Бичлэгийн тоо 3,329
Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ
2016-08-15 15:04:34
Error loading player: No playable sources found

БНХАУ-ын армийн генерал Гуо Бошионыг авлигын хэргээр армийн шүүхээс бүх насаар нь хорих ял шийтгэсэн талаар "Синьхуа" агентлагаас мэдээллээ. Хээл хахууль авсан гэж буруутгагдаж байсан 74 настай, тэтгэвэрт гарсан түүний генерал цол болон хувийн хөрөнгийг нь хураасан байна.

Гуо Бошион нь дэлхийн хамгийн том арми болох Хятадын Ардын чөлөөлөх армийг хариуцдаг Хятадын Армийн төв хорооны дэд даргын үүргийг 2002-2012 оны хооронд гүйцэтгэж байсан юм. Мөн энэ хугацаанд тус улсын Коммунист намын Улс төрийн товчооны 25 гишүүний нэг байсан билээ. Гэвч өнгөрсөн онд авлигын хэрэгт холбогдсоных нь дараа Коммунист намаас түүнийг хөөсөн юм.

Шүүх хурал хаалттай болсон бөгөөд "Синьхуа" агентлаг энэ хэрэгт дурдагдсан мөнгөний дүнг тодорхой хэлээгүй юм. Хэдий тийм ч өнгөрөгч дөрөвдүгээр сард “South China Morning Post” сонинд бичсэнээр Гуог 12.3 сая доллартай тэнцэх хэмжээний хээл хахууль авсан хэрэгт буруутган ялласан аж. Мөн сонинд нийтэлснээр дээрх мөнгөн дүн бол Ерөнхийлөгч асан Ху Жинтаогийн удирдлагад ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудын нэг болох Гуо генералын хууль бусаар хуримтлуулсан мөнгөний өчүүхэн хэмжээтэй тэнцүү байх магадлалтай аж. Генерал асан Гуо өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж, давж заалдахгүй гэдгээ илэрхийлсэн болохыг "Синьхуа" агентлаг мөн дамжуулсан юм. Харин "Ройтерс" агентлаг тус улсын Батлан хамгаалах яамны цахим хуудаснаас “Авлига бол манай намын хамгийн том аюул, армийн тулалдах чадварыг алдагдуулагч” гэснийг иш татсан байна.

Мөн дээрх хэргээс гадна өөр нэг генерал Суй Кайхоуг бусдад давуу байдал олгох зорилгоор хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан өнгөрөгч онд буруутгаж байсан ч шүүх хурал болохоос өмнө нас барсан юм. Тухайн үед төрийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэхдээ Суй Кайхоугийн Бээжин дэх гэрт байсан бэлэн мөнгө, эртний болон үнэт эдлэлийг төрөлжүүлж, бүртгэхэд нэг долоо хоног шаардсан бөгөөд бүгдийг нь шилжүүлэхэд 12 ширхэг ачааны машин ашигласан гэжээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9248522/207/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3329 Адам Леван охинтой боллоо 2016-09-23 10296
3328 Нөхрийнхөө талаар бусадтай хуваалцаж болохгүй зүйл 2016-09-23 15575
3327 Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд [2] 2016-09-23 12422
3326 Хүний биологийн цагийг “Reset” хийх товчийг эрдэмтэд олж нээжээ [1] 2016-08-19 5134
3325 Сэтгэл санаа тогтвортой, тайван байхад туслах 10 зөвлөмж [1] 2016-08-19 3364
3324 Автомашинтай хэн бүхэнд зориулсан 15 ухаалаг арга [2] 2016-08-19 3192
3323 Майкл Фелпс ахиж уралдахгүй [2] 2016-08-16 2986
3322 Манай жүдоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ [1] 2016-08-16 3007
» Хятадын генералд бүх насаар нь хорих ял ногдуулжээ 2016-08-16 2822
3320 Усайн Болт олимпын 7 дахь алтаа авлаа 2016-08-16 2740
3319 Мо Фарах шигшээ уралдаанд бүдэрч унасан ч Риод аваргаа хамгааллаа [2] 2016-08-16 2784
3318 “Google street”-ийн дуранд өртсөн 15 инээдтэй зураг 2016-08-10 3102
3317 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа [1] 2016-08-10 3446
3316 О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул Монголын гаалийнханаас болж ялагдлаа 2016-08-10 3028
3315 Усны хувцастай цагдаа эмэгтэй гэмт хэрэгтнийг баривчилсан нь шуугиан тарьжээ [1] 2016-08-03 3296
3314 Риогийн олимпын дараа үхлийн тариа хийлгэнэ 2016-08-03 3251
3313 Таны өгзөгийг сайхан харагдуулах 6 төрлийн хувцас [1] 2016-07-29 3111
3312 Аяллын цүнхээ бэлдэхэд тань туслах 10 гайхалтай зөвлөмж [1] 2016-07-29 2925
3311 14 саяыг хожсон ч ажлаа хаяхгүй 2016-07-29 3465
3310 Ийм байшинд амьдрахаас ичиж байна шатаавал таарна гэдэг үгийг эцэгтэй хэлсэний дараа... 2016-07-28 3049
배너신청
자생병원

배너신청