ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО
Уншсан 1947 vote 0 2019.02.08 12:58:12“ШИНЭ САНАА – ШИЛДЭГ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛДОО”
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
Ерөнхий зохион байгуулагч:
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Хамтран зохион байгуулагч: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ,
БНСУ дахь Монгол ТББ-уудын Нэгдсэн Зөвлөл
Зорилго: БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй Монголчууд, эзэмшсэн мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлагаа ашиглан жижиг, дунд үйлдвэр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, шинэ санаа, шилдэг технологийг эх орондоо нэвтрүүлэхэд оршино.
Хэн оролцох боломжтой вэ?:
• БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй Монгол Улсын иргэн оролцоно.
• Аялах виз (C-3-1/9) хүн хамрагдахгүй.
Төслийн болзол:
• Эдийн засгийн үр ашигтай;
• Зах зээлд нэвтрэх боломжтой;
• Монгол Улсад шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр товч тодорхой, оновчтой санал гаргасан байх;
• Төсөлд бизнесийн төлөвлөгөө, техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан байвал давуу тал болно.
Тавигдах шаардлага:
• Эхний нүүрэнд оролцож буй бүтээгдэхүүн, төслийн нэр, төсөл танилцуулагчийн овог нэр, мэйл хаяг, facebook хаяг, утасны дугаар.
• Монгол хэл дээр, үсгийн хэмжээ 12, Аrial фондоор, цаасны хэмжээ А4, 15 хуудас хүртэл төслийн тайлбар, тооцоолол, үр дүн, зураг тусгасан байна. Файл нэрээ өөрийн нэрээр хадгалсан байх
• Нэг оролцогч 1 төсөл болон бүтээгдэхүүн танилцуулна.
Шагнал: Батламж, мөнгөн шагнал
Төсөл хүлээн авах хаяг:
Хаяг: smemongolia@mofa.gov.mn
Хугацаа:
2018.02.-2019.05 хооронд 2 үе шаттайгаар явагдана.
• 1-р үе шат: 2018.02.15 – 2019.03.15-ны хооронд эхний шалгаруулалт (утас болон цахим шуудангаар холбогдож мэдэгдэнэ.)
• 2-р үе шат: 2019 оны 5 дугаар сард эцсийн шалгаруулалт
Төсөл хүлээн авах сүүлийн хугацаа:
2019 оны 3 сарын 15-ны өдрийн 17.00 цаг
Лавлах утас: 010-8966-6089 (холбогдохгүй үед мэссэж үлдээнэ үү)
nice