Бичлэгийн тоо 39

ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ

Уншсан 28478 vote 0 2013.04.09 21:55:56


 

       БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд миний бие томилогдож ирээд ажилдаа орсоор 2 сар болж байна.

    

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна.

            

Солонгосын хойгийн өнөөгийн улс төрийн байдлын талаар санаа зовж манай олон иргэн ЭСЯ-ндаа хандаж байна. Үүнтэй холбогдуулан та бүхэнд санаа бодол, байр сууриа илэрхийлье.


Сүүлийн үед Хойд Солонгосын зүгээс цэрэг дайны агуулгаар ихээхэн хүчтэй мэдэгдлүүд хийж, талууд хариу цохилт хийхэд  бэлэн гэсэн утгаар хойгийн улс төрийн нөхцөл байдал төвөгтэй байгааг ЭСЯ маш сайн мэдэж, мэдэрч байгаа. ЭСЯ-ны хувьд дотоод гадаадын мэдээллийн бүхий хэрэгслээр дамжуулж байгаа мэдээнүүдийг нэн анхааралтай нягтлан үзэж, дүн шинжилгээ хийхийн хамт суугаа орныхоо Засгийн газар, албаны хүмүүстэй байнга уулзаж мэдээлэл авч, санал солилцож байна.


Эдгээрээс дүгнэн хэлэхэд өнөөгийн байдал нь мэдээлэл, суртал ухуулгын маш хүчтэй сөргөлдөөн мөн. Харин дайн, байлдааны нөхцөл бодитоор үүсээгүй, Хойд Солонгос үнэн хэрэгтээ зэвсгээр халдах, тэр тусмаа Өмнөд Солонгос байлдааны ямар нэг алхам түрүүлж хийхгүй гэдэг нь тодорхой байна. Ямар ч байсан Солонгосын хойг дээр дайн дэгдэх нөхцөл байдал бий болоогүй гэдгийг дотоод гадаадын улс төрийнхөн, батлан хамгаалахын мэргэжилтнүүд, эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар батлан хэлж байгаа юм.


Гэхдээ ямар нэгэн өдөөн хатгалга, алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэлээ ч гэсэн байлдаан болж, та бүхний амь насанд аюул занал учрах хэмжээнд байдал хүндрэхгүй, БНСУ-ын зэвсэгт хүчин өөрийн улсаа бүрэн хамгаална гэж суугаа орны удирдлага мэдэгдэж байгаа.        


Монгол Улс, манай ЭСЯ суугаа орныхоо дээрх бэлэн байдал, байр сууринд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. БНАСАУ-ын тал ч гэсэн үүссэн нөхцөл байдалд ухаалгаар хандана гэж итгэж байна. Энэ байдлыг та бүхэн жирийн солонгос иргэдийн өдөр тутмын тайван аж байдал, ажил хөдөлмөртөө анхаарсан байдлаас ч харж байгаа. Тиймээс манай иргэд тайван байж, ажил сурлагадаа урьдын адил анхаарна уу гэж уриалъя.


ЭСЯ-ны хувьд иргэдтэйгээ байнга холбоотой байж, та бүхний санал хүсэлтийг бүхий л сувгаар хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно гэдгийг мэдэгдье.


ЭЛЧИН САЙД Б.ГАНБОЛД


2013 оны 4 дүгээр сарын 9

http://mongolembassy.com/

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7191453/d7e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
배너신청
자생병원

배너신청