Бичлэгийн тоо 39


Солонгосын Хөдөлмөрийн хуулин дахь

хөдөлмөрийн хөлсний талаарх заалтууд

 


Солонгосын хөдөлмөрийн хөлсний тогтолцоо нь жилийн нийт цалингийн багц хэмжээнээс гадна 13 дахь сарын цалин, сар, өдөр, цагийн хөлс зэрэг олон төрөлтэй. Өдөр, цагийн хөлсийг тухайн өдөртөө, эсвэл бүтэн сар, 7 хоног, 15 хоногт бөөнөөр нь нэг удаа тооцож олгох тохиолдол ч байдаг.  Ажиллагсдын амьжиргааны баталгааны хувьд цалин хөлс тооцож олгохдоо  дараах зарчмуудыг тогтоосон байдаг.

 

Хөдөлмөрийн хөлс олгох зарчим

/Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар бүлэг/

Шууд олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг шууд олгох ёстой. Гуравдагч этгээдээр дамжуулдаггүй.

Бүтнээр нь олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг бүтнээр нь олгох ёстой. Мөн ажил олгогч тухайн хүний хөдөлмөрийн хөлсийг өөрөө дур мэдэн, эсвэл албадан банкинд шилжүүлэх, биедээ шууд хадгалах ёсгүй.  Цалинг хагасалж болон бүтнээр нь албадан банканд хадгалуулах, гар дээрээ хадгалах ёсгүй.

Бэлэн мөнгөөр олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг мөнгөн дэвсгэртээр олгоно. Бараа материалаар орлуулан олгож болохгүй.

Хөдөлмөрийн хөлсийг тогтмол олгох зарчим: Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсийг сар бүрийн тогтсон өдөр олгох ёстой.


 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Ажил олгогч Солонгосын Хөдөлмөрийн хуулиар тогтоосон хөдөлмөрийн хөлсийг багасгаж олговол хууль зөрчсөнд тооцогдоно. Хөдөлмөрийн хөлсний доод түвшинг жил бүрийн 1 сарын 1-нээс шинэчлэн мөрддөг. Тухайлбал, 2007 оны хөдөлмөрийн хөлсний доод түвшинг цагт 3480 вон, өдөрт 27840 воноор тогтоосон бол, 2008 оныхыг цагийн 3770 вон, өдөрт 30160 воноор шинэчлэн тогтоожээ. Илүү цагийн хөлсийг 50 хувиар нэмж олгоно.


 

 Гэнэтийн яаралтай үед цалин олгох

/Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар бүлэг/

Тухайн ажилчны төрөх, өвдөх, осолд орох зэрэг гэнэтийн яаралтай тохиолдолд ажилласан өдрийн хөдөлмөрийн хөлсийг урьдчилан олгож болно.

 


Сул зогсолтын мөнгө

/Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар бүлэг/

Ажил олгогч нь цахилгаан, ус тасрах, менежментийн алдаа, материалын хэмжээ багасах зэргээр байгууллагаас шалтгаалсан сул зогсолтын үед ажилчин хүнд дундаж цалингийн 70%-аас багагүй хэмжээний сул зогсолтын мөнгийг олгоно.

 


Хөдөлмөрийн хөлс нөхөн олгогдохгүй болох хугацаа

/Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар бүлэг/

Хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүйгээр 3 жил өнгөрвөл нэхэмжлэх эрх алдагдана. Иймд дээрх хугацаанаас өмнө шүүхэд хандах юм уу эсвэл авч чадаагүй хөдөлмөрийн хөлснийхөө нийт дүнд баталгаажуулалт хийлгэх шаардлагатай.

 


Ажлаас халагдсанаас хойш 14 хоногийн дотор хөдөлмөрийн хөлсийг тооцож
барагдуулах үүрэг

Ажилчин ажлаас халагдах тохиолдолд ажил олгогч нь халагдсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор хөдөлмөрийн хөлс, ажлаас халагдсаны тэтгэмж зэрэг ажилчинд олгогдох бүх мөнгийг олгох ёстой. Олголгүй 14 хоног хэтрүүлсэн өдрөөс эхлэн жилийн 20%-ийн алданги нэмэгдэж тооцогдоно.

 

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569501/97b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
배너신청
자생병원

배너신청