Бичлэгийн тоо 39

ИргэнТАНАА


БНСУ-ын гадаад, дотоод улс төр , эдийн засгийн байдлыг танд сонордуулахад
 

1. Сүүлийн хоёр сарын хугацаанд Умард Солонгос алсын тусгалтай пуужин хөөргөж, цөмийн хоёр дахь туршилт хийсэнтэй холбогдон тус улстай цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон талт яриа хэлэлцээ тасалдаж, хоёр Солонгосын харилцаа хурцдан, Хойгийн байдал түгшүүртэй болж байна.

 Өнгөрсөн 5 дугаар сарын 25 өдөр хийсэн газар доорх туршилтын дэлбэрэлтийн хүч 4500TNT /рейхтрийн шаталбараар 4.4 балл/ байсан нь 2006 оны туршилтаас 5 дахин хүчтэй гэж шинжээчид тооцоолов. Умард Солонгосын тал туршилтыг цөмийн технологийг хөгжүүлэх шинжлэх ухааны ач холбогдолтой болсноос гадна тэслэлтийн болон техник, технологийн талаас аюулгүй байдал хангагдсан байсныг онцлон тэмдэглэжээ. 

 Нөгөөтэйгүүр энэ удаагийн туршилт цөмийн зэвсгийг тээвэрлэхэд тохиромжтой байдлаар овор хэмжээг багасгах, хөнөөх хүчин чадлын технологийг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд энэ нь цаашид цөмийн хошуу болгох үйлдвэрлэлийн шатанд шилжих боломжийг бүрдүүлэхэд бас нөлөөлсөн нь гарцаагүй гэнэ. Түүнчлэн АНУ-ын судлаачдын үзэж байгаагаар бол Умард Солонгост одоогоор 40 кг плутониумын нөөц байгаа бөгөөд үүгээр 10 цөмийн хошуу хийхэд хүрэлцээтэй тул тэд бага-дунд оврын цөмийн зэвсэгтэй орон болж, цөмийн хариу цохилт өгөх чадвартай байх юм байна. Энэ удаагийн цөмийн туршилтад ойролцоогоор 300 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо гарч байна.

 
Умард Солонгосын цөмийн асуудлаас үүдэн ЗХА, Солонгосын Хойгт аюулгүй байдал, хүчний харьцааг эргэж хянах асуудал хөндөгдөх, АНУ, Япон, БНСУ-ын цэргийн хамтын ажиллагаа өргөжих нь зайлшгүй болж байна. Тухайлбал, тус бүс нутагт пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байршуулах, Японы өөрийгөө хамгаалах асуудал, үүнтэй холбогдон Хятадын гадаад бодлогын чиг хандлагад зарим өөрчлөлт орох төлөвтэй байна.

2. Дэлхийн санхүүгийн хямралтай холбогдуулан 2008 оны 9 сараас Санхүүгийн тогтворгүй байдлыг намжаахаар БНСУ-ын Засгийн газар эдийн засгийн хямралыг хохирол багатай гэтлэх зоримог, шийдэмгий, эрчимтэй арга хэмжээ байнга авч явуулж ирсэн нь үр дүнд хүрлээ хэмээн Олон Улсын байгууллага, эрдэмтэд, судлаачид дүгнэж байна.

2008 оны 9 сараас 2009 оны 2 сарын хооронд л гэхэд БНСУ-ын Төв банк зээлийн хүүг зоригтой, эрсдэлтэй хэдий ч 6 удаа 5.25%-аас 2.0% хүртэл бууруулсан нь зөв алхам байсан гэдэг нь нотлогдож байна.

Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь зээлийн хүндрэлийг даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал:

-       Төв банкнаас санхүүгийн чадавхийг сайжруулахад 6.5 триллион байсан хөнгөлттэй зээлийг 10 триллион хүртэл нэмэгдүүлсэн,

-       Хөрөнгийн зах зээлийн урсгалыг нэмэгдүүлэх үүднээс банкууд болон төрийн өмчит агентлагийн бонд, Засгийн газрын нэмэлт бонд, Засгийн газраас баталгаа олгосон бонд, санхүүгийн тогтвортой байдлын бонд зэргийг уян хатан болгосон,

-       Валютын солилцооны зах зээлд 12 санхүүгийн байгууллагыг нэмж оруулсан

 Банк, санхүүгийн бүтцийг шинэчилснээр санхүүгийн зах зээлийг тогтвортой болгож чадсан. Үүнд Банкийг дахин хөрөнгөжүүлэх сан байгуулсан /20 триллион вон/, Солонгосын Хөрөнгийн Менежментийн корпорациас Corporate restructuring fund хэмээх 40 триллион воны сан байгуулсан явдал нь чухал нөлөө үзүүлсэн байна.


ЖИЧ: Иргэн Мөнх болон иргэд та бүхэнд тодорхой мэдээлэл хэрэгтэй бол 
           тодорхой нэр хаягаараа манай ЭСЯ-нд хандаж болно.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1859285/bfe/trackback

profile

Munkh-munkh

2009.06.25 13:40:54
*.185.30.7

Солонгоын хойг дээр үүсээд байгаа өнөөгийн байдал болон дэлхийн эдийн засгийн хямралын үед БНСУ-н хийж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн албанд баярлалаа.
2009 оны 06 сарын 15-нд БНСУ-д суугаа монгол улсын элчин сайдын яамны цахим хуудаснаа асуулт хариулт буланд дээрх захидлын эхний хэсгийг бичсэн бөгөөд 3 өдөр хүлээгээд хариу ирээгүй учир 2-р хэсгийг нэмж бичсэн юм. Гэвч хариу байхгүй байсан учир гуравдахь хэсэг буюу сүүлчийн хэсгийг бичсэн юм шүү. Элчин сайд, болон элчин сайдын яам, консулын үйл ажилагааны талаар мэдээлэл багатайгаас миний бие буруу мэдээлэл, буруу аргаар хүссэн бол хүлцэл өчье.
  Хэн нэгнийг үймээн самуунд уриалсан зүйл үгүй бөгөөд олон улсын болон монгол улсын хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээлэл үнэн эсэх бөгөөд үнэн бол дайны байдалтай гээд байгаа газарт монгол улсын иргэн хэрхэх юм бол гэдгийг болон монгол улсын төрийн төлөөллөөс л Солонгосын хойгын цаг үеийн мэдээ өгч байхыг хүссэнг ойлгоно биз дээ.
Үнэндээ Солонгос хэл мэдэхгүй хэдэн мянган монгол иргэд бий нь миний сэтгэлийг улам ихээр тавгүйтүүлсэн учир дээрх бүгдийг бичих болсон юм.

Жич: дээрх асуудлаар санал сэтгэгдлээ хуваалцсан монгочууддаа баярлалаа. Солонгосын хойгын асуудлаар сэтгэгдэл бичихээс илүүтэй Элчин сайдын яамны ажилтан болон ажиллах журмын талаар гомдол байсныг БНСУ-д Монгол Улсаас суугаа элчин сайдын яамны ажилтан ажилчид тунгаан бодно гэдэгт итгэж байна.

Munkh.D

Jigyyr

2009.06.25 18:04:32
*.32.173.157

Medeelel ogson Elchin Saidiin Yamandaa koread amidarch bgaa eleg negt  ard tymen ni bayarlaj bgaagaa ilerhiilye .Mun end amidarch bgaach ene asuudlaar yamarch medleggyi  bsan bidendee tus dem bolson Munk guaidaa talarhlaa ilerhiilye.

gazar door

2009.06.26 11:28:15
*.23.1.133

uuchilaarai ilchin saidiin yamnii utsiig uguuch

Levi`s

2009.06.26 11:42:40
*.117.203.189

Санал болгох
1
Санал болгохгүй
0
ЭСЯ-ны байршил, хаяг
33-5 Ханнам-1 хороо
Ёнсан дүүрэг, Сөүл хот
Email: mongol5@kornet.net
Консулын хэлтэс:
Утас: (02) 794-1951/1350
Факс: (02) 794-7605
Email: mongol5@kornet.net
Цагийн хуваарь:
Элчин сайдын яам
Даваа-Баасан
09.00-12.00 13.00-18.00
Консулын хэлтэс:
Даваа-Баасан
09.00-12.00 13.00-17.00

gazar door

2009.06.26 18:17:16
*.23.1.133

elchin saidiin yam n  gadaad passportgvi hvnd tsagaan huudsiig udurt n gargaj ugdugvv?

atar

2009.06.26 21:00:57
*.43.127.87

Санал болгох
0
Санал болгохгүй
-1
   Ene  hvnd  surtaltanguud     Erhiilugch  Ssolighoor      genet  uhaan  orson  yum  uu 
   urid  bidniig    baigaa   vgvi  medehgvi  l  bcandaa       baylduuch   novshnuud   udahgvi       huugdunu    

m.enhkbold

2009.06.26 21:55:51
*.199.195.22

Санал болгох
1
Санал болгохгүй
-1

ymar sonin hiih ajilgvi hvmvvs ingedeg bnaa uuriin ulsiin elchin saidiin yamniihniigaa demjij hamtarch ajillahgvi ynzan bvriin uurt  hereggvi  yum bichih yum hiih ajilaa olj ydsan yum  neg yumand shuurhaaraa dendvv shuurah yumaa tsuuhun heden mongolchuud bj bolimoor yum emoticon

 

 

 

 

 

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан

ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ

Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт

ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ

Олдсон баримт бичгийн жагсаалт file

АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ

BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5]

Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1]

Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9]

Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file

АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся.

НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

шатрын тэмцээн file

Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна

АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file

Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ

"Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ"

Сургалт зохион байгуулах тухай

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7]

ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД

근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар

НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага

ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ

АВТОМАШИН

  • admin
  • Уншсан 48878

Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2]

Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд

Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай

Оюутнуудын ажиллах эрх

Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай

Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар

Биеийн байцаалт аяны тухайд file [1]

Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай

Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай

Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file

Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1]

Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна.

Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар

배너신청
자생병원

배너신청