Бичлэгийн тоо 39


Үйлдвэрлэлийн ослын  нөхөн төлбөр авах тухай

                                         (Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль)

 

 

Ажил хийж байгаад бэртэж гэмтэх, өвчлөх эсвэл золгүйгээр амь насаа алдсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үздэг. Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилчин хүнийг онцгойлон хамгаалах энэ системийг үйлдвэрлэлийн ослын даатгал гэдэг. Үйлдвэрлэлийн ослын даатгалын сан нь засгийн газрын хөрөнгө, ажил олгогчдын төлөх хураамжаас бүрддэг.

 

 

Солонгосын үйлдвэрлэлийн ослын даатгалын онцлог

- Үйлдвэрлэлийн ослын даатгалын хураамжийг бүхэлд нь ажил олгогч хариуцдаг.   

  (Ажилчин хураамжийг төлөхгүй).

- Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг тухайн ажилчны дундаж цалинд үндэслэн тооцож олгоно.

- Тухайн ажилчны өөрийнх нь хариуцлагагүйгээс үүдсэн ч гэсэн ослын даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

- Тухайн аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулаагүй, эсвэл даатгалын хураамжийг төлөөгүй байсан ч ослын даатгалын нөхөн төлбөрийг ажилчин бүхэлд нь авна. 

- Нэгээс дээш ажилчинтай бүх аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн ослын даатгалын систем үйлчилнэ.

 

 

※ Үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарагдахгүй аж ахуйн нэгж

-          Доорхи ажил үйлчилгээнд үйлдвэрлэлийн ослын даатгал үл хамаарна.

-       Хөдөө аж ахуй, ойн аж ахуй(мод бэлтгэлийн салбараас бусад), загасны аж ахуй, ан агнуурын салбарын хувиараа аж ахуй эрхлэгчдийн хувьд тогтмол ажиллагсдын тоо нь 5 хүрэхгүй бол     

-       Гэр, ахуйн үйлчилгээний туслах ажилтан бол

-       Хувийн байшин барих, барилга барих ажил үйлчилгээ эрхлэх, цахилгааны засвар үйлчилгээ эрхлэх, цахилгаан холбоо, харилцааны засвар үйлчилгээ эрхлэх, гал сөнөөгч болон урлагийн бүтээл нөхөн засварлах үйлчилгээ эрхлэгч биш боловч нийт ажил үйлчилгээ нь 20 сая воноос бага өртөгтэй ажил үйлчилгээ явуулж байгаа ба нийт талбайн хэмжээ нь 330 м.куб (100 пён)-ээс бага барилга байгууламж, шугам сүлжээний ажил үйлчилгээ бол

-       Тогтмол ажилчдын тоо нь 1-ээс илүүгүй аж ахуйн нэгж бол

 

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр нийгмийн халамжийн газар хариуцдаг тул осолд өртсөн ажилчин тус газарт хандвал зохино.

 

 

 

Үйлдвэрлэлийн ослын даатгалын ашиг тус

Хөдөлмөр нийгмийн халамжийн газраас үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоовол эмчилгээний зардал даатгалаас гарна. Гэхдээ үйлдвэрлэлийн ослын даатгалд бүртгэлтэй эмнэлгээр үйлчлүүлэх нь илүү тохиромжтой. Учир нь ийм бүртгэлгүй эмнэлэгт эмчлүүлбэл эмчилгээний төлбөрийг тухайн ажилчин эхлээд хувиасаа төлж дараа нь эгүүлэн авах бэрхшээл гардаг.

 

Эмчилгээний хугацаанд үндсэн цалингийн тань 70 хувь мөн даатгалаас олгогдоно. Үүнийг үйлдвэрлэлийн осолд өртөх өдрөөс өмнөх 3 сарын хугацаанд хэдий хэмжээний цалин авч байсанд үндэслэн тооцох бөгөөд Хөдөлмөр нийгмийн халамжийн газарт цалингийн хүснэгт, дансны дэвтэрийн хуулбарыг өгөх ёстой.

 

Түүнчлэн эмчилгээ дууссаны дараа эмчийн зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдагдсаны нөхөн төлбөр мөн олгогдоно. Үйлдвэрлэлийн ослын 14 төрлийн зэрэглэл байдаг бөгөөд зэрэглэл тус бүрээр ангилсан нөхөн төлбөрийг олгодог. Үүнд эмнэлэгийн онош, дүгнэлт чухал үүрэгтэй.  

 

Үүнээс гадна үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь нөхөн олговор олгогддог. Үүний хэмжээг тухайн ажилчны нэг өдрийн ажлын хөлсийг 1300 өдрөөр дундчилан тооцож тогтоодог. Энэ нөхөн олговроос гадна бас 120 өдрийн цалинг оршуулгын зардалд зориулж олгоно. Энэхүү зардлыг оршуулгын зардал гаргасан тэрхүү хуулийн этгээдэд гол төлөв олгоно.  

 

Дээрх нөхөн олговроос гадна эмнэлэгийн сахиур, учирсан гэмтэл бэртлээс хамааран суга таяг, тахир дутуу хүний тэрэг зэргийн зардлыг ч мөн адил гаргуулан авч болно.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569656/0b5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
배너신청
자생병원

배너신청