Бичлэгийн тоо 8

Элсэлт

Уншсан 5165 vote 0 2009.12.28 19:23:19
Энэ хэсэгт элсэлт болон дундаас нь орох талаар ерөнхий мэдээллийг өгч, элсэх арга, дэс дараалал, бүрдүүлэх материал зэргийн талаар нарийн мэдээллийг авахыг хүсвэл манай сайтын “Солонгост суралцах тухай танилцуулга” руу нэвтрээрэй.
Хичээлийн жил
Солонгсот бүх сургууль 3 сарын 1нд хичээл эхэлнэ. 7-8 сард зуны амралт болох ба 9 сард 2р улирлын хичээл эхэлдэг. 12-2сард өвлийн амралт болно. 
▷ Хичээлийн жил эхлэх : 3сар 
▷ 1улирал : 3сар-8сар 
▷ 2улирал : 9сар-2сар
Бага- дунд- ахлах сургууль
Гадаад сурагчид солонгосын бага, дунд, ахлах сургуульд элсэхэд хязгаарлалт байхгүй. Одоогийн боловсролын хуулинд заасны дагуу гадаад сурагчдын элсэлт нь сургуулийн дүрмийн дагуу шийдэгддэг тул сурагч хүссэн сургуульдаа очиж сургуулийн зааврыг дагаж суралцаж болно.
Мэргэжлийн коллеж, их сургууль
Сургууль бүр оюутан элсүүлэх шаардлага бага зэрэг өөр, гэхдээ ерөнхий зарчим нь адил. Солонгост суралцах гэсэн чин хүсэл тань л байвал их сургуульд элсэх тийм хэцүү биш. Мэргэжлийн коллежийн хувьд ч солонгос хэлний сургалт явуулдаг тул хэлний бэрхшээл ч тулгарахгүй.
Материалаа бүрдүүлж өгөх хугацаа
Их сургуулиуд улирал бүрд элсэлт авдаг тул материалаа өгөх хугацааг сайн судлах хэрэгтэй. Сургуулийн элсэлт хариуцсан мэргэжилтэнээс зөвлөгөө авах нь зүгээр. Ерөнхийдөө 10 сарын үед материал хүлээн авч, 3 сард элсэн орох ба 5 сарын үед материалаа өгч 9 сард элсэн орох боломжтой. Гэвч сургуулиас шалтгаалж, энэ хугацаа эрт орой байж болох тул орох гэсэн сургуулиасаа сайн лавлах хэрэгтэй. 

Материал бэлдэх, явуулах илгээх зэрэгт зарцуулах хугацаа болон виз авах, онгоцны тийз авах зэрэг хугацаагаа бодолцон доод тал нь улирал эхлэхээс 3-4 сарын өмнө эхэлж бүрдүүлж өгөх хэрэгтэй.
үрдүүлэх материал
Бүрдүүлэх материалд элсэх өргөдөл, сурах төлөвлөгөө, сургууль төгссөн диплом, сурлагын дүн, гадаад паспортын хуулбар, банкны баталгаа зэрэг материал орно.
Шалгаруулах арга
Сургууль болгон өөр ч голдуу материалыг хянаж үзэх, ярилцлага авах зэргээр шалгаруулна. Заримдаа шалгалт авах нь ч бий.
Элсэх дэс дараалал
Их сургуульд элсэх(дундаас нь элсэх, магистрантур, докторантурын элсэлт хамаарна)ийн тулд өөрийн хүссэн сургуульд материалаа өгөхөд л хангалттай. Зуучлах байгууллагаар дамжуулж элсэж орж болох ч хувь хүн өөрөө элсэх гэсэн сургуультайгаа зөвлөлдөж материалаа өгөхөд болно. Элсэх дэс дарааллыг товчхон танилцуулбал: 
- мэдээлэл цуглуулах : интернэт, солонгосын ЭСЯ, Солонгосын боловсролын төвүүд, гадаадад суралцуулах үзэсгэлэн яармаг, гадаадад суралцуулах төв
- материалаа өгөх : их сургуулийн элсэлт хариуцсан хүнтэй зөвлөлдсөний дараа шаардагдах материалыг өгнө
- виз авах: сургуулийн томилолтоо авч ЭСЯд визэнд орно
- элсэх : Солонгост орж ирэх, сургуульдаа орох, гадаадын иргэний үнэмлэх авах
Нөхцөлтэйгээр элсэх
Энэ нь хэлний чадвар дутагдах, англи хэлний шалгалтын оноо байхгүй ч богино хугацаанд солонгост суралцах гэж байгаа тохиолдолд элсүүлдэг дэлхийн бусад орнуудад хэрэгжүүлж байгаа элсэлтийн нэг хэлбэр билээ. Энэ тогтолцоо нь элсүүлэх болзолтойгоор тодорхой хугацаанд хэлний бэлтгэлд хамруулж, орчиндоо дасах хугацаа олгох буюу эсвэл элсээд хажуугаар нь хэлний бэлтгэлд хамрагдаж болно. Ялангуяа хэлний бэлтгэл хийх хугацаа богино, ахлах сургууль дөнгөж төгсөж байгаа болон хэлний сургалтын виз авахад бэрхшээлтэй байгаа төгсөгчид хурдан шуурхай үндсэн ангидаа элсэн орох арга юм.
Дундаас нь элсэж орох
Их дээд сургуулийн дундаас нь элсэж орох тогтолцоо ч ихэнхи их сургуульд хэрэгжиж байна. Гадаадад мэргэжлийн коллежээс дээш дээд боловсролын байгууллагыг төгссөн буюу их дээд сургуульд 2оос дээш жил сурч байсан бол сургуулийн дундаас нь элсэж болно. Дундаас элсэж орох дэс дараалал, шалгаруулалтын арга нь үндсэн ангийн элсэлтээс өөр байж болох тул хангалттай мэдээллийг цуглуулж, өөрийн сургуулийн дүн, цуглуулсан кредит, хэлний чадвар зэрэг нь сургуулиас шаардаж байгаа нөхцөлтэй тохирч байгаа эсэхийг сайтар судалж бэлтгэх хэрэгтэй. Түүнчлэн өөр мэргэжлээр сурах тохиолдолд ч дундаас нь элсэж болох зэргийг урьдчилан судлах хэрэгтэй. Тиймээс нарийн мэдээллийг тухайн их сургуулиас лавлах хэрэгтэй.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт
Их сургуульд материалаа өгөх явцад зарим сургуулиуд TOPIK(KPT) оноог шаарддаг ч ерөнхийдөө сонсох, унших, бичих, ярих зэрэг солонгос хэлний чадвар эзэмшүүлсний дараа үндсэн ангид элсүүлэх нөхцөлтэйгээр элсэлт авах явдал ихэсч байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2591720/c2b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 서울에서 지하철로 갈 수 있는 가볼만한 곳. ADVertisement 2009-03-06 6425
7 Элсэх дэс дараалал Levi`s 2010-01-19 7038
6 Солонгост сурахын ач холбогдол Levi`s 2010-01-19 6166
5 Сургалтын тэтгэлэг Levi`s 2009-12-28 9422
4 Сургалтын зардал Levi`s 2009-12-28 6206
» Элсэлт Levi`s 2009-12-28 5165
2 Гадаад оюутнуудад зориулсан сургалт Levi`s 2009-12-28 6696
1 Боловсролын тогтолцоо Levi`s 2009-12-28 8241
배너신청
자생병원

배너신청