хэмээх 12 дугаар бүхий баримтат нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТВ-ээр гаргаж эхлээд байгаа бөгөөд “Тасам” цувралын үргэлжлэл болох “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Монголын уран зургийн галерейд нээгдсэн энэхүү үзэсгэлэнгээр Иран дахь Монголын “Ил хант” улсын үеийн гайхамшигт дурсгалууд, цастын Монголчууд гээд зуу зуун жилийн турш Монгол соёлын галыг залгамжилж яваа дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын тухай омогшил дүүрэн олон сонирхолтой түүхэн баримтууд дэлгэсэн байв.

Үзэсгэлэнгийн нээлтэд Төвдийн өндөрлөг, Цайдмын хөндийгөөс дээд Монголчууд морилон ирсэн байлаа. Үнэхээр тэднийг хараад баярлах, бахархах сэтгэл төрж байсан юм. Үзэсгэлэнгийн үеэр буурал түүхийн ноён оргилд ертөнцийг нэгтгэн захирагч хаан Чингис, түүний хөвгүүдийн байлдан дагуулсан улс гүрнүүдэд Их Монгол Улсын хязгаар нутгийг сахин үлдсэн Монголчуудын өнөөдрийн дүр төрх, уламжлан үлдсэн ахуй байдал, зан заншлын тухай Тархан суурьшсан Монголчууд байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчиртай ярилцсан юм.

-Аливаа үндэстэн угсаа гарал, уламжлалт соёл, хэл бичгээ хадгалж үлдэхийн тулд туулж ирсэн түүхийнхээ бодит үнэнийг мэддэг байх ёстой гэдгийг “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэнгээс ухаарлаа. Та бүхэнд ийм сайхан ажил зохион байгуулж байгаад баярласнаа илэрхийлье?
-Баярлалаа. Манай байгууллага дэлхийн 20 гаруй улсад долоон жил судалгаа хийж байна. Монголын эзэнт гүрний үеэс бусад газарт тархан суурьшсан Монголчуудын тухай судлах зорилгоор энэ ажлыг хийж явахдаа хаа газар байгаа Монголчууд маань хэрхэн амьдарч байгааг харуулах үүднээс цуврал нэвтрүүлэг болон гэрэл зургийн үзэсгэлэн хэлбэрээр хүмүүст хүргэхээр шийдсэн.

Монголын эзэнт гүрэн, Чингис хаан гэхээр заавал 800 жилийн өмнөх түүхийг ярьдаг. Тэгвэл аян дайнаас үлдэж хоцорсон Монголчууд хаана, хэрхэн амьдарч байгааг бид мэддэггүй. Тэр бүх Монгол угсаатан өнөөдөр Монгол Улсын зүгт цайныхаа дээжийг өргөж, Монгол Улсын төлөө ерөөж суудаг юм. Аян дайны явцад орхигдсон тэдгээр хүмүүсийн үр сад биднийг эргэн ирж авна хэмээн үлгэр домогтоо ярьсаар ирсэн. Биднийг ажлын шугамаар очих болгонд “Монгол ахан дүүс маань ирлээ” гэж найр тавин угтдаг. Баяр болгоноороо бидний тухай дурсч ярьдаг. Тэгэхээр Монгол угсаатнаа эрж хайх нь бидний үүрэг. Дайн байлдаантай буюу хаалттай нийгэмд амьдарч байгаа тэдгээр элэг нэгтнүүдийнхээ амьдралыг хараад бидэнд ямар их боломж байгааг мэдрээсэй гэж хүсч байна. Ийм л шалтгааны улмаас судалгааны ажлуудаа хүмүүст хүргэж байна даа.

-Дэлхий дахинд тархан суурьшсан Монголчууд өвөг дээдсийнхээ өв уламжлалыг хадгалахын зэрэгцээ өөр өөрийн өвөрмөц соёлыг бүтээж ирсэн байх?
-Дэлхий дахинд тархан суурьшсан олон Монгол бий. Дээд Монгол, цагаан Монгол, цастын Монгол, хазара Монгол, Шинжааны ойрадууд, Хөх нуурын хошууд, Дунсианий Монгол гээд хүмүүсийн сонсч ч байгаагүй олон Монгол байдаг. Зарим Монголчууд дөрвөн мянгуулаа байхад 60, 90 мянган хүнтэй ч байна. Харин энэ бүгд өөр өөрийн түүх, ирэл гарал, язгууртай. Тэд бүгд их хаан Чингисийн угсаа, мянган морьтны хойчис, зуут, аравтын үр хөвгүүд.

Манай үзэсгэлэн болон нэвтрүүлгүүд энэ бүхнийг ялгаж харуулахыг зорьсон. Мөн Иран дахь Монголчуудын тухай гэхээсээ илүү бид Монголын дурсгалуудыг илүү харуулсан. Жишээ нь, би Иранд Өлзийт хааны бунхан байдаг гээд гурван давхар байшингийн зураг хараад л явсан. Очоод үзэхэд гайхширал төрсөн. Монголчуудын Ил Хант Улс өнөөгийн Ираныг 100 жилийн турш хаанчилсан. Хүлэгү хааны зарлигаар барьсан дэлхийн хамгийн анхны одон орон судлалын төв, дэлхийн анхны тоосгоор барьсан бөмбөг оройтой байгууламж, Өлзийт хааны бунхан, Бас Хүлэгү хааны ээж төдийгүй Хубилай, Мөнх, Аригбөхийг төрүүлсэн Сорхогтон бэхи хатны бунхан гээд байлдан дагууллын түүхийн явцад бидний өвөг дээдсийн бүтээсэн олон дурсгалыг Монголчууддаа үзүүлэхийн тулд энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна даа.

Мэдээж ийм сайхан ажилд олон байгууллага тус дэм болсон. Ираний музей болгонд Монголтой холбоотой дурсгалууд бий. Бараг явсан газар бүхэнд Монгол хааны зураг, дурсгал таардаг. Тархан суурьшсан Монголчуудыг биднээс илүү Монгол ахуйгаа авч үлдсэн. Тэд Монгол угсаатан болж төрснөөрөө бахархдаг.

-Улс гүрнүүд түүхийг өөр өөрийнхөөрөө авч үздэг. Монголчуудын түүхийг балартуулсан тохиолдолтой таарч байв уу?
-Улс үндэстэн болгон түүхийг өөрийнхөөрөө тайлбарладаг. Дэлхий нийтээрээ Монголчуудыг харгис хэрцгий, алж талж байсан гэж ярих дуртай. Харин бид Иранаас Монголчууд хэрхэн бүтээн байгуулж байсан маш олон соёлыг харж болохоор байна. Монголын алтан ургийн их хаад, Монголын их засаг хууль өнөөгийн хүчирхэг Иранд төдийгүй Дундад Азид гүнзгий ул мөрөө үлдээсэн. Дэлхийн хамгийн анхны цаасан тэмдэгтийг Монгол хаан зохиож байсан гээд олон баримт бий. Үнэндээ манай залуус хүртэл Монгол туургатныг Монгол, Өвөрмонгол, Буриад л гэж ойлгодог шүү дээ. Үнэхээр бид элэг нэгтнүүдээ мэдэхгүй байна. Тархан суурьшсан Монголчууд маань хүртэл биднийг морио унаад давхиж яваа гэж боддог бол оршиж буй эсэхэд ч эргэлздэг Монгол угсаатан байна. Энэ нь түүхийг өөр өнцгөөр тайлбарласантай хийгээд бид угсаа нэгтнээ хайхардаггүйтэй холбоотой юм.

-Хазара Монголчуудын түүх үнэхээр харамсалтай санагддаг. Тэд одоо Афгандаа бараг уусчихсан гэж сонссон?
-Зургаан сая хазара Монголчуудын түүх өвөрмөц. Тэд Чингис Хааны мянган морьтноос үлдэж хоцорсон хүмүүс. Хазара гэдэг нь мянган морьтон гэсэн үг. Хазарчууд дайн байлдаан, дотоодын үймээн самуунд амьдарч байгаа хүмүүсийн хувьд Афганы бусад үндэстнүүдээс ялгараад байж болохгүй учир хувцас хэрэглэл, шашин шүтлэгийн хувьд бусад Монголоос өөр. Дайн байлдаан гэдэг ийм аюултай. Хэрэв энх цагт амьдарч ирсэн бол Монгол уламжлалаа илүү авч үлдэх байсан. Исламууд нүд хөмсөг сайтай, сахал үс болсон хүмүүс бол хазара хүмүүс хонин бор нүдтэй, намхан нуруутай, навтгар хамартай яг л миний аав шиг, таны ээж шиг хүмүүс байдаг. Энэ мэт бүх Монгол угсаатан өнөөдөр өөрийн дүр төрхөө бахархалтайгаар авч үлдэж чадсан.

-Аяллын явцад олон бэрхшээл тулгарна биз. Исламын ертөнцөд нэвтрэхэд хэцүү юу?
-Исламын шашинтай оронд тэр бүр гадны хүн оруулахгүй. Зөвхөн Ираны нэг хотод гэхэд Монголын түүхтэй холбоотой найман байгууламжтай болохоор заавал очих ёстой байсан. Монголчууд 1256 оноос хойш зуугаад жилийн хугацаанд Ил Хант Улсаа байгуулж өнөөгийн Иран, Азарбежан, Афганистан, Пакистаны баруун хэсэг, Ирак гээд олон газрыг хаанчилсан. Монголын түүх гэхээр яагаад зөвхөн Чингис хааныг ярьдаг юм бэ. Монголын өчнөөн баатарлаг хаан дэлхийн түүхэнд үлдсэн шүү дээ.

Монголчууд исламын ертөнцөд бүтээснийхээ зэрэгцээ муугаар ч дурсагддаг. Тухайн үед Монголчуудаас зугтаан орогнож одоо хүртэл хад чулуу нүхлээд гэр хийчихсэн “Кэндован” гээд нүхэн сууцанд амьдарч буй хүмүүс Иранд байна. Тавилга хэрэгслээ ч чулуугаар хийсэн хүмүүс амьдардаг. Сайнаар биш ч гэсэн тэд Монголчуудыг дурссаар байдаг. Исламын орнуудад эмэгтэй хүн зөвхөн нүд амаа гаргасан алчуур зүүх ёстой. Гараа ил гаргах ёсгүй, автобусанд эрэгтэй хүнтэй нэг талд зорчихгүй, ярихгүй гээд олон дүрэм журмыг дагадаг. Ямар ч угсаа гарал, зэрэг зиндаатай байсан Ираны нутаг дэвсгэрт исламын шашны ёсонд захирагдах ёстой. Афганистанд эмэгтэй хүн толгойгоо ил гаргавал чулуугаар шидэж алдаг.

Афганистанд явж байхдаа Чингис хаан баячуудыг нь баялагтай нь булшилсан Мазари Шариф гэдэг газар очсон юм. Тэндэхийн  эмэгтэйчүүд амьдралдаа гэр бүлийнхнээсээ өөр эрэгтэй хүний царай харж  үзээгүй. Соёл судлаач хүн очсон газрынхаа ёсыг хүндлэх ёстой. Эмэгтэй хүн судалгаа хийгээд явахын давуу тал нь хүмүүс нээлттэй ярьдаг. Афганистаны хазара айлд ороход зовлон жаргалаа уйлаад ярина. Мэдээж тэд эрэгтэй хүнд сэтгэлээ уудалж ярихгүй.

-Та бүхний явсан газрын Монголчууд яаж хүлээж авдаг байсан бэ?
-Биднийг үнэхээр их дээдэлж, хүндэлдэг. Очсон газар болгонд баяр хийж угтдаг. Нэг эмээ бүр “Монголчууд эргэж ирж авна гэж хэлээд явсан. Одоо намайг аваад яв” гээд дагаж байсан юм. Цагаан Монголчууд гэхэд өөрсдийгөө газрын, биднийг тэнгэрийн Монгол гэдэг. Долоон жилийн турш бусад угсаатныг цагаан сараа яаж хийдгийг нь харлаа. Монголоосоо алслагдсан тэдгээр хүмүүс цагаан сараар бидний тухай ярьдаг юм шүү. Түүхийн хатуу тоглоомын золиос болсон хүмүүс Монголоо дурсч байгааг харахад уйлмаар болдог.

Явсан газар болгон харилцан адилгүй амьдралтай. 241 мянган хүнтэй цагаан Монголчууд дээд тал нь дөрөвдүгээр анги төгсдөг. Шинжааны Монголчууд шиг өндөр боловсрол эзэмшдэг бол өөр. Гэтэл өндөр уулын оройд цөлөгдсөн хүмүүсийн хувьд байдал хэцүү. Дунсиан Монголчууд Монголын талаар морио унаад, сэлмээ бариад дэлхийг дагуулж байгаа гэсэн 800 жилийн тэртээх ойлголт нь хэвээр байдаг. Тархан суугаа Монголчуудын туйлын хүсэл нь бидний талаар мэдээ сонсох, Монголд ирэх юм.

-”Тасам” цуврал баримтат нэвтрүүлэг телевизүүдээр цацагдаж байгаа. “Тасам” гэдэг үг ямар утгатай юм бэ?

-Тархан суурьшсан Монголчууд гэсэн үгийн Монгол бичгийн товчлол юм. Мөн баруун Монголчууд гурвын тоог тасам гэдэг. Зарим газарт дээлийн эмжээрийг тасам гэнэ. Энэ мэтчилэн олон утга илэрхийлдэг. Өнөөдөр дэлгээд байгаа “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нэр ч онцлог гэж бодож байна. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс эхэлсэн Монгол угсаатны хойчсыг бид нэгтгэн дэлгэлээ. Үнэхээр Монгол туургатны зүрх сэтгэлийг хөдөлгөсөн арга хэмжээ гэж бодож байна.

-Та бүхний судалгаа цаашид үргэлжлэх үү?
-Үргэлжилнэ. Бид сүүлийн долоон жилд авсан 36 мянган зургаасаа дээжлэн 120 бүтээл дэлгээд байна. Цаашид дэлхийн хэмжээнд хүрэхүйц баримтат цувралууд хийхээр төлөвлөсөн. Дэлхийн Монголчуудын соёл иргэншил ямар байсныг, бид ямар бахархалтай түүх бүтээснийг гаргаж ирэх болно.

-Монголчууд аль нутгаар их тархсан байх юм бэ?
-Орос, Хятад, Афганистан, Энэтхэг, Балба, Пакистаны баруун хэсэг гээд олон газар тархан суурьшсан. Энэтхэгийн гадаадын иргэд орохыг хориглосон бүсэд ч Монголчууд нутагладаг. Урд хөршид тархан суугаа Монголчуудын олонх нь Чингис хаан Тангуудыг дайлаар мордоход үлдсэн Монголчуудын удам угсаа юм. Ялангуяа Дундад Азид тархан суурьшсан Монголчууд олон. Хөгжилтэй орнуудаас Япон, Солонгос, Франц, Америкт Монголчууд бий. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Америк, Францад халимагууд дүрвэсэн байдаг.

-Та бүхний хүрч чадаагүй Монгол угсаатан бий юу?
-Дэлхий дээр Монгол хэлээр ярьдаг 18 сая хүн байна. Иранд гэхэд 500 мянган орчим эсгий сууцтай нүүдэлчин соёлтой угсаатан байдгийг судлаачид Монголчуудын угсаа гэдэг. Харамсалтай нь тэнд очиж чадаагүй. Энэтхэгийн хойд хэсэгт Монгол хэлээр ярьдаггүй ч үндэс нэг 30 сая хүн бий. Бид Монголын байлдан дагууллын үеэр дэлхий даяар тархан суурьшсан, ялангуяа коммунист дэглэмтэй, исламын шүтлэгтэй орнуудад байгаа Монголчуудын тухай мөн Монголын түүхтэй холбоотой хөшөө дурсгалуудын талаарх материал цуглуулдаг.

БНХАУ-д таван сая 900 мянган Монгол хүн байгаагаас дөрвөн сая 700 мянга нь өвөрмонголчууд. Үлдсэн хэсэг нь бусад Монгол гэдгийг бид мэддэг байх хэрэгтэй. Цастын Монголчууд 4000 хүнтэй. Тэд өнөөдөр хэл, бичиг соёлоо гайхалтай авч үлдсэн. Өвөрмонгол, цастын Монгол гээд бүгд үнэхээр баатарлаг ард түмэн. Хувцас хэрэглэл, бичиг үсгээрээ тусгаар Монгол Улстай харьцуулшгүй боловч бусад Монголчуудаас илүү. Очиж чадаагүй Монголчууддаа хүрэх үүднээс бид Узбекстан явах гэж байна. Ер нь Чингис хааны очсон суурингуудад очих ёстой. Афганистаны Хират хотод Чингис хаан очсон байдаг. Тийшээ явна. Мөн эртний Хорезм Улсын Бухар хотод очиж амжаагүй байгаа. Хакас гээд Орост байгаа хэсэг Монголчууддаа очоогүй. Түүнээс найман жилийн хугацаанд бараг бүх Монгол угсаатанд очиж чадсан.

М.Хангал

 

Эх сурвалж : www.sonin.mn

List of Articles
번호 제목 글쓴이 날짜 조회 수
공지 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 7196
123 2010 ОНД ОЛДСОН ПАСПОРТ БОЛОН ТҮРИЙВЧ БУСАД БИЧИГ БАРИМТ (2010.09.09) ӨДРИЙН МЭНД 2010-09-12 3494
122 Солонгост суугаа Монгол эмэгтэйчүүдийн холбоо байгууллагдлаа ӨДРИЙН МЭНД 2010-09-09 4523
121 БНСУ-д ажиллаж амьдарч байсан иргэдийн 2-р уулзалт амжилттай болж өнгөрлөө ӨДРИЙН МЭНД 2010-09-09 3041
120 Хонконгод агаар худалдах болжээ ӨДРИЙН МЭНД 2010-09-08 2736
119 Ансан хотын Пак Сан Жү мэдээлэл технологийн дамжаанаас үнэ төлбөргүй компьютерын засвар, солонгос хэлний сургалт хичээллүүлж байна ӨДРИЙН МЭНД 2010-09-07 2978
118 БНСУ-д 1263 монгол хоригдож байна ӨДРИЙН МЭНД 2010-09-07 4260
117 МОНГОЛЫН ХАРЬЯАТААС ГАРАХ ХҮСЭЛТИЙГ 534 ХҮН ТАВЬЖЭЭ ӨДРИЙН МЭНД 2010-09-07 3837
116 Н.Чинчулуун: Гэр бүлтэй болох боломжоо Бусдын төлөө хойш тавьсан ӨДРИЙН МЭНД 2010-09-04 3694
115 Монгол оюутнууд Америкт” нэртэй нэвтрүүлэг гарна ӨДРИЙН МЭНД 2010-09-03 2917
114 МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА [2] ӨДРИЙН МЭНД 2010-09-01 4560
113 Норовсамбуу овогтой Жаргалсайханыг хайж байна [2] ӨДРИЙН МЭНД 2010-08-31 3961
112 Сайн дураараа нутаг буцах хугацааг дахин 2сараар сунгалаа ӨДРИЙН МЭНД 2010-08-31 4489
111 Ж.Мөнхбадар: Гадаадад ажиллаж байгаа болон түр хугацаагаар гарсан иргэдээ ч тооллогод хамруулна ӨДРИЙН МЭНД 2010-08-30 3056
110 “Регистрийн дугаар”-аар нэрээ шүүгээрэй ӨДРИЙН МЭНД 2010-08-30 8408
109 Монгол залуус Америкчуудтай өрсөлдөхөөр гарч ирлээ ӨДРИЙН МЭНД 2010-08-29 3396
108 9сарын Гадаад иргэдэд зориулсан үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгийн хуваарь [6] ӨДРИЙН МЭНД 2010-08-29 4816
107 Гадаадаас ирсэн Монголчууддаа эх орондоо ажиллаж амьдрахад нь туслана-Эх орондоо ирэгсдийг дэмжих төв ӨДРИЙН МЭНД 2010-08-27 3526
106 Хүний “толгой” хөгжлийн тулгуур ӨДРИЙН МЭНД 2010-08-20 3481
105 2011онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4,320вон [1] ӨДРИЙН МЭНД 2010-08-17 13276
104 Хос хэл заах багш бэлтгэх сургалтанд бүртгэж байна. ӨДРИЙН МЭНД 2010-08-14 4259
103 Иргэдэд туслах сан file ӨДРИЙН МЭНД 2010-08-11 3508
102 Гоо сайхны хагалгаанд орох хүсэлтэй хүүхдүүдэд ӨДРИЙН МЭНД 2010-08-09 4800
101 Гэрээт ажилчдад зориулсан хөтөлбөр ӨДРИЙН МЭНД 2010-08-06 4642
100 Хүн амын тооллого эхлэхэд 100 хоног үлдлээ ӨДРИЙН МЭНД 2010-08-05 4413
99 Оюутолгой төсөлд ажиллах иргэдийг энэ сарын 15-наас мэргэжлийн сургалтад бүртгэнэ ӨДРИЙН МЭНД 2010-08-04 5822
98 Бар кодтой хүмүүс өнөөдрөөс хишиг хувиа авна [2] ӨДРИЙН МЭНД 2010-08-03 4710
97 А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо ӨДРИЙН МЭНД 2010-08-03 3856
96 Солонгост ажиллаж амьдарч буй гэрээт ажилчдын анхааралд [3] ӨДРИЙН МЭНД 2010-07-31 5941
95 “Солонгос явуулахгүй бол долдугаар сарын 1 шиг явдал болно шүү” [5] Levi`s 2010-07-29 5845
94 Солонгосын талаас НХХЯ-ны тавьсан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэлээ Levi`s 2010-07-29 4309
93 АНУ дахь монголчуудад “Эх орны хишиг-ийн итгэмжлэл тараана ӨДРИЙН МЭНД 2010-07-27 4207
92 Анхдугаар удаагийн “Хосолмол соёлт гэр бүлийнхний хайрыг хуваалцъя” үзэсгэлэн ӨДРИЙН МЭНД 2010-07-24 6767
91 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвийн гадаад иргэдэд зориулсан 2010оны 3-р ээлжийн сургалт [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-24 5797
90 ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК - ХАНА БАНК - МӨНГӨН ГУЙВУУЛГА 4500 ВОН Levi`s 2010-07-22 5014
89 Солонгосын Кёнги мужийн ИТХ-ын тэргүүлэгч Н.Гэрэлээ:Хоёр иргэншилтэй байж болно гэсэн заалт гарахаас өмнө иргэншлээ солиулсандаа харамсдаг юм [10] ӨДРИЙН МЭНД 2010-07-17 5876
88 Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт болно [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4504
87 Хатан хааны их сургуульд монгол залуу багшлана ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4502
86 Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд идэвхитэй оролцохыг улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд уриалж байна [3] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4764
85 Монголын шатарчин охин Азийн аваргаар тодров [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-15 4946
84 Глобал тосгонд Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ file ӨДРИЙН МЭНД 2010-07-14 3987
83 ЭСЯ - Иргэдийн анхааралд ӨДРИЙН МЭНД 2010-07-14 5071
82 “Дээлтэй Монгол” наадам /фото сурвалжлага/ ӨДРИЙН МЭНД 2010-07-14 5781
81 Их Монгол Улс байгуулагдсаны 804жил, Ардын хувьсгалын 89жилийн ойн баярын мэнд дэвшүүлье file ӨДРИЙН МЭНД 2010-07-11 5738
» Ц.Санчир: Тархан суурьшсан Монголчууд биднээс илүү өв соёлоо хадгалж явна ӨДРИЙН МЭНД 2010-07-08 5992
79 Олон үндэстний гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан бэлтгэлд хамрагдах тухай танилцуулах нь [1] ӨДРИЙН МЭНД 2010-07-07 4817
배너신청
자생병원

배너신청