Бичлэгийн тоо 8

Даяаршлын цаг үед Солонгосын их, дээд сургуулиуд олон улсын харилцаагаа өргөтгөх, гадаадын их, дээд сургуулиудтай өрсөлдөх чадвараа дээшлүүлэх үүднээс дэлхийн олон орны оюутнуудыг сургах үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй уялдуулан БНСУ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам нь гадаадын оюутны тоог нэмэгдүүлэх үүднээс Ерөнхий чиг хандлага (Study Korea Project, 2004) төслийг гаргаж 2012 он хүртэл 100,000 гадаадын оюутнуудыг суралцуулах зорилт тавиад байна. Энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд БНСУ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яам нь Солонгосын засгийн газрын тэтгэлэгт оюутны тоог нэмэгдүүлэх, гадаад оюутны суралцах, амьдрах орчинг шинэчлэх, үр дүнтэй захиргааны дэмжлэг үзүүлэх системийг бүрдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.
Гадаад оюутны статистикийн тоо баримт авч үзвэл 2008 оны 4-р сарын 1-ний байдлаар нийт 407 их, дээд сургуульд 63,952 гадаадын оюутан суралцаж байна. Дэлхийн 143 орноос ирсэн оюутнууд Солонгост суралцаж байна. Сурч байгаа салбарыг нь авч үзвэл хэлний курс 19,592 оюутан, Бакалаврын төвшинд 28,197 оюутан, магистр, докторын сургалтанд, 12,388 оюутан, Бусад сургалтуудад 3,846 оюутан суралцаж байна.

Сургалтын программ
Ердийн семестрийн хөтөлбөр 
Хавар, намарт Солонгосын бусад оюутнуудын нэгэн адил лекц, хичээлүүддээ оролцдог хөтөлбөр юм. Хичээлүүд нь Солонгос болон бусад гадаад хэл дээр явагддаг. 

Оюутан солилцох хөтөлбөр 
Солонгосын ихэнх их, дээд сургуулиуд гадаадын их, дээд сургуулиудтай харилцаа тогтоосон байдаг бөгөөд үүндээ үндэслэн оюутан солилцдог юм. Энэ программ нь тогтоосон хугацаанд солилцооны оюутнуудыг суралцуулах маягаар явагддаг бөгөөд программд хамрагдаж буй оюутнууд сурлагадаа сайн байх ёстой буюу өндөр оноотой, гадаад хэлийг чадварлаг эзэмшсэн байх ёстой. 

Улирлын сургалтын хөтөлбөр
Гадаадын оюутнуудад зуны болон өвлийн амралтын үеэр тогтмол сургалт юмуу Солонгос хэл болон бусад хичээлүүдээр сургалт явуулдаг. 

Англи хэл дээрх сургалт 
Өнөө үеийн даяарчлалыг чухалчлан анхаарч байгаа сургуулиуд нь нийт хичээлийнхээ 30% англи хэл дээр явуулж байна. Ялангуяа магистр, докторын зэрэг олгодог сургуулиуд нь бусад сургуулиудыг бодвол хичээлээ англи хэл дээр түлхүү явуулдаг. Зарим сургуулиуд гадаад оюутнуудад зориулсан тусгай анги нээж хичээлээ англи хэл дээр явуулж байна. 

Солонгос хэлний курс
Солонгосын их, дээд сургуулиуд дотроо Солонгос хэлний курс байгуулж гадаад оюутнуудад Солонгос хэл заадаг. 3-4 долоо хоногийн буюу богино хугацааны сургалтууд нь Солонгос хэлний ярианы чадварыг дээшлүүлэх зорилгоор явагддаг. 10-40 долоо хоног буюу урт хугацааны сургалтууд нь бодит амьдрал дээр тохиолддог зүйлсийг дасгалаар дамжуулан хийснээр Солонгос хэлний ярианы чадварыг дээшлүүлэхээс гадна Солонгосын соёлоос суралцан Солонгосын тухай мэдлэгийг өргөтгөж сургалтын үр дүнг сайжруулах зорилготой явагддаг.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2591714/70b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 서울에서 지하철로 갈 수 있는 가볼만한 곳. ADVertisement 2009-03-06 6315
7 Элсэх дэс дараалал Levi`s 2010-01-19 6967
6 Солонгост сурахын ач холбогдол Levi`s 2010-01-19 6091
5 Сургалтын тэтгэлэг Levi`s 2009-12-28 9348
4 Сургалтын зардал Levi`s 2009-12-28 6132
3 Элсэлт Levi`s 2009-12-28 5106
» Гадаад оюутнуудад зориулсан сургалт Levi`s 2009-12-28 6616
1 Боловсролын тогтолцоо Levi`s 2009-12-28 8170
배너신청
자생병원

배너신청