Бичлэгийн тоо 372

Амралт чөлөөт цагийн “Шинэ өглөө” сониныхоо энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшинг урилаа. Авьяаслаг найруулагчийг “Намайг битгий уучил”, “Зуны шөнийн зүүд”, “Үнсгэлжин”, “Чиний эхнэр минийх”, “Амьдрал чиний төлөө”, “Дурлахгүйгээр үнсэлцье” зэрэг жүжгээр нь уншигчид маань мэдэх буй за.
-Театрын уран сайхны зөвлөлөөс гаргасан жүжгийн төсөл шалгаруулалтыг “Эдип хаан” тэргүүлсэн гэлээ. Энэ олон эмгэнэлт сонгодог жүжгээс яагаад заавал “Эдип хаан”-ыг сонгосон гэж?
-Судлаач шүүмжлэгчдийн хэлж байгаагаар, дэлхийн сонгодог жүжгийн гурван ноён оргилын нэг нь “Эдип хаан”. Софокл гэдэг хүн МЭӨ 496-406 оны үед амьдарч байсан юм билээ. Анх жүжгийн зохиолын уралдаанд оролцож, тэргүүн байр эзлэхдээ багшийнхаа “Эсхил”-ийг ялснаар алдар нэрд хүрсэн. 96 наслахдаа нэлээд олон бүтээл бичсэнээс долоон жүжиг нь өнөөг хүртэл өвлөгдөж ирлээ. Өмнө нь манай театрт гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Г.Урнаа нар санаачлага гарган продюссерлэж “Антигона” жүжгийг нь тавьж байсан. Миний хувьд, “Эдип хаан”-ыг сонгож авсны учир нь гол дүртэй шууд холбоотой. Гол дүр нь маш их шударга нэгэн. Бусдын аз жаргал, амьдралын хэвшил, эрх чөлөөний төлөө өөрийнхөө бүх эрх мэдэл, аз жаргалыг золиосонд гаргаж байгаа. Өөрөө мэдээгүй ч хувь заяаныхаа эрхээр тэр их гай зовлонг үүрч, нүгэлт амьдралдаа гэмшин харуусч, хариуцлагыг нь хүлээсэн төдийгүй гэр бүл, ард түмэн, төр улсаа ариусган, өөрийгөө золигт гаргаснаар бурханд нэг хуруу дутуу дөхсөн хүн л дээ. Тиймээс энэ бол зөвхөн минийх бус, ард түмний сонголт гэж ойлгож байгаа юм.
-Тэгвэл найруулагчийн зүгээс харуулахыг хүссэн санаа тань юу байв?
-Байгалийн талаасаа хүний ёс, нийгмийн талаасаа хууль цаазыг харуулах гэсэн юм. Ард түмэн маань жаргалтай амьдрах ёстой. Аливаа төрийн үйл ажиллагаа ард түмнийхээ сайн сайхны төлөө л байх ёстой. Гэтэл манай ард түмнээс аз жаргал маш хол байна. Тэдний эрх чөлөө, аз жаргал, төгс иргэншлийн талаар санаа зовох шударга хүн төрд зайлшгүй хэрэгтэй. Шударга хүн юуны түрүүнд цааз зэвсгийг урьтал болгож, бусдын эрх ашгийн төлөө үйлчилдэггүй юм. Хариуцлага гэдэг зүйлийг иргэншлийн хэмжээнд, ёс суртахуунтайгаар гүйцэтгэх ёстой. Ёс суртахууныг зөвхөн их дээд сургуулиас олж авдаг юм биш, энэ бол байгалийн захиалга. Хувь хүн бүрт тодорхой хэмжээний ёс суртахуун, ёс зүй байгаа. Гэвч ёс бус зүйл манайд хэтэрхий их давамгай болсон учраас бид агаарын бохирдол гэдэг шиг оюуны бохирдолтой орчинд амьдраад байна. Тийм болохоор энэ жүжгийг хийгээч ээ гэсэн захиалга надад ирсэн.
-Ёс бус үйлдэл нэмэгдэж байгаа талаар хэн хүнгүй л ярьдаг. Гэхдээ Эдип хаан шиг гэм буруугаа хүлээж, ард түмэндээ илчлэх хүн ховор шүү дээ. Харин ч бүр гэм буруугаа мэдсэн тохиолдолд нуун дарагдуулах, хувийн эрх ашгаа чухалчлах байх?
-Өө, тэгэлгүй яахав. Яг үүн шиг ажлаа хариуцлагатай хийдэг хүмүүс хаана байгаа юм бэ. “Арьсаа” хамгаалаад явж байгаа хүн зөндөө л байна, цаагуур чинь. Гэмтэй ч гэсэн буянтан царайлчихаад, сайхан ярьж, гудамжаар нэг зургаа тараагаад явж байгааг нь бүгд л мэддэг.
-Жүжигчдийн дуу алдах, уухайлах гээд л хувцаслалт, ахуй байдал хүртэл монголжуу төрхтэй болж. Яагаад ингэж өөрчилсөн юм бэ?
-Зан заншил, яс үндэс, арьс өнгө үүнд огтхон ч хамаагүй. Энэ бол нийт хүн төрөлхтөний асуудал. Үзэгчдэдээ сэрэл мэдрэмжийг ойлгуулах үүднээс ингэж монгол төрхтэй болгосон. Монголчууд тэнгэр заяатай ард түмэн. Би энэ амьдралыг, монголчуудаа сэргэнэ гэдэгт итгэдэг. Зусарч бялдууч, авилгачид төрд байх нь хэрэгтэй, үгүйг ард түмэн маань тэртээ тэргүй шийднэ. О.Дашбалбар багшийн шүлэг байдаг юм. “Ард түмэн зуун жил дээшилж хэвтэхдээ мянган жилийн эрч хүчийг авдаг” гэсэн тийм сайхан яруу үг бий. Бид монголчууд гэж яриад л байдаг. Гэтэл монгол төрт ёс, ахуй, сэтгэлгээ гэдэг айхтар зүйлүүдээ бид хүндлэхгүй байна. Айл гэрийн дотроос л бүх зүйл эхэлнэ шүү дээ. Нэг настайвтар эмэгтэй над руу уурлаж ярьсан л даа. Тэр зохиолыг урьд нь уншиж байсан юм шиг байна лээ. “Чи яагаад ийм сонин жүжиг тавиад байгаа юм бэ. Эцгийгээ алж, эхтэйгээ суудаг хүний тухай сэдэв манай ёс заншилд таарахгүй шүү дээ” гэж. Миний бодлоор, цөвүүн цагийн илрэлээр бичээд байгаа юм. Уран бүтээлч хүн нийгмийг түрүүлж харах ёстой гэж ярьдаг. Тэр үүргийнхээ авч үзвэл удахгүй ийм цөвүүн цаг ирэх нь. Бараг л ирчихсэн гэж болохоор байгаа юм биш үү. Хөдөө гадаагүй л цус ойртож, ах дүү хоёрын хүүхэд хоорондоо суух гээд бөөн хэл ам болж байгаа тухай зөндөө олон жишээ бий. Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг энэ бүхэн харийн юм гэдэг нь үнэн. Гэвч харийн бүхнийг бид өөрсдөө ухамсаргүйн хэмжээнд авчирсан байна. Ургийн бичиг хөтөлдөг хэдэн хүн байгаа билээ дээ, манайд.
-Тэгэхлээр та энэ жүжгээрээ нийгэмд дохио өгч байна гэж ойлгож болох уу?
-Уг зохиол нэг дор хамарч хэлж боломгүй сэтгэлгээний агуу гаргалгаатай. Төрт ёсны түүх, удам судар, зан үйл, ёс зүй гэх мэт. Австрийн эрдэмтэн Зигмунд Фрейд “Эдипийн комплекс” гэдэг сэтгэлгээний маш том аксиом гаргасан. Энэ ойлголтыг монголчууд түүнээс илүү нээсэн л дээ. Хүүхдийг гурван нас хүртэл нь хөхөөр хооллох, бүүвэйн дуу сонсгох гэх жишээний. Дээрх гаргалгаатай ойролцоо жүжиг гэсэн үг.
-”Эдип хаан”-ыг урьд нь үзэж байсан уу. Аль эсвэл өөрт буусан төсөөллеөр найруулав уу?
-Өнгөрсөн жил ОХУ-ын Санкт-Петербург хотын европ театрт тавигдаж байхад нь найруулагч Д.Болд, жүжигчин Д.Баттөмөр, Ж.Оюундарь бид гурав үзсэн л дээ. АНУ-ын Вашингтон хотын театрт уг жүжгийн тасалбарыг 90 ам.долларын үнээр худалддаг юм билээ.
-Таны хувьд, жүжгээ аль болох өөдрөг талаас нь харуулахыг хичээсэн гэсэн. Тэгвэл европ театрынхан ямар өнцгөөс харуулахыг зорьж байсан бол..?
-Зохиолын хувьд аль ч өнцгөөс, ямар ч хэлбэрээр тавьж болохоор өргөн цар хүрээтэй, нэлээд судалгаа, оюуны ажиллагаа шаардсан бүтээл. Европ театрт гуравхан жүжигчин маш олон дүрд хувирч, завгүй тоглож байсан. Тэр бол зөвхөн хэлбэрийн асуудал л даа. Манай театрын хэмжээнд энэ жүжгийн бүрэлдэхүүнд анхаарал тавьж, үүргээ сайтар гүйцэтгэж байгаа.
-Дүрийн сонголтоо хэрхэн хийв. Төдийлөн олны танил бус залуу жүжигчин тоглосон гэхээр гайхах хүн бишгүй байна лээ?
-Найруулагч хүн ямар ч жүжигчинтэй ажиллах чадвартай байх хэрэгтэй гэж боддог юм. Мөн театрын маань жүжигчид ямар ч дүрд тоглох ур чадвартай байх нь зайлшгүй хэрэг. Ц.Цэрэнболдын дипломын ажлын гол дүр нь “Махбет” жүжгийн Махбет байсан. Урьд нь бид хоёр олон улсын театрын фестивальд оролцож, шагналт байр эзэлж байсан удаатай. Бид өнөөдөр ард түмэндээ хүргэх бүтээлдээ уламжлал, шинэчлэлийг хослуулах ёстой болов уу. Энэ сайхан цагийг эзэлсэн ахмад жүжигчид байхад залуучууд маань тэднээс суралцаж, боловсрох хэрэгтэй. Өнөөдрийн энэ сайхан үе байхгүй болчихвол хэн ажлыг нь үргэлжлүүлж хийх вэ?
-Нийгмийг хар бараанаар дүрсэлж, хэтэрхий шүүмжилж байгаа өнөө цагт шоу маягийн жүжиг тавих нь зөв гэж үзэх найруулагчид ч бий. Таны хувьд?
-Ямар ч сэдвээр ярьсан бай хамаагүй. Манайхан байхгүй зүйлдээ илүү их анхаарал хандуулах юм. Ээжийгээ мөнх байлгаж, хайрыг ариун болгох хүслээ дуундаа шингээдэг. Тиймээс үзэгчдийн сонголтод буруу өгөх эрх бидэнд байхгүй. Зарим хүмүүс үүнд хэт анхаарч байна. Одоо бол харин оюуны тал руугаа хандаж, сонгодог урлаг сонирхож, төсөөлөл дүрслэл, мэдрэмж нь театр луу чиглэх болж.
-Энэ жүжигт нийтдээ зуу гаруй сая төгрөг зарцуулсан. Харин төрөөс нэг ч төгрөг аваагүй гэж театрын захирал гомдоллож байна. Ер нь, таны хувьд уран бүтээлээ санасан хэмжээнд нь хүртэл хийхэд хөрөнгө мөнгөний гачаалд орж байв уу?
-Байлгүй яахав. “Баян хүн бэлчээрийнхээ хэрээр, ядуу хүн аяганыхаа хэрээр сэтгэнэ” гэдэг монгол үг бий шүү дээ. Аливаа улс номын сан, зэвсэгт хүчин, анагаах ухааныг чухалчилдаг шиг боловсрол, соёл урлаг, спорт ч гэсэн тухайн улсын нэрийн хуудас болдог. Тэр тусмаа урлаг. Үүнийг яагаад онцолсон бэ? гэхээр эдийн засаг болоод оюун ухааны хөрөнгө оруулалт шаарддаг зүйл болохоор тэр. Улсын мэдэлгүй театрт санхүүгийн асуудал байнга л тохиолддог. Энэ
бол ихэвчлэн буурай хөгжилтэй орнуудад тохиолдож байгаа эмзэг сэдэв. Хүчирхэг гүрнүүд зайлшгүй оюун ухааныхаа мөнхийн цэцэрлэг, ариун сүмийг босгосон томоохон театртай байдаг. Английн хатан хааны театр л гэхэд зуун хувь төрөөс санхүүждэг юм билээ.
-Гэхдээ хөрөнгө мөнгөний дутагдалтай байлаа гээд уран бүтээлээ явцуухан хийж болохгүй байх. Мөнгөндөө тааруулсан “халтуурны” уран бүтээл гэх гээд байгаа даа?
-Яалаа гэж. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр бид Японы Токио хотод “Үнсгэлжин” жүжгээ тоглосон. Хүүхдэд зориулсан анхын томоохон бүтээлээ японд тоглоход минь театрын зүгээс болон БСШУЯ-ны сайд их тусалж дэмжсэн. Үүний хүчинд 17 орны 2500 гаруй уран бүтээлч оролцсон дэлхийн хэмжээний наадамд амжилттай оролцлоо.
-Найруулагч хүний хувьд, бахархал болон бэрхшээлийнхээ тухай сонирхуулаач?
-Зөв ёс суртахуунтай, зөв ёс зүйтэй орчинд зөв хүмүүсийн ноёрхол ирдэг. Өнөөдөр хийж байгаа ажил маань тэнгэрлэг хүмүүсийг бэлтгэж байгаа хэрэг юм. Энэ бэлтгэлийг хийхэд найруулагч хүн зохих үүргээ гүйцэтгэх ёстой. Тийм иргэнийг төрүүлэхэд мань мэтийн бяцхан ч гэсэн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ талаараа бид маш их бурханлиг ажил хийж байгаа гэсэн үг. Театрын ёс зүйг сахиулахад гол үүрэг гүйцэтгэдэг хүн нь найруулагч шүү дээ.
-Бэрхшээлийн хувьд, чамгүй олон гардаг байх?
-Өө, гаралгүй яахав. Найруулагч хүний оролцохгүй ажил гэж алга. Уг нь хүн болгон өөрт ногдсон ажлаа хиймээр санагдах юм. Даанч бүтэхгүй нь. Оёдолчин, мужаан, зураач, хөгжмийн зохиолч, жүжигчид гээд л бүх хүнтэй уулзаж маш их ачаалалтай ажилладаг. Хамгийн гол нь, театр маань төгс хэлбэртэй болж арай л амжаагүй байна. Тэгэхлээр бид санаа амрах цаг болоогүй байна гэсэн үг л дээ.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/818159/d15/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254

Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 53331

Унтлагын өрөөний толиноос татгалз [5]

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 49275

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3]

  • admin
  • 2008-09-22
  • Уншсан 48890

АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file

Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2]

  • admin
  • 2008-09-11
  • Уншсан 46269

Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 45846

Алла тав дахиа гэрлэнэ [7]

  • admin
  • 2008-08-21
  • Уншсан 41775

ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 41385

Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 40541

Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2]

  • admin
  • 2008-09-26
  • Уншсан 40413

ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1]

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 39927

Хунт нуур file

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 39795

Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39253

Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39020

Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1]

  • admin
  • 2008-11-04
  • Уншсан 37449

МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2]

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 37328

Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 37011

Хэлний хүчирхийлэл [8]

  • admin
  • 2009-03-16
  • Уншсан 36554

Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2]

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 34983

Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 34747

Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш

  • admin
  • 2009-01-13
  • Уншсан 33591

Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 32452

Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3]

  • Levi`s
  • 2010-01-22
  • Уншсан 23911

ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР

  • admin
  • 2010-11-09
  • Уншсан 21100

Хойд Солонгосын довтолгооны үр дагавар

  • admin
  • 2010-11-24
  • Уншсан 18502

А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2]

  • Levi`s
  • 2010-08-02
  • Уншсан 18325

АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1]

  • "MK"
  • 2010-12-21
  • Уншсан 15419

mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл......

  • admin
  • 2010-11-11
  • Уншсан 15395

Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 13263

Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна

  • Newstogs
  • 2014-08-05
  • Уншсан 13211

Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126]

  • admin
  • 2012-07-05
  • Уншсан 12421

Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4]

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 12134

Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6]

  • admin
  • 2012-03-19
  • Уншсан 11902

Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил

  • admin
  • 2012-02-09
  • Уншсан 11371

Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2]

  • admin
  • 2012-07-05
  • Уншсан 11107

Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2]

  • Levi`s
  • 2013-08-02
  • Уншсан 11000

Цалин нэмэгдлээ.

  • admin
  • 2012-03-09
  • Уншсан 10879

Үйлдвэрийн осол гэж юу вэ?

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 10799

Самандын Жавхлан элэглэл

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 10764

Шумуул үргээх 5 гайхалтай арга

  • Newstogs
  • 2014-08-05
  • Уншсан 10521

Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол

  • Levi`s
  • 2014-10-14
  • Уншсан 10186

1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ

  • admin
  • 2011-12-27
  • Уншсан 10169

КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ.

  • admin
  • 2012-04-06
  • Уншсан 9966

Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь

  • admin
  • 2012-02-15
  • Уншсан 9836
배너신청
자생병원

배너신청