Бичлэгийн тоо 6

Байрны төрлүүд

Уншсан 3500 vote 0 2010.01.19 13:56:47
Солонгост амьдрахад хамгийн амар бөгөөд тохилог байр бол сургуулийн дотуур байр юм. Гэвч тухайн хүний байдал, нөхцөлөөс шалтгаалан янз бүрийн байрыг сонгож болно. Оюутан их сургуулиараа дамжуулан байраа олж, гэрээний нөхцөлийг тайлбарлуулах зэргээр тусламж авч болно. Оюутнууд Солонгост ирэхээсээ өмнө байрны асуудлаа шийдчихээд ирвэл зүгээр. Түр байранд байх тохиолдолд цагийн нөөцтэй байж, байрлах байраа хайх нь зүгээр байдаг.
Байрны төрлүүд
Дотуур байр
Солонгосын ихэнхи их сургуулиуд кэмпос дотроо сургуулийн багш нарын орон сууц болон дотуур байр зэрэг янз бүрийн сууцыг барьсан байдаг. Дотуур байрны хэлбэр ч янз бүр, хоол хийх боломжтой, боломжгүй өрөө байх ба нэг өрөөнд 2, 4 оюутан байж болно. Түүнчлэн дотуур байрнаас хоол өгдөг, өгдөггүй гэж бий. Дотуур байранд голдуу биеийн тамирын тоноглол, хичээл давтах өрөө, номын сан, компьютерийн өрөөтэй байдаг. Дотуур байрны төлбөр бүс нутаг, өрөөний хэлбэр, хүний тооноос, мөн хоол орсон ороогүйгээс хамааран өөр өөр байх ба хоол ороогүй тохиолдолд сард $100-$200 орчим байдаг.
Хөлсний байр- Хасүг
Энэ нь тухайн айлаас өрөөг хөлслүүлэхийн хамт хоол ч өгдөг байрны хөлсний нэг хэлбэр юм. Энэ хэлбэрийн хөлсний байрыг оюутнууд их хөлсөлдөг бөгөөд голдуу нэг сараар төлбөрөө хийх ба хасүг болгон үнэ нь бага зэрэг өөр. Хоол өгдөг тул солонгосын хоолын соёлоос мэдэж болох сайн талтай. Бас солонгосчуудын амьдралын хэв маягийг мэдэж болох тул богино хугацаанд сургалтад хамрагдаж байгаа хүмүүс их сонирхож хөлсөлдөг. Гэвч иймэрхүү нийтийн амьдрал нь хувийн амьдралыг нууцлах боломжгүй юм. 
Хасүг нь их сургуулийн ойролцоо их байдаг ба зарлалын самбарууд, сонингийн зараас хөлсний байрны мэдээлэл олж болно. Хөлсний байр олохдоо утсаар очихоо ярилцаж тохиролцсоны дараа очиж үзэн, эзэнтэй ярилцаад орж болно.
Ванрүм
Солонгост байр сууцны соёл өөрчлөгдөхийн хамт ганцаараа амьдрах хүмүүст тохиромжтой хөлсний байрны ийм хэлбэр нэлээд тархаж байна. Дотроо хоол хийж идэж болох гал тогоотой мөн ванны өрөөтэй. Их хэмжээний барьцааны мөнгийг барьцаалуулж амьдарч байгаад гэрээний хугацаа дуусахаар барьцааны мөнгөө эргүүлэн авах, эсвэл бага хэмжээний мөнгө барьцаалж сар бүр түрээсийн мөнгө төлж амьдарч байгаад гарахдаа барьцааны мөнгөө эргүүлэн авч болдог.
Опистел, орон сууц
Опистел, орон сууцыг түрээсэлж амьдрах арга ч бий. Ганцаараа нэг өрөөг нь хөлслөх эсвэл олуул нийлж нэг бүхэл орон айлыг түрээсэлж өрөөнд нь хувааж сууж болно. Солонгост айл болон өрөө хөлслөхөд тусгайлан зохицуулах нөхцөл гэж байдаггүй. Гагцхүү барьцааны мөнгөө эргүүлж авахын тулд нүүж орсоныхоо дараа харьяа хороо хорин дээр очин гэрээн дээр заасан өдрөө баталгаажуулж авбал хуулийн ямар нэг асуудал гарахад хамгаалуулах боломжтой.
Түрээсийн төрөл
Жонсэ
Их хэмжээний мөнгө гэрийн эзэнд барьцаалуулж ямар нэгэн нэмэлт мөнгө төлөхгүйгээр түрээслэх арга бөгөөд голдуу 2 жилээр гэрээ хийж, гэрээний хугацаа дуусахаар барьцааны мөнгөө эргүүлэн авдаг. .
Волсэ
Бага хэмжээний барьцааны мөнгө барьцаалуулж, сар бүрийн түрээсийн төлбөрөө төлж амьдардаг арга. Голдуу жижгэвтэр байр түрээслэх болон эсвэл байнга нүүдэг хүмүүс энэ төрлийн түрээсийг сонгодог
Байр олох арга
Очиж үзэх
Эхлээд өөрөө ямар байранд амьдрах гэж байгаагаа шийдсэний дараагаар үл хөдлөх хөрөнгийн газраар зуучлуулах юмуу эсвэл байрны зартай сонин, сэтгүүлээс мэдээлэл олж болно. Албан ёсны үл хөдлөх хөрөнгийн газарт үл хөдлөх хөрөнгийн газар болон итгэмжлэгдсэн зуучийн газар багтах ба тодорхой хэмжээний хураамж авч, байрны худалдаа, түрээстэй холбоотой мэдээллийг өгч зуучлан гэрээ байгуулахад тусалдаг. 

Мөн зуучлагч хүн болон найзуудтайгаа очин үнэ ханш, сургуулиас хэр хол байгаа, сууцны бүтэц (жорлон, гал тогоо, унтлагын өрөө, полкон зэрэг)ийг харах хэрэгтэй. Солонгост өвөл хүйтэн тул дулаан яаж нийлүүлдэгийг ч лавлах шаардлагатай. Хийгээр дулаанаа өгдөг сууцны хувьд хямд бөгөөд амар байдаг.
Гэрээ
Сууцаа очиж үзсэний дараа сэтгэлд тохирч байгаа бол гэрээ хийнэ. Гэрээг улсаас хүлээн зөвшөөрсөн байгууллага (үл хөдлөх хөрөнгийн зууч зэрэг)т хийвэл ямар нэгэн асуудал гарвал шийдэхэд амар байдаг. Гэрээ хийх үедээ үнийн дүнгийн 10хувийг төлж, байранд орохдоо үлдсэнийг бүгдийг нь төлдөг. Үл хөдлөх хөрөнгийн зуучаар зуучлуулсан тохиолдолд зуучийн хураамжийг төлнө.
Өдрөө баталгаажуулах
Нүүж орсоны дараагаар хороо хорин дээр очин “баталгаат өдөр” хэмээн тамга даруулдаг. Хэрэв ямар нэгэн асуудал гарах тохиолдолд барьцааны мөнгөө хамгийн түрүүнд олж авч чадах хуулийн арга хэмжээний нэг хэлбэр юм. .
Анхаарах зүйл
Гэрээний хугацааг гэрийн эзэнтэй харилцан зөвшилцөж голдуу Жонсэг 2 жилээр, Волсэг хэдэн сараас 2 жил хүртэл хугацаагаар хийдэг. Байрны түрээсийг голдуу урьдчилж өгнө. Жонсэгээр гэрээ хийх тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг заавал нягталж, гэрээ хийж байгаа хүн гэрчилгээний эзэн хоёрын нэр адил эсэхийг харах хэрэгтэй. .

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2675027/cd8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
6 эмнэлэг Levi`s 2010-01-19 3133
5 Солонгосын нийтийн тээвэрт автобус Levi`s 2010-01-19 3145
4 хувцас Levi`s 2010-01-19 3598
3 хоол Levi`s 2010-01-19 2856
» Байрны төрлүүд Levi`s 2010-01-19 3500
1 Цаг агаар Levi`s 2010-01-19 2569
배너신청
자생병원

배너신청