Бичлэгийн тоо 39


ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ БА ГАДААДЫН АЖИЛЧИД

 

Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн халамжийн нэгэн хэлбэр болохын хувьд ажилчин хүн болон түүний гэр бүлийн эрүүл мэндийг төрөл бүрийн осол, өвчин эмгэгээс сахин хамгаалах зорилготой. Иймээс даатгуулагч нь даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд тогтмол төлснөөрөө аливаа нэгэн осолд өртсөн, өвчин эмгэг туссан тохиолдолд эмчилгээний зардлаас тогтоосон хувь, тарифын дагуу хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

 

Эрүүл мэндийн даатгал нь хоёр хэлбэртэй. Тэр нь "Ажлын газрын эрүүл мэндийн даатгал" ба "Орон нутгийн эрүүл мэндийн даатгал" юм.

 

1. Ажилчин хүн өөрийн ажиллаж байгаа аж ахуйн нэгжээр дамжуулан даатгалд хамрагдахыг “Ажлын газрын эрүүл мэндийн даатгал” гэдэг. Энэ даатгалд даатгуулах нь харьцангуй хялбар байдаг. Шаардлага хангасан гадаад ажилчны хувьд ажил олгогч нь Улсын эрүүл мэндийн даатгалын газарт хандан өргөдөл гаргахад тухайн ажилчны оршин суух болон ажил эрхлэх зөвшөөрөл зэргийг харгалзан үзээд зөрчилгүй гэж үзвэл даатгалд шууд оруулдаг. Гадаадын ажилчдын хувьд “Ажлын газрын эрүүл мэндийн даатгал”-д ихэвчлэн хамрагддаг.

2. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэхээс үл хамаарсан “Орон нутгийн эрүүл мэндийн даатгал” байдаг. Гадаадын ажилчин “Орон нутгийн эрүүл мэндийн даатгал”-д даатгуулахдаа өөрөө өргөдлөө гаргахын хамт тусгай үйл ажиллагаа эрхлэгч (E-7) нь хөдөлмөрийн гэрээ, цалингийн баримт, түүнийг батлах бусад бичиг баримт, дадлагажигч-ажилчин (E-8) нь дадлагажигч-ажилчны гэрээ, цалингийн баримт, түүнийг батлах бусад бичиг баримт, түүнчлэн мэргэшлийн бус ажилчин (E-9) нь цалингийн баримт болон түүнийг батлах бусад бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй.

 

Энэ хоёр даатгалын гол ялгаа нь даатгалын шимтгэлийг төлөхөд байгаа бөгөөд “Ажлын газрын эрүүл мэндийн даатгал”-ын шимтгэлийг ажилчин, ажил олгогч талууд адил тэнцүү хувааж төлдөг бол “Орон нутгийн эрүүл мэндийн даатгал”-ын шимтгэлийг хувь хүн дангаараа төлдөг.

 

 

Эрүүл мэндийн даатгалд хамрагдахад тавигдах шаардлага

Гадаадын иргэдийн бүртгэлийн төвд бүртгүүлсэн ажилчид эрүүл мэндийн даатгалд хамрагдсан албан газар, аж ахуйн нэгжид ажиллахаар бол солонгос иргэдийн адилаар “Ажлын газрын эрүүл мэндийн даатгал”-д даатгуулж болно. Харин албадан гаргах мэдэгдэл авсан бол даатгалд хамрагдахгүй.

 

Гадаадын иргэдийн бүртгэлийн төвд бүртгүүлсэн иргэдээс “Соёл урлагийн ажилтан (D-1), гадаадын оюутан (D-2), үйлдвэрлэлийн дадлагажигч (D-3), энгийн дадлагажигч (D-4), сурвалжлагч (D-5), шашны үйл ажиллагаа эрхлэгч (D-6), төлөөлөгч (D-7), хөрөнгө оруулагч (D-8), худалдаа, менежмент (D-9), профессор (E-1), гадаад хэлний багш (E-2), судлаач (E-3), техник, технологийн зөвлөгч (E-4), мэргэшилтэн (E-5), тусгай үйл ажиллагаа эрхлэгч (E-7), дадлагажигч-ажилчин (E-8), мэргэшлийн бус ажилчин (E-9), гэр бүлийнхэндээ зочлогч (F-1), оршин суугч (F-2), гэр бүлийнхэн (F-3), хилийн чанад дах Солонгос гаралтай иргэн (F-4), байнга оршин суугч (F-5) (харин, хөгжимчин, дуучин, тамирчин, реклам, хувцасны загвар өмсөгч (E-6) ба тэдний гэр бүлийнхэн (F-3) бол үл хамаарна)” визтэй бол өөрсдөө өргөдлөө гарган “Орон нутгийн эрүүл мэндийн даатгал”-д даатгуулж болно.

 

 

Эрүүл мэндийн даатгал үйлчлэхгүй байх тохиолдлууд

"Санаатайгаар гэмт хэргийн шинжтэй осол аваар гаргасан” бол холбогдох байгууллага, эмчилгээ эрхэлсэн газрын заавар, шаардлагыг үл биелүүлсэн" , “Улсын Эрүүл мэндийн даатгалын газраас шаардсан бичиг баримт зэргийг бүрдүүлж өгөхөөс татгалзсан, асуулга, шинжилгээнээс зайлсхийсэн" , “Ажил мэргэжлийн өвчин, бэртэл гэмтэл, хохирол зэрэгт өөр бусад холбогдох хуулийн дагуу нөхөн олговор авчихсан"  зэрэг тохиолдолд эрүүл мэндийн даатгал бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар үйлчлэхгүй байж болно. Тиймээс ямар нэгэн хүнд өвчин, осол аваарт өртсөн тохиолдолд зөвлөгөө өгөх төв, байгууллагад хандахыг зөвлөе.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569664/4e2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсанsort
39 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 74079
38 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 73679
37 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 68150
36 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 63088
35 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 59374
34 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 59336
33 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 59278
32 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 56517
31 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 54088
30 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 53711
29 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 52066
28 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 51864
27 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51614
26 АВТОМАШИН admin 48878
25 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 47904
24 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47779
23 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 45376
22 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 45152
21 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44628
20 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 43139
19 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 42911
18 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41493
» Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 41182
16 Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 38939
15 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 38763
14 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 37498
13 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34645
12 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 33184
11 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 32461
10 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 30706
9 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 30145
8 ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 28480
7 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 25939
6 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 25004
5 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23720
4 шатрын тэмцээн file Levi`s 19673
3 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 19061
2 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 18204
1 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 15176
배너신청
자생병원

배너신청