Бичлэгийн тоо 8

Боловсролын тогтолцоо

Уншсан 8170 vote 0 2009.12.28 19:21:44
Солонгосын боловсролын тогтолцоо 
- Боловсролын тогтолцоо: 6-3-3-4 жилийн боловсролын тогтолцоотой 
- Үүрэгт боловсрол: 9 жил (бага сургууль 6жил ба дунд сургууль 3 жил) Солонгосын боловсрол
- Хичээлийн жил: 3сар- 8сар (1-р улирал), 9сар- дараа жилийн 2сар (2-р улирал) 
- Амралт: 7сар- 8сар зуны амралт, 12сар-2сар өвлийн амралт
Солонгосын боловсролын тогтолцоо

БНСУ-ын дээд боловсрол

БНСУ-ын дээд боловсрол олгогч байгууллагад их, дээд сургууль, үйлдвэрлэлийн дээд сургууль, мэргэжлийн дээд сургууль, боловсролын дээд сургууль, мэдээлэл холбооны дээд сургууль, техник технологийн дээд сургууль, төрөл бүрийн сургууль багтана. Солонгосын дээд боловсрол олгогч байгууллагуудыг үүсгэн байгуулагчаас хамааран улсын сургууль, орон нутгийн байгууллагуудаас байгуулж удирддаг олон нийтийн сургууль, хувь хүний байгуулсан хувийн сургууль гэж ангилдаг.
Их дээд сургуулийн оюутан сонгон шалгаруулалттай холбогдуулан Засгийн газар нь хамгийн ерөнхий үндсэн шаардлагын хүрээнд шаардлага тавих ба их дээд сургуулиудын өөрсдийн бие даасан байдлыг хүндэтгэнэ. Их дээд сургууль тус бүрээр оюутны хувийн хэрэг, их дээд сургуульд суралцах чадварын шалгалт, эссе бичих чадварын шалгалт, эрхийн бичиг, тодорхойлолт зэрэг сонгон шалгаруулалтын материалын шаардлага ба хэрэгжилтийг бие даасан хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон нь их дээд сургуулиудын оюутан сонгон шалгаруулах эрхийг нэмэгдүүлсэн.
2007 оны 4-р сарын 1-ны байдлаар БНСУ-д 412 дээд боловсролын байгууллага байна. Их дээд сургууль 175, техник мэргэжлийн сургууль 152, магистр докторын сургалттай сургууль 36, алсын зайн сургалттай сургууль 17, үйлдвэрлэлийн сургууль 14, боловсролын сургууль 11, бусад 7 сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Их дээд сургууль

Их дээд сургуулийн зорилго нь улс орны болон хүн төрөлхтөний нийгмийн хөгжилд шаардлагатай эрдэм шинжилгээний онол ба тэрхүү практик ашиглалтын арга барилыг судлан удирдаж төлөвшүүлэхэд орших ба 4-6 жилийн хугацаагаар сургадаг. Анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, эрүү нүүр заслын ухаан зэрэг нь 6 жил суралцдаг. Утга зохиол судлал, хууль, шашин судлал, улс төр судлал, захиргаа, удирдлагын ухаан, эдийн засагч, боловсрол судлаач, номын санч, байгалийн ухаан, инженер, эрүү нүүр засал, уламжлалт анагаах ухаан, зм зүйч, сувилагч, газар тариаланч, малын эмч, тэнгис далай судлаач, соёл урлаг судлаач, хөгжим судлаач зэрэг 30 орчим мэргэжлээр эрдмийн зэрэг цол олгож байна. Их дээд сургуулиудад нийт 140 кредит суралцсан байх ёстой. Их дээд сургууль төгсөгчдөд бакалавр зэрэг олгодог.

Техник мэргэжлийн сургууль
Техник мэргэжлийн сургууль нь нийгмийн, байгалийн шинжлэх ухааны, техникийн, биеийн тамир, эрүүл мэндийн зэрэг салбаруудад мэргэжил олгодог ба суралцах хугацаа нь 2- 3 жил байна. Техник мэргэжлийн сургуульд нийт 80 кредит (2жил)-ээс 120 кредит (3жил) суралцах ёстой. Техник мэргэжлийн сургууль нь төгсөгчдөдөө мэргэжлийн бакалавр цол олгодог. Техник мэргэжлийн сургуульд суралцагчид нь гүнзгийрүүлэн үйлдвэрлэлийн дээд сургууль, мэдээлэл холбооны дээд сургууль зэрэгт шилжин суралцах боломжтой.
Магистр докторын сургалт

Магистр докторын сургалт нь их дээд сургуулийн зорилтыг улам гүнзгийрүүлэхийн хамт эрдэм шинжилгээний судалгааны чадавхи ба онцлог шинжийг баталгаажуулах зорилготой. Эрдэм шинжилгээнд тулгуурласан ердийн магистр докторын сургалт ба практикт төвлөсөн мэргэжлийн магистр докторын сургалт гэж хуваана.

Магистрын сургалт
Магистрын сургалт нь 2 жилээс дээш хугацаатай. Нийт 24 кредит цуглуулж төгсөх ёстой. Магистрт суралцагч нь тогтоосон кредитийг цуглуулж шалгалтаа амжилттай өгсөний дараа зэрэг горилсон дипломын ажлаа бичих бөгөөд 3 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комиссоор шалгуулдаг.

Докторын сургалт
Докторын сургалт нь 3-аас дээш жилийн хугацаатай. Нийт 36 кредит цуглуулах ёстой. Төгсөгч авах ёстой оноогоо цуглуулж ерөнхий шалгалтанд тэнцсэний дараа докторын зэрэг горилсон эрдмийн ажлаа бичиж 5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комиссоор хянуулдаг.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2591709/9b2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 서울에서 지하철로 갈 수 있는 가볼만한 곳. ADVertisement 2009-03-06 6315
7 Элсэх дэс дараалал Levi`s 2010-01-19 6967
6 Солонгост сурахын ач холбогдол Levi`s 2010-01-19 6091
5 Сургалтын тэтгэлэг Levi`s 2009-12-28 9348
4 Сургалтын зардал Levi`s 2009-12-28 6132
3 Элсэлт Levi`s 2009-12-28 5106
2 Гадаад оюутнуудад зориулсан сургалт Levi`s 2009-12-28 6616
» Боловсролын тогтолцоо Levi`s 2009-12-28 8170
배너신청
자생병원

배너신청