Бичлэгийн тоо 39


Үйлдвэрлэлийн ослын  нөхөн төлбөр авах тухай

                                         (Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль)

 

 

Ажил хийж байгаад бэртэж гэмтэх, өвчлөх эсвэл золгүйгээр амь насаа алдсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үздэг. Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилчин хүнийг онцгойлон хамгаалах энэ системийг үйлдвэрлэлийн ослын даатгал гэдэг. Үйлдвэрлэлийн ослын даатгалын сан нь засгийн газрын хөрөнгө, ажил олгогчдын төлөх хураамжаас бүрддэг.

 

 

Солонгосын үйлдвэрлэлийн ослын даатгалын онцлог

- Үйлдвэрлэлийн ослын даатгалын хураамжийг бүхэлд нь ажил олгогч хариуцдаг.   

  (Ажилчин хураамжийг төлөхгүй).

- Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг тухайн ажилчны дундаж цалинд үндэслэн тооцож олгоно.

- Тухайн ажилчны өөрийнх нь хариуцлагагүйгээс үүдсэн ч гэсэн ослын даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

- Тухайн аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулаагүй, эсвэл даатгалын хураамжийг төлөөгүй байсан ч ослын даатгалын нөхөн төлбөрийг ажилчин бүхэлд нь авна. 

- Нэгээс дээш ажилчинтай бүх аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн ослын даатгалын систем үйлчилнэ.

 

 

※ Үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарагдахгүй аж ахуйн нэгж

-          Доорхи ажил үйлчилгээнд үйлдвэрлэлийн ослын даатгал үл хамаарна.

-       Хөдөө аж ахуй, ойн аж ахуй(мод бэлтгэлийн салбараас бусад), загасны аж ахуй, ан агнуурын салбарын хувиараа аж ахуй эрхлэгчдийн хувьд тогтмол ажиллагсдын тоо нь 5 хүрэхгүй бол     

-       Гэр, ахуйн үйлчилгээний туслах ажилтан бол

-       Хувийн байшин барих, барилга барих ажил үйлчилгээ эрхлэх, цахилгааны засвар үйлчилгээ эрхлэх, цахилгаан холбоо, харилцааны засвар үйлчилгээ эрхлэх, гал сөнөөгч болон урлагийн бүтээл нөхөн засварлах үйлчилгээ эрхлэгч биш боловч нийт ажил үйлчилгээ нь 20 сая воноос бага өртөгтэй ажил үйлчилгээ явуулж байгаа ба нийт талбайн хэмжээ нь 330 м.куб (100 пён)-ээс бага барилга байгууламж, шугам сүлжээний ажил үйлчилгээ бол

-       Тогтмол ажилчдын тоо нь 1-ээс илүүгүй аж ахуйн нэгж бол

 

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр нийгмийн халамжийн газар хариуцдаг тул осолд өртсөн ажилчин тус газарт хандвал зохино.

 

 

 

Үйлдвэрлэлийн ослын даатгалын ашиг тус

Хөдөлмөр нийгмийн халамжийн газраас үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоовол эмчилгээний зардал даатгалаас гарна. Гэхдээ үйлдвэрлэлийн ослын даатгалд бүртгэлтэй эмнэлгээр үйлчлүүлэх нь илүү тохиромжтой. Учир нь ийм бүртгэлгүй эмнэлэгт эмчлүүлбэл эмчилгээний төлбөрийг тухайн ажилчин эхлээд хувиасаа төлж дараа нь эгүүлэн авах бэрхшээл гардаг.

 

Эмчилгээний хугацаанд үндсэн цалингийн тань 70 хувь мөн даатгалаас олгогдоно. Үүнийг үйлдвэрлэлийн осолд өртөх өдрөөс өмнөх 3 сарын хугацаанд хэдий хэмжээний цалин авч байсанд үндэслэн тооцох бөгөөд Хөдөлмөр нийгмийн халамжийн газарт цалингийн хүснэгт, дансны дэвтэрийн хуулбарыг өгөх ёстой.

 

Түүнчлэн эмчилгээ дууссаны дараа эмчийн зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдагдсаны нөхөн төлбөр мөн олгогдоно. Үйлдвэрлэлийн ослын 14 төрлийн зэрэглэл байдаг бөгөөд зэрэглэл тус бүрээр ангилсан нөхөн төлбөрийг олгодог. Үүнд эмнэлэгийн онош, дүгнэлт чухал үүрэгтэй.  

 

Үүнээс гадна үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь нөхөн олговор олгогддог. Үүний хэмжээг тухайн ажилчны нэг өдрийн ажлын хөлсийг 1300 өдрөөр дундчилан тооцож тогтоодог. Энэ нөхөн олговроос гадна бас 120 өдрийн цалинг оршуулгын зардалд зориулж олгоно. Энэхүү зардлыг оршуулгын зардал гаргасан тэрхүү хуулийн этгээдэд гол төлөв олгоно.  

 

Дээрх нөхөн олговроос гадна эмнэлэгийн сахиур, учирсан гэмтэл бэртлээс хамааран суга таяг, тахир дутуу хүний тэрэг зэргийн зардлыг ч мөн адил гаргуулан авч болно.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569656/ac2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсанsort
39 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 74078
38 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 73678
37 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 68148
36 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 63087
35 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 59373
34 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 59335
33 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 59277
32 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 56516
31 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 54087
30 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 53710
29 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 52065
28 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 51863
27 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51613
26 АВТОМАШИН admin 48877
25 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 47903
24 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47778
23 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 45375
22 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 45150
21 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44627
20 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 43138
19 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 42910
18 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41492
17 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 41181
» Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 38938
15 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 38762
14 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 37497
13 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34644
12 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 33183
11 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 32460
10 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 30702
9 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 30144
8 ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 28476
7 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 25938
6 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 25003
5 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23719
4 шатрын тэмцээн file Levi`s 19672
3 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 19057
2 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 18203
1 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 15172
배너신청
자생병원

배너신청