Бичлэгийн тоо 39


Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох
өөрчлөлтийн талаар

 

БНСУ-ын Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд өөрчлөлт орж байгаа
тухай хэвлэлээр мэдээлсэнтэй холбогдон хүмүүс нэгэнт хэрэгжээд эхэлсэн мэт буруу
ойлголт авсан шиг байна.
Энэ хуулийн төсөл парламентаар хараахан батлагдаж гараагүй байгаа болохоор
хэрэгжиж эхлээгүй байна. Хууль батлагдаж гарснаас хойш тодорхой хугацаа
товлон хэрэгжиж эхэлдэг болохыг анхааралдаа авна уу.

 

Гадаад ажилчдыг хүлээн авч 5 хүртэл жилээр үргэлжлүүлэн ажиллуулах
боломжтой болох гэж байна. Засгийн газар 7 сарын 8-нд Гадаад ажилчдыг
авч ажиллуулах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг
бэлэн болгов. Энэхүү хуулийн төсөлд эрэлт ихтэй ажиллах хүчнийг богино
хугацаанд авч ажиллуулах, гадаадын ажилчдад тавих болзлыг үлэмж чанаржуулах
асуудлыг гол болгожээ.
Одоогийн тогтолцоогоор 3 жилийн гэрээний хугацаа дуусах тохиолдолд
сунгахдаа 1 сарын хугацаатай нутаг буцдаг байсныг шинэ хуулиар цуцлан
 5
жил хүртэл тасралтгүй ажиллуулах бололцоотой болж байна.
Мөн зөвхөн 1 жилээр хийгдэж байсан хөдөлмөрийн гэрээний хугацааг
3 жил хүртэл хугацаатай болгож, цаашид хэрхэхийг талууд чөлөөтэй
харилцан тохирч (5 жил хүртэлх хугацаанд)сунгах боломжтой болж байна.

Түүнчлэн ажлын байр сольж, шинээр ажилд орох хугацаа 2 сараар
хязгаарлагдаж байсныг учир шалтгааныг тодорхойлж тогтоосон тохиолдолд
дахин 2 сар хүртэл хугацаагаар сунгах боломжийг гаргаж өгөхөөр заасан байна.

 

Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын
газрын дарга Ли Жэгаб хэлэхдээ, “Энэ удаа хуулинд орсон нэмэлт
өөрчлөлтүүд нь аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаанд нь нийцэх,
шаардлага хангахуйц ажиллах хүчин авч ажиллуулах төдийгүй гадаад
ажилчдад ажиллах дотоодын нөхцөл байдал, шаардлагыг хүлээн авч
ажиллахад дөхөмтэй болно” гэв.

 

Одоогийн байдлаар (2008 оны 4 сарын эцэс) гэрээт ажилчдын тоо 377,032 байгаагаас
(гадаад хүн 116,283, солонгос гаралтай хятад хүн 260,749) аж ахуйн нэгжид ихэвчлэн
30-аас доош ажилчидтай үйлдвэрт(гадаад хүн 75,4%, солонгос гаралтай хятад хүн 85,9%) ажиллаж байна.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/674056/daf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
배너신청
자생병원

배너신청