Хуучин ЗХУ-д шийтгэгдэж, хэлмэгдсэн монгол иргэдтэй холбоотой хэргийн материалыг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны архивуудаас хуулбарлан авч дууслаа. Одоо Монгол Улсын иргэдтэй холбоотой материалыг ОХУ-ын Дотоод явдлын яамны архиваас эрэн сурвалжлах, хуулбарлан авах, хэргүүдийг нь цагаат гуулах саналыг холбогдох бай гууллагад нь тавих саналтай байна. Энэ тухай өчигдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдааны үеэр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын орлогч дарга Ш.Цогбаатар мэдэгдлээ.
Тэрбээр Ажлын хэс гийг ахалж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Тусгай архив, Батлан хамгаалах яамны Цэргийн төв архивт ажилласан тухайгаа хуралдааны үеэр танилцуул сан юм. Тэд томилолтын хугацаанд 10 мянга гаруй хуудас хэрэг материалтай танилцсаны зэрэгцээ 1000 шахам хуудас материал, 22 зураг хуулбарлан авчирсан байна. Тэдгээрийн дотор БНМАУ-ын Хууль зүйн яам ны сайд Гомпилын Даншийцоодол, ДЯЯ-ны Онцгой хэлтсийн тасгийн дарга Эрдэнийн Дорж, лам Батын Лувсан, малчин Санжийн Цэдэн, Шүүх яамны боловсронгуй орчуулагч Гомбын Бадамжав, “Монголтранс”-ын ерөнхий хоршооны орчуулагч Цогтын Бадамжав, орчуулагч Самдангийн Буянгэрэл (А.Фуминтай), Дотоодыг хамгаалах газрын орчуулагч Дэлэгийн Гончиг, Намын төв хорооны зааварлагч А.Нацов, статистикчээр ажиллаж байсан Ринчингийн Эрдэнэ, Очирын Намжил, Монголын үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн дарга Мэрсээ нарын 12 хүний хэрэг материалыг хуулбарлан авчирчээ.
Ингэснээр хэлмэгдүүлэлтийн асуудлыг судлах, түүний хор уршиг, мөн чанарыг ойлгоход тусална гэдгийг хуралдаанд оролцогчид тэмдэглээд цаашид ОХУ-ын хууль хяналтын байгууллага болон орон нутгийн архивуудад монгол иргэдтэй холбоотой материал хадгалагдаж байж болох тул олж авах нь чухал гэлээ.
Мөн хуралдаанаас Зөвлөлтийн 17 дугаар армийн шугамаар тусгай үүрэг гүйцэтгэж яваад сураггүй алга болсон, шийтгэгдсэн гэх монгол иргэдийн нэрсийн жагсаалтыг энэ оны гуравдугаар улиралд багтаан нягтлан гаргах, улмаар хэлмэгдсэн нь тогтоогдвол цагаатгуулах та лаар ОХУ-ын холбогдох бай гууллагад хандах нь зүйтэй гэж үзлээ хэмээн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.