Бичлэгийн тоо 39

ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ

Уншсан 28478 vote 0 2013.04.09 21:55:56


 

       БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд миний бие томилогдож ирээд ажилдаа орсоор 2 сар болж байна.

    

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна.

            

Солонгосын хойгийн өнөөгийн улс төрийн байдлын талаар санаа зовж манай олон иргэн ЭСЯ-ндаа хандаж байна. Үүнтэй холбогдуулан та бүхэнд санаа бодол, байр сууриа илэрхийлье.


Сүүлийн үед Хойд Солонгосын зүгээс цэрэг дайны агуулгаар ихээхэн хүчтэй мэдэгдлүүд хийж, талууд хариу цохилт хийхэд  бэлэн гэсэн утгаар хойгийн улс төрийн нөхцөл байдал төвөгтэй байгааг ЭСЯ маш сайн мэдэж, мэдэрч байгаа. ЭСЯ-ны хувьд дотоод гадаадын мэдээллийн бүхий хэрэгслээр дамжуулж байгаа мэдээнүүдийг нэн анхааралтай нягтлан үзэж, дүн шинжилгээ хийхийн хамт суугаа орныхоо Засгийн газар, албаны хүмүүстэй байнга уулзаж мэдээлэл авч, санал солилцож байна.


Эдгээрээс дүгнэн хэлэхэд өнөөгийн байдал нь мэдээлэл, суртал ухуулгын маш хүчтэй сөргөлдөөн мөн. Харин дайн, байлдааны нөхцөл бодитоор үүсээгүй, Хойд Солонгос үнэн хэрэгтээ зэвсгээр халдах, тэр тусмаа Өмнөд Солонгос байлдааны ямар нэг алхам түрүүлж хийхгүй гэдэг нь тодорхой байна. Ямар ч байсан Солонгосын хойг дээр дайн дэгдэх нөхцөл байдал бий болоогүй гэдгийг дотоод гадаадын улс төрийнхөн, батлан хамгаалахын мэргэжилтнүүд, эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар батлан хэлж байгаа юм.


Гэхдээ ямар нэгэн өдөөн хатгалга, алдаа гарахыг үгүйсгэхгүй. Гэлээ ч гэсэн байлдаан болж, та бүхний амь насанд аюул занал учрах хэмжээнд байдал хүндрэхгүй, БНСУ-ын зэвсэгт хүчин өөрийн улсаа бүрэн хамгаална гэж суугаа орны удирдлага мэдэгдэж байгаа.        


Монгол Улс, манай ЭСЯ суугаа орныхоо дээрх бэлэн байдал, байр сууринд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. БНАСАУ-ын тал ч гэсэн үүссэн нөхцөл байдалд ухаалгаар хандана гэж итгэж байна. Энэ байдлыг та бүхэн жирийн солонгос иргэдийн өдөр тутмын тайван аж байдал, ажил хөдөлмөртөө анхаарсан байдлаас ч харж байгаа. Тиймээс манай иргэд тайван байж, ажил сурлагадаа урьдын адил анхаарна уу гэж уриалъя.


ЭСЯ-ны хувьд иргэдтэйгээ байнга холбоотой байж, та бүхний санал хүсэлтийг бүхий л сувгаар хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно гэдгийг мэдэгдье.


ЭЛЧИН САЙД Б.ГАНБОЛД


2013 оны 4 дүгээр сарын 9

http://mongolembassy.com/

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7191453/366/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
39 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 15174
38 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 30704
» ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 28478
36 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 19059
35 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 18204
34 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 32461
33 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 25939
32 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 74079
31 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 68149
30 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 53711
29 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 59336
28 шатрын тэмцээн file Levi`s 19673
27 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 30145
26 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23720
25 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 45376
24 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 47904
23 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 43139
22 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 56517
21 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 73679
20 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 63088
19 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 25004
18 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 33184
17 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 38763
16 АВТОМАШИН admin 48878
15 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 59374
14 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 37498
13 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 51864
12 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44628
11 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47779
10 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34645
9 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 42911
8 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51614
7 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 54088
6 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 41182
5 Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 38939
4 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 45151
3 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 59278
2 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41493
1 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 52066
배너신청
자생병원

배너신청