Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу
Уншсан 73686 vote 1 2009.06.24 19:15:45ИргэнТАНАА
БНСУ-ын гадаад, дотоод улс төр , эдийн засгийн байдлыг танд сонордуулахад
1. Сүүлийн хоёр сарын хугацаанд Умард Солонгос алсын тусгалтай пуужин хөөргөж, цөмийн хоёр дахь туршилт хийсэнтэй холбогдон тус улстай цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон талт яриа хэлэлцээ тасалдаж, хоёр Солонгосын харилцаа хурцдан, Хойгийн байдал түгшүүртэй болж байна.
2. Дэлхийн санхүүгийн хямралтай холбогдуулан 2008 оны 9 сараас Санхүүгийн тогтворгүй байдлыг намжаахаар БНСУ-ын Засгийн газар эдийн засгийн хямралыг хохирол багатай гэтлэх зоримог, шийдэмгий, эрчимтэй арга хэмжээ байнга авч явуулж ирсэн нь үр дүнд хүрлээ хэмээн Олон Улсын байгууллага, эрдэмтэд, судлаачид дүгнэж байна.
2008 оны 9 сараас 2009 оны 2 сарын хооронд л гэхэд БНСУ-ын Төв банк зээлийн хүүг зоригтой, эрсдэлтэй хэдий ч 6 удаа 5.25%-аас 2.0% хүртэл бууруулсан нь зөв алхам байсан гэдэг нь нотлогдож байна.
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь зээлийн хүндрэлийг даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал:
- Төв банкнаас санхүүгийн чадавхийг сайжруулахад 6.5 триллион байсан хөнгөлттэй зээлийг 10 триллион хүртэл нэмэгдүүлсэн,
- Хөрөнгийн зах зээлийн урсгалыг нэмэгдүүлэх үүднээс банкууд болон төрийн өмчит агентлагийн бонд, Засгийн газрын нэмэлт бонд, Засгийн газраас баталгаа олгосон бонд, санхүүгийн тогтвортой байдлын бонд зэргийг уян хатан болгосон,
- Валютын солилцооны зах зээлд 12 санхүүгийн байгууллагыг нэмж оруулсан
ЖИЧ: Иргэн Мөнх болон иргэд та бүхэнд тодорхой мэдээлэл хэрэгтэй бол
тодорхой нэр хаягаараа манай ЭСЯ-нд хандаж болно.
Levi`s
- Санал болгох
- 1
- Санал болгохгүй
- 0
33-5 Ханнам-1 хороо
Ёнсан дүүрэг, Сөүл хот
Email: mongol5@kornet.net
Консулын хэлтэс:
Утас: (02) 794-1951/1350
Факс: (02) 794-7605
Email: mongol5@kornet.net
Цагийн хуваарь:
Элчин сайдын яам
Даваа-Баасан
09.00-12.00 13.00-18.00
Консулын хэлтэс:
Даваа-Баасан
09.00-12.00 13.00-17.00
m.enhkbold
- Санал болгох
- 1
- Санал болгохгүй
- -1
ymar sonin hiih ajilgvi hvmvvs ingedeg bnaa uuriin ulsiin elchin saidiin yamniihniigaa demjij hamtarch ajillahgvi ynzan bvriin uurt hereggvi yum bichih yum hiih ajilaa olj ydsan yum neg yumand shuurhaaraa dendvv shuurah yumaa tsuuhun heden mongolchuud bj bolimoor yum
Солонгоын хойг дээр үүсээд байгаа өнөөгийн байдал болон дэлхийн эдийн засгийн хямралын үед БНСУ-н хийж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн албанд баярлалаа.
2009 оны 06 сарын 15-нд БНСУ-д суугаа монгол улсын элчин сайдын яамны цахим хуудаснаа асуулт хариулт буланд дээрх захидлын эхний хэсгийг бичсэн бөгөөд 3 өдөр хүлээгээд хариу ирээгүй учир 2-р хэсгийг нэмж бичсэн юм. Гэвч хариу байхгүй байсан учир гуравдахь хэсэг буюу сүүлчийн хэсгийг бичсэн юм шүү. Элчин сайд, болон элчин сайдын яам, консулын үйл ажилагааны талаар мэдээлэл багатайгаас миний бие буруу мэдээлэл, буруу аргаар хүссэн бол хүлцэл өчье.
Хэн нэгнийг үймээн самуунд уриалсан зүйл үгүй бөгөөд олон улсын болон монгол улсын хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээлэл үнэн эсэх бөгөөд үнэн бол дайны байдалтай гээд байгаа газарт монгол улсын иргэн хэрхэх юм бол гэдгийг болон монгол улсын төрийн төлөөллөөс л Солонгосын хойгын цаг үеийн мэдээ өгч байхыг хүссэнг ойлгоно биз дээ.
Үнэндээ Солонгос хэл мэдэхгүй хэдэн мянган монгол иргэд бий нь миний сэтгэлийг улам ихээр тавгүйтүүлсэн учир дээрх бүгдийг бичих болсон юм.
Жич: дээрх асуудлаар санал сэтгэгдлээ хуваалцсан монгочууддаа баярлалаа. Солонгосын хойгын асуудлаар сэтгэгдэл бичихээс илүүтэй Элчин сайдын яамны ажилтан болон ажиллах журмын талаар гомдол байсныг БНСУ-д Монгол Улсаас суугаа элчин сайдын яамны ажилтан ажилчид тунгаан бодно гэдэгт итгэж байна.
Munkh.D