Бичлэгийн тоо 39


ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ

 

БНСУ-ын Хуульзүйн яамнаас энэ оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн Солонгос улсад 5-аас доошгүй жил мэргэшлийн бус хөдөлмөр эрхэлсэн, хууль зөрчөөгүй, тогтоосон шаардлагыг хангасан ажлын дадлага туршлага, чадвартай тодорхой хэмжээний цалин орлого бүрдүүлж чадсан гадаадын ажилчдыг шалгаруулж, урт хугацаагаар оршин суух эрх олгож байхаар өнгөрсөн 2007 оны 6 сарын 1-ний өдөр “Цагаачлалын Албаны Хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй зүүлт материалаас танилцана уу.


 

Дээрх ангилалд хамрагдах нөхцөл, тавигдах шаардлага

 

1. Дараах ангилалын виз бүхий иргэд байнга оршин суух эрхийн виз хүссэн өргөдөл гаргаж болно.

1) Мэргэшлийн бус ажилчин Е-9, усан онгоцон дээр ажиллаж байгаа ажилчин Е-10, мөн солонгос гаралтай хятад иргэдэд олгодог Н-2 визтэй иргэд;

2) Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэлийн дадлагажигч D-3, дадлагажигч болон мэргэшлийн бус ажилчин E-9, усан онгоцон дээр ажиллах ажилчин E-10, солонгос гаралтай хятад иргэдэд олгодог Н-2 визтэйгээр 5-аас доошгүй жилээр аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, загасны аж ахуйн салбарт ажиллаж байсан иргэд;

 

2. 1 дүгээр зүйлд заагдсан иргэд доорх нөхцөлүүдийг бүрэн хангасан тохиолдолд өргөдөл гаргаж болно. Үүнд:

1) Солонгосын аж үйлдвэрийн хүний нөөцийн албаны шалгаруулалтад тэнцэн, Хүснэгт 1-д заасан инженер, техникчийн мэргэжлийн үнэмлэх эзэмшсэн(үүнээс хойш “инженер, техникчийн мэргэжлийн шаардлага” гэх), сүүлийн 2 жилийн турш авсан жилийн дундаж цалингийн орлого нь ажилчин хүний жилийн нийт цалин (12 сарын цалингийн нийлбэр)-аас дээш байх (цаашид “цалингийн шаардлага” гэх).

2) Тухайн хүн болоод хамт амьдрагч гэр бүл нь 20 сая воноос дээш хөрөнгөтэй, амьдралын баталгаатай байх.

3) БНСУ-ын Иргэний хуульд заасны дагуу насанд хүрсэн иргэн байх.

4) Солонгосын Боловсролын үнэлгээний газраас эрхлэн явуулдаг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 дугаар зэргээс дээш шатанд тэнцсэн байх. Гэхдээ 1-р зүйлд заасан инженер, техникчийн мэргэжлийн зэрэг тэр дундаас үйлдвэрлэлийн техникчээс дээш зэрэгтэй, мөн БНСУ-ын “Бага, дунд сургуулийн тухай хууль”, “Ахлах сургуулийн тухай хууль”-нд заасан ахлах сургууль, мөн дээд сургууль (үйлдвэрлэлийн сургууль, боловсролын дээд сургууль, мэргэжлийн дээд сургууль, радио телевиз, харилцаа холбооны дээд сургуулиуд хамрагдана)-ийн сургалтын програмыг 2 болон түүнээс дээш жилийн хугацаанд суралцан диплом авсан бол энэ шаардлагад үл хамаарагдана.

3. 2 дугаар зүйлийн 1-д заасан “цалингийн шаардлага”-ыг хангасан бол таваас доошгүй жил ажиллахдаа гурваас дээш жил нь нэг салбартаа тогтвортой ажилласнаа баталгаажуулсан байх ёстой.

 4. 2 дугаар зүйлийн 1-д заасан “цалингийн шаардлага”-д нийцэж байгаа эсэхийг жил бүр Хөдөлмөрийн яамнаас гаргадаг “Цалингийн бүтцийн статистик судалгаа”-нд тулгуурлан тогтооно.

 

 

Бүрдүүлэх бичиг баримтууд

 

Туршлагатай мэргэшсэн гадаад ажилчны хувьд байнга оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахдаа дараах бичиг баримтуудыг бэлтгэн хавсаргаж өгөх ёстой. Үүнд:

 

1) Өргөдлийн маягт

2) Паспорт

3) Гадаад иргэний үнэмлэх

4) Сүүлийн 1 жилээс дээш хугацаанд цуглуулсан 20 саяаас доошгүй воны хадгаламж, түүнтэй дүйцэх хэмжээний үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гэрээний хуулбар мөн Хууль зүйн сайдын хүлээн зөвшөөрсөн баримтууд, хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдийн амьжиргааг нотолсон бичиг баримт

5) Ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн зэргийн гэрчилгээ гэх мэт баримтууд. Хэрвээ бүртгэлийн албаны системээр эдгээрийг баталгаажуулах боломжтой бол эх материал бүрдүүлэх шаардлагагүй.

6) Хойшид ажиллах газрын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичиг баримтууд.

7) Хүснэгт 1-д заасан мэргэжлийн чадварыг баталгаажуулсан бичиг баримтууд(3-р бүлгийн 2-1-д заасан “инженер, техникчийн мэргэжлийн шаардлага”-д хамаарагдах иргэдийн хувьд)

8) Хөдөлмөрийн хөлс, цалингын орлогыг баталгаажуулсан бичиг баримтууд (3-р бүлгийн 2-1-д заасан “цалингийн нөхцөл”-д хамаарагдах иргэдийн хувьд)

9) Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо(хэрэв 3 дугаар бүлгийн 2-4-т хамаарагдах бол Солонгосын ахлах сургуулиас дээш түвшиний их дээд сургуульд хоёроос доошгүй жил суралцаж төгссөн бичиг баримт).


profile

Munkh-munkh

2008.08.23 03:19:31
*.254.121.32

 
 

 

 


2008 оны 07 сарын 06 д  **Хамаг Монгол Эвлэлдэн Нэгдэцгээе** БНСУ-дахь Монголчуудын Анхдугаар нэгдсэн наадам зохиосон. Энэ наадмын үйл ажилгаа нь  гол зорилгоо эхнээс нь биелүүлэх боломж бүрдлээ.
1. БНСУ-д байгаа Монголчууд хэний ч зааваргүйгээр, монгол наадам хийж болох юм гэдгийг олон хүнд ойлгууллаа.
2. Монгол улсаас гадаад оронд байгуулах анхны Монгол номын санг БНСУ-д байгуулах болoмжтой боллоо.
3. Шашин шүтлэг, үзэл бодол үндэс угсгаа үл харгалзан Монгол хүн,Монгол Улсаа сурталчлах, хөөрөлдөх газартай болох боломжтой боллоо.

БНСУ-д байгаа Монголчуудаа та бүхэнд уншуулах номын фонд бүрдүүлэхэд та бүхэн тус болж өөрийн унших дуртай номын сэдэв, зохиолч, авторын нэрийг өгнө үү.
2008 оны 09 сарын 01 ны өдөр бид Монгол Улсаас БНСУ-руу анхны номын цувааг илгээх юм.
 Өнөөдрийн байдлаар **МОНГОЛ НОМЫН САН**г дэмжигч:

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын Яам, болон кхамт олон
Зөвлөх консул Б. Лхагва
**Соёмбо принтинг** XXК
**Интерпресс** XXК
**НЭПКО ** XXК /Baabar/   www.nepko.mn
Сэрүүлэг дээд сургууль
Монголын Бурхан Шашинтаны Төв
28-р сургуулийн үе үеийн төгсөгчид

aaatravel39@yahoo.com

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
39 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 15167
38 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 30696
37 ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 28468
36 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 19051
35 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 18203
34 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 32459
33 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 25938
32 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 74077
31 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 68147
30 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 53710
29 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 59334
28 шатрын тэмцээн file Levi`s 19672
27 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 30144
26 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23718
25 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 45374
24 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 47903
23 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 43138
22 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 56516
21 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 73678
20 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 63086
19 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 25003
18 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 33181
17 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 38762
16 АВТОМАШИН admin 48877
15 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 59371
14 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 37496
13 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 51862
12 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44627
11 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47777
10 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34642
9 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 42910
8 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51612
7 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 54086
6 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 41179
5 Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 38938
4 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 45150
» Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 59276
2 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41491
1 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 52065
배너신청
자생병원

배너신청