Бичлэгийн тоо 8
Сургалт тус бүрээд тавигдах шаардлага ба хугацаа |
Сургалт | Элсэх нөхцөл | Хугацаа |
Мэргэжлийн сургууль | Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх 12 | 2-3 жил |
Баклаврын сургалт | Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх | 4-6 жил |
Магистрын сургалт | Гадаадад бүрэн дунд болон бакалаврын түвшинд сурч төгссөн байх. | 2 жилээс дээш |
Докторын сургалт | Гадаадад бүрэн дунд болон магистрын түвшинд сурч төгссөн байх. | 2 жилээс дээш |
Хэлний сургалт | Ахлах сургууль төгссөн буюу түүнээс дээш боловсролтой. | 1-2 жил |
Солилцооны оюутан | Хамтын ажиллагааны хэлэлцээр бүхий их дээд сургуульд сурч буй хүн | 1 семестр- 1жил |
Богино хугацаанд өөрийн зардлаар суралцах | Харьяалагдаж буй сургуулийн гадаадад суралцах программд хамрагдах эсвэл гадаадын их дээд сургуулийн чөлөө чөлөө авсан мөн төгссөн оюутны хувьд Солонгост суралцах | 1семестр 1 жил |
Гадаадын иргэний улирлын чанартай сургалт | Зун ба өвлийн амралтын хугацаанд Солонгос хэл ба Солонгос судлалтай холбогдолтой төсөлд оролцох гадаадын их дээд сургуулийн оюутан | 2-3 сар |
※ Сургууль болгон бага зэргийн ялгаатай. |
![]() | Бүрдүүлэх материал |
* Элсэх өргөдөл(анкет) |
* Өөрийн тухай танилцуулга болон сургалтын төлөвлөгөө |
* Багшийн тодорхойлолт |
* Хамгийн сүүлд төгссөн сургуулийн дүнгийн хуулбар, диплом(хараахан төгсөөгүй байгаа бол төгсөх тухай баримт) |
* Паспортын хуулбар |
* Солонгос эсвэл англи хэлний түвшин тогтоох шалгалтын дүн |
* Банкны баталгаа - 10.000$ дээш (банкинд 1 сараас дээш хугацаагаар байршсан байх, батлан даагчийн нэр дээр байж болно) - Батлан даагчийн ажлын үнэмлэх эсвэл компанийн лиценз - Хөрөнгийн баталгаа үнэлгээ 3. Суралцах хугацааны зардлыг хариуцах тухай гэрээ Зураг, видео гэх мэтээр өөрийн авьяас чадварыг гэрчлэх Материал (тусгай мэргэжлээр элсэгчид) Сургууль бүр өөр тул тухайн сургуулийн бүрдүүлэх материалыг заавал үзэх |
※ Сургууль болгон элсэлтийн бүрдүүлэх материал өөр өөр байдаг тул тухайн сургуулийн оюутан элсүүлэн авах журамтай танилцана уу. |
![]() | Элсэх өргөдлөө гаргах хугацаа |
Хаврын семестр 3 сараас эхлэн суралцах бөгөөд өмнөх оны 9-11 сард, намрын семестр 9 сараас эхлэх –т бол хавар 5-6 сард бүртгүүлж дуусна. Сургууль болгоны бүртгэлийн хугацаа харилцан адилгүй тул тухайн сургуулиасаа заавал лавлах хэрэгтэй. | ||
![]() | Элсэлтийн шалгалт |
Ихэвчлэн бүрдүүлж оруулсан материал дээр үндэслэн шалгалтгүй элсүүлж авдаг боловч зарим сургуулиуд ярилцлага авах буюу шалгалт авч элсүүлдэг. |