Бичлэгийн тоо 372
Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё

Халаагаа өгч буй МАН-ын Засгийн газар Хүний хөгж­лийн мөнгөний  үлдэгдэл сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дэд гурав хувааж өгөхөөр болсон. Гэтэл тараах мөнгө нь байхгүй  элдэв  арга сэдэж, энд тэндээс гуйлга гуйж, эцэст нь  Эрдэнэт үйлдвэрээс 100 тэрбумын урьдчилгаа авч байж заримыг нь олгосон.  Ингэж яаран мөнгө тараах болсон нь  мэдээж сонгууль­тай холбоотой. Сонгуу­лийн өмнө  иргэдэд амласан мөн­гөө тараачихвал ард тү­мэн тэднийг амлалтаа бие­лүүл­дэг эрх баригчид гэж үзээд дахин сонгоно гэж найд­жээ. Гэвч ингэж олгох бэлэн мөнгө эрх баригчдад  байсангүй.


Иргэдийн саналыг авах гэж улайрсан эрх баригчид Монголбанкнаас ихээхэн хэмжээний мөнгө авсан тө­дийгүй Хөгжлийн банкийг онилов. Гэвч  хөгжлийн банк­ны ТУЗ-ийн дарга Батжаргал үүнийг тас эсэргүүцэж, хууль бус үйлдэлд оролцохгүй гэ­сэн ч  эрх баригчдад  дарамт­луулан ажлаа өгөхөд хүрсэн.   Энэ тухай манай сонин мэ­дээлж байсан. Хөгжлийн банк­ны ТУЗ-ийн дарга Бат­жаргал  энэ шахалтаас болж аргагүйн эрхэнд өргөдлөө өгөхдөө чухам яагаад аж­лаасаа гарах болсноо хамт­ран зүтгэж байсан хамт олон­доо захидлаар илэрхийлсэн билээ.  

Уг нь хүний хөгжлийн мөнгийг ямар эх үүсвэрээр тараахыг хуульчилсан. Гэтэл эрх баригчид  хууль зөрчиж, эх үүсвэр нь ямар байх нь хамаагүй, амлалтаа биелүүл­сэн болох гэж бүхий л аргаар мөнгө  цуглуулсан байдаг. Тэр бүү хэл Төрийн банкнаас мөнгө авч тараасан тухай АН-ын дарга Н.Алтанхуяг өчиг­дөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна лээ. Мөн төмөр зам барих мөнгийг хүний хөгжийн мөнгийг тараа­хад зарцуулсан тухай ч тэ­рээр хэвлэлийнхэнд дуулга­сан. Энэ бүгдээс харахад Ардын намынхан үхэхдээ үхэр буугаа тавина гэгч л болж. 

МАН-ын Засгийн газар хоёр дахь ээлжийн 330 мян­гыг сонгуулиас өмнөхөн тараах шийдвэр гаргасан. Гэтэл Сангийн сайд Д.Хаян­хярваа, дэд сайд Ч.Ганхуяг нар эрх мэдлээ ашиглан өөрс­дийн нэр дэвшсэн  тойр­гуудад   сая төгрөгийг нь бүрэн олгосон байна. Өөрөөр хэл­бэл Монгол Улсын сан хөм­рөгийн түлхүүрийг атгаж суу­гаа тэд өөрсдийн эрх ашгийг бодон сонгуульд өрсөлдөж байгаа тойргийнхоо иргэдэд л сая төгрөгийг нь бүрэн өгсөн нь иргэдээ ялгаварласан хэрэг юм. 

Эх үүсвэрийг нь өөр газраас татан төвлөрүүлсэн мөнгийг тараасан Засгийн газар нь  хууль зөрчсөн бол  Сангийн сайд, дэд сайд нар нь Засгийн газрынхаа гурав хувааж олгоно гэсэн шийд­вэрийг мөн зөрчиж, өөрсдийн нэр дэвшиж өрсөлдсөн тойр­гуудад сая төгрөгийг бүтнээр нь тараасан хэрэг.  Нэр дэвшигч сонгуулиар мөнгө тарааж болохгүй хуулийн заалтыг тэд ийнхүү зөрчиж байгаа юм.   Хүний хөгжлийн мөнгөтэй  холбоотойгоор хууль зөрчсөн бас нэг асуу­дал бол Эрдэнэт үйлдвэрийн даргын шийдвэр. Тэрээр Засгийн газрыг мөнгө нэхэхэд хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга шиг "үгүй" гэж хэлж болох байлаа.  Гэтэл тэгсэн­гүй.

Нэг намыг сонгуульд ялуулахын тулд улсын үйлд­вэрийн газрын 100 тэрбум төгрөгийг гаргаад өгчихсөн байгаа юм. Тэгэхээр хууль зөрчиж, шалгуулах ёстой хүний нэг нь Ч.Ганзориг болж таарч байна. Энэ асуудлыг  хууль хяналтын байгуул­лагууд шалгаж тогтооно биз. Эднийг ингэж хууль зөрчин иргэдэд мөнгө олгож байх хооронд энэ хаврын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орчихоод байна. Тендерт ялсан барилгын ком­паниудын мөнгө нь орж ирээ­гүйгээс ажлаа хийж ча­дахгүй байгаа юм. Нэгэнт улсын сан хөмрөг хоосорч байгаа бүх­нээ сонгуулиас өмнө үрэн таран хийсэн хойно бүтээн байгуулалтад юугаа зориу­лах билээ. Иймэр­хүү намын эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьсан ээлжээ өгч буй эрх баригчдын балаг дараагийн Засгийн газарт нэлээдгүй гай тарих байх даа.

profile

www.mglclub.com Administrator


Global dentel clinic

2012.09.14 21:52:21
*.252.225.165

kkkkkkkkkk

Global dentel clinic

2012.09.17 12:44:17
*.152.231.199

Global dentel clinic

2012.10.30 12:37:37
*.152.242.39

mmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
327 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13263
326 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
325 Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ admin 2011-06-20 4811
324 Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно admin 2011-06-21 4420
323 Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно admin 2011-06-21 4423
322 Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file admin 2011-06-21 4852
321 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
320 Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2] admin 2011-06-22 5849
319 Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ? admin 2011-06-22 5741
318 Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна. admin 2011-06-23 4324
317 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
316 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ admin 2011-06-23 5914
315 Авилгалд автсан FIFA admin 2011-06-24 4504
314 БИЕИЙН ЖИНГЭЭ БИШ ХАЛУУНЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ admin 2011-06-24 5008
313 Өөрийнхөө оршуулгыг харсан бүсгүй [1] admin 2011-06-24 6104
312 ДӨРВӨЛЖИН ТАРВАС admin 2011-06-27 4503
311 Харри Поттер сүүлчийн анги file admin 2011-06-27 4578
310 Хөлбөмбөгийн тамирчин ШинЁнгРуг ухаан оржээ admin 2011-06-28 4282
309 Германы цус сорогч admin 2011-06-28 5532
308 Солонгос жүжигчинд 100тэрбум долларын бэлэглэжээ admin 2011-06-29 5020
307 АМЬДРАЛ ҮНЭНЧ БАЙХААС ЭХЭЛЖ, ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ admin 2011-06-29 4421
306 Сөүл Нувон гүд уул нуржээ admin 2011-06-29 4489
305 Хойд Солонгост түгшүүртэй байна admin 2011-06-30 4403
304 Даяана гүнж 50 : Хэрвээ тэр амьд байсан бол.... admin 2011-06-30 4537
303 ПакЖиСон 8.5тэрбум воны гэрээ хийнэ admin 2011-07-04 4282
302 Усан цэргийн ангид буудлага гарч 3хүн нас барав. admin 2011-07-04 4307
301 Усан цэргийн ангид 4хүн нас баржээ admin 2011-07-05 4529
300 Эрэгтэй хөгжөөн дэмжигч бүжигчин admin 2011-07-05 4215
299 МИАТ нислэг хойшилсоор байх уу? [2] admin 2011-07-05 4732
298 몽골항공이 허가 없이 ....? "MK" 2011-07-06 4644
297 МИАТ нэмэлт нислэг зөвшөөрөгдлөө [1] admin 2011-07-06 4892
296 Америк `PartyMom' гэмгүй...иргэдийн эсэргүүцэл admin 2011-07-06 4224
295 2018онд ӨВЛИЙН ОЛИМП СОЛОНГОСТ admin 2011-07-07 4809
294 ҮС АРЧЛАХ АРГА admin 2011-07-11 6230
293 5настай террорист admin 2011-07-11 4564
292 ПОП ОД "ЛЭЙДИ ГАГА" ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ СОЛОНГОС admin 2011-07-11 4992
291 Ажлын цаг ихтэй, амралтгүй орон admin 2011-07-12 5162
290 Японы АсахиTV, КимЁнА-гийн PT буруу орчуулсандаа хүлцэл өчлөө admin 2011-07-12 4449
289 Сөүлээс Илсан орох шинэ зам ашиглалтанд орно admin 2011-07-13 4709
288 Apple төлбөр төллөө admin 2011-07-14 4297
287 Унтаж байгаад хүүхдээ төрүүлжээ [2] admin 2011-07-14 5633
286 8настай хүүхдийг алаад цогцсыг 2хуваажээ [1] admin 2011-07-15 5570
285 Япон-Солонгос арлыг тойрсон чимээгүй дайн admin 2011-07-15 4661
284 Солонгос баячуудын сарын дундаж хэрэглээ 8сая320мянган вон admin 2011-07-15 5882
283 Японы рок од таалал төгсчээ admin 2011-07-18 4442
배너신청
자생병원

배너신청