Бичлэгийн тоо 39


ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ БА ГАДААДЫН АЖИЛЧИД

 

Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн халамжийн нэгэн хэлбэр болохын хувьд ажилчин хүн болон түүний гэр бүлийн эрүүл мэндийг төрөл бүрийн осол, өвчин эмгэгээс сахин хамгаалах зорилготой. Иймээс даатгуулагч нь даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд тогтмол төлснөөрөө аливаа нэгэн осолд өртсөн, өвчин эмгэг туссан тохиолдолд эмчилгээний зардлаас тогтоосон хувь, тарифын дагуу хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

 

Эрүүл мэндийн даатгал нь хоёр хэлбэртэй. Тэр нь "Ажлын газрын эрүүл мэндийн даатгал" ба "Орон нутгийн эрүүл мэндийн даатгал" юм.

 

1. Ажилчин хүн өөрийн ажиллаж байгаа аж ахуйн нэгжээр дамжуулан даатгалд хамрагдахыг “Ажлын газрын эрүүл мэндийн даатгал” гэдэг. Энэ даатгалд даатгуулах нь харьцангуй хялбар байдаг. Шаардлага хангасан гадаад ажилчны хувьд ажил олгогч нь Улсын эрүүл мэндийн даатгалын газарт хандан өргөдөл гаргахад тухайн ажилчны оршин суух болон ажил эрхлэх зөвшөөрөл зэргийг харгалзан үзээд зөрчилгүй гэж үзвэл даатгалд шууд оруулдаг. Гадаадын ажилчдын хувьд “Ажлын газрын эрүүл мэндийн даатгал”-д ихэвчлэн хамрагддаг.

2. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэхээс үл хамаарсан “Орон нутгийн эрүүл мэндийн даатгал” байдаг. Гадаадын ажилчин “Орон нутгийн эрүүл мэндийн даатгал”-д даатгуулахдаа өөрөө өргөдлөө гаргахын хамт тусгай үйл ажиллагаа эрхлэгч (E-7) нь хөдөлмөрийн гэрээ, цалингийн баримт, түүнийг батлах бусад бичиг баримт, дадлагажигч-ажилчин (E-8) нь дадлагажигч-ажилчны гэрээ, цалингийн баримт, түүнийг батлах бусад бичиг баримт, түүнчлэн мэргэшлийн бус ажилчин (E-9) нь цалингийн баримт болон түүнийг батлах бусад бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй.

 

Энэ хоёр даатгалын гол ялгаа нь даатгалын шимтгэлийг төлөхөд байгаа бөгөөд “Ажлын газрын эрүүл мэндийн даатгал”-ын шимтгэлийг ажилчин, ажил олгогч талууд адил тэнцүү хувааж төлдөг бол “Орон нутгийн эрүүл мэндийн даатгал”-ын шимтгэлийг хувь хүн дангаараа төлдөг.

 

 

Эрүүл мэндийн даатгалд хамрагдахад тавигдах шаардлага

Гадаадын иргэдийн бүртгэлийн төвд бүртгүүлсэн ажилчид эрүүл мэндийн даатгалд хамрагдсан албан газар, аж ахуйн нэгжид ажиллахаар бол солонгос иргэдийн адилаар “Ажлын газрын эрүүл мэндийн даатгал”-д даатгуулж болно. Харин албадан гаргах мэдэгдэл авсан бол даатгалд хамрагдахгүй.

 

Гадаадын иргэдийн бүртгэлийн төвд бүртгүүлсэн иргэдээс “Соёл урлагийн ажилтан (D-1), гадаадын оюутан (D-2), үйлдвэрлэлийн дадлагажигч (D-3), энгийн дадлагажигч (D-4), сурвалжлагч (D-5), шашны үйл ажиллагаа эрхлэгч (D-6), төлөөлөгч (D-7), хөрөнгө оруулагч (D-8), худалдаа, менежмент (D-9), профессор (E-1), гадаад хэлний багш (E-2), судлаач (E-3), техник, технологийн зөвлөгч (E-4), мэргэшилтэн (E-5), тусгай үйл ажиллагаа эрхлэгч (E-7), дадлагажигч-ажилчин (E-8), мэргэшлийн бус ажилчин (E-9), гэр бүлийнхэндээ зочлогч (F-1), оршин суугч (F-2), гэр бүлийнхэн (F-3), хилийн чанад дах Солонгос гаралтай иргэн (F-4), байнга оршин суугч (F-5) (харин, хөгжимчин, дуучин, тамирчин, реклам, хувцасны загвар өмсөгч (E-6) ба тэдний гэр бүлийнхэн (F-3) бол үл хамаарна)” визтэй бол өөрсдөө өргөдлөө гарган “Орон нутгийн эрүүл мэндийн даатгал”-д даатгуулж болно.

 

 

Эрүүл мэндийн даатгал үйлчлэхгүй байх тохиолдлууд

"Санаатайгаар гэмт хэргийн шинжтэй осол аваар гаргасан” бол холбогдох байгууллага, эмчилгээ эрхэлсэн газрын заавар, шаардлагыг үл биелүүлсэн" , “Улсын Эрүүл мэндийн даатгалын газраас шаардсан бичиг баримт зэргийг бүрдүүлж өгөхөөс татгалзсан, асуулга, шинжилгээнээс зайлсхийсэн" , “Ажил мэргэжлийн өвчин, бэртэл гэмтэл, хохирол зэрэгт өөр бусад холбогдох хуулийн дагуу нөхөн олговор авчихсан"  зэрэг тохиолдолд эрүүл мэндийн даатгал бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар үйлчлэхгүй байж болно. Тиймээс ямар нэгэн хүнд өвчин, осол аваарт өртсөн тохиолдолд зөвлөгөө өгөх төв, байгууллагад хандахыг зөвлөе.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569664/dd1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан

ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ

Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт

ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ

Олдсон баримт бичгийн жагсаалт file

АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ

BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5]

Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1]

Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9]

Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file

АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся.

НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

шатрын тэмцээн file

Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна

АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file

Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ

"Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ"

Сургалт зохион байгуулах тухай

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7]

ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД

근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар

НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага

ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ

АВТОМАШИН

  • admin
  • Уншсан 48878

Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2]

Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд

Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай

Оюутнуудын ажиллах эрх

Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай

Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар

Биеийн байцаалт аяны тухайд file [1]

Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай

Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай

Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file

Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1]

Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна.

Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар

배너신청
자생병원

배너신청