Бичлэгийн тоо 372

“Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр,Т.Алтанцэцэг нартай  уулзаж хүсэл мөрөөдөл, уран бүтээл, амьдрал, гэрлэх тухай асуудалд хэрхэн ханддаг талаар сонирхож тус тусад нь ярилцсан юм. Ингээд тус хамтлагийн гишүүн Т.Алтанцэцэгтэй ярилцсанаа толилуулъя.

-“Хожуу учрал” дууны клип өвөрмөц болсон юм шиг санагдсан…
-Энэ дууны клип хийлгэж байх үед хэцүү зүйл байгаагүй. Бидэнд клипний санааг анх хэлэхэд их гоё санагдаж байсан. Тус тусад нь стилийг  гаргасан нь надад таалагдсан. Ийм төрхийг илэрхийлсэн клип тэр бүр байдаггүй. Миний бүтээсэн дүр Япон бүсгүй. Нуруун дээрээ шивээс зуруулсан. Үүнийгээ нэг их эротик төрх гаргасан гэж бодохгүй байна.

-“Киви” хамтлагт нэгдсэнээс хойш анх удаа тоглолтын тайзан дээр гарах гэж байгаа. Сэтгэл тань хэр догдолж байна вэ?
-Хамтлагтайгаа тоглох гэж байгаадаа би баяртай байна. Бид үүнээс өмнө гадаадад очиж тоглож байсан болохоор сэтгэл тайван байгаа.

-Хамтлагт нэгдэх саналыг тавихад танд ямар санагдаж байсан бэ?
-Үнэхээр сайхан санагдсан. “Киви” миний сонсох дуртай хамтлаг байсан. Анх тайзан дээр гарахдаа л өвөрмөц стильтэй байсан шүү дээ. Монголд уран бүтээлийн тал дээр шинэлэг, дэвшилттэй зүйл авчирч чадсан гэж боддог. Тэр ч үүднээсээ олон сонсогч, үзэгчидтэй болсон. Хойшдоо бид хүмүүсийн сэтгэлд хүрсэн гоё уран бүтээл гаргахаар зорьж байгаа шүү. 

-Энэ зун та гурав тоглолтодоо бэлдээд ачаалалттай ажиллаа. Амрах юмсан гэж бодогдож байна уу?
-Бид ядрахыг мэдэхгүй эрч хүчтэй залуу  насан дээрээ байна. Ажиллах тусам харин ч хөдөлмөрлөх хүсэл их төрдөг юм биш үү.  Хүсэл мөрөөдлийнхөө төлөө дуртай зүйлээ хийгээд явж байгаа маань надад шантрах бодол төрүүлдэггүй.

-Тоглолтынхоо дараа хөдөөг зорих уу. Та нарыг хүлээж байгаа шүү дээ?
-Зорино. Орон нутгийн үзэгчдээс санал их ирсэн. Саяхан Зүүн хараад очиж тоглоход сэтгэлд өндөр, доргио хүлээж авсан. Бидэнд уран бүтээл хийх их эрч хүч өгсөн шүү. Тоглолтынхоо дараахан тун удахгүй хөдөөг зорино.

-Та найз залуутай биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ нууцлая.

-Таныг ойлгож дэмждэг үү?
-Ямар ч хүн хайртай хүнийхээ хийж байгаа ажлыг дэмждэг гэж бодож байна. Аав ээж маань намайг дэмжиж, урам хайрладагт нь баярлаж явдаг. Зарим нэг сонин хэвлэлээр миний тухай ташаа мэдээлэл гарсан байна билээ. Худал ярианд битгий итгээрэй.

 

Д.Уламбаяр: Найз залуу маань үргэлж урам хайрладаг

-“Киви”-гийн өмнөх гишүүд гэр бүл тал руугаа анхаарлаа хандуулсан шүү дээ. Харин одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ байж чадах болов уу?
-Д.У:
Байлгүй яах вэ. Биднээс хүмүүс хэзээ уйдаж залхана тэр цаг, мөч хүртэл хамтдаа байж, уран бүтээлээ туурвина. Т.Алтанцэцэг маань хамтлагаа орхихгүй. Сая та бүхэн өөрийнх нь амнаас энэ тухай сонслоо шүү дээ.   Манайхан таамаглаж ярих их дуртай. Аягүй бол шинэ гишүүн нь удахгүй гарна даа гээд  ярьж л байгаа даа. 

-Продюссер Б.Ангирмааг хамтлагийнхаа гишүүдэд эрт гэрлэж, хүүхэдтэй болж  болохгүй гэсэн хатуу гэрээ байгуулдаг гэж  бичээд байх юм. Үнэн үү?
-Яалаа гэж дээ. Тийм хатуу гэрээ бидэнтэй байгуулаагүй. Уран бүтээлдээ бид өөрсдийнхөө зүрх сэтгэл, хүслийг харамгүй шингээж хийж байгаа. Хэдийгээр бүгд залуу ч гэлээ цаашдаа амьдрал зохиоход цаг хугацаа,нас зөндөө байна. Хүн залуу насныхаа эрч хүч, урам зоригоор сайн сайхан зүйлд тэмүүлж, амжуулж бүтээх ёстой шүү дээ. Бидний уран бүтээлийг сонсч, дэмждэг олон үзэгч байгаа. Тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээн чармайж, хөдөлмөрлөх болно. Хэрвээ гэр бүл төлөвлөлтийн тухай асуудал гарвал тэр бүхнийг зохицуулна. Одоохондоо гэрлэх тухай асуудал эрт байна.

-Та найз залуутай биз дээ?
-Тийм ээ. Бид нэг нэгнээ сайн ойлгодог. Намайг дэмжиж, урам хайрлаж чаддагт нь би сэтгэл хангалуун явдаг. 

-Өмнөх гишүүдтэйгээ холбоотой байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Солонгоотойгоо байнга ярьдаг. Их санаж байгаа шүү. Энэ дашрамд найздаа “Чамд амжилт, аз жаргал хүсье” гэж хэлье. 

-Хамтлагаа орхих шийдвэр гаргахад нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Амьдралаа зохиох гээд явж байхад нь “Найз минь чи биднийгээ бодолцож үзээч дээ” гэж хэлж байсан.  Үнэнийг хэлэхэд сэтгэл гонсгор үлдсэн шүү. Ингээд явж байгааг нь зарим юмны учир мэдэхгүй хүмүүс таарч тохирохгүй болоод хамтлагаасаа гарсан гэж ярьж, бичсэн байсан. Ор үндэслэлгүй энэ яриа худлаа шүү хүмүүс ээ.

-Ука үсээ байнга л будах юм. Эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг болов уу гэж боддог хүмүүс байдаг юм билээ?
-Өө, тийм үү. Миний үс одоо ч гэсэн маш гоё, эрүүл байна шүү дээ. Би чинь үсчин, гоо сайханч  мэргэжлээр суралцаж төгссөн хүн. Үүнийгээ хамтлагтаа хэрэгжүүлж байгаа. Өөрөө нүүрээ будаж, үсээ янзалдаг. Үсний будагны тухайд цайвар, шар өнгөөр будуулах дуртай. Хойшдоо ч гэсэн үсний маань энэ өнгө хэвээрээ байх болно.

-Хүүхэд  байхаасаа өөрийгөө өөрчилье гэж боддог байсан уу?  
-Тийм шүү. Толины өмнө зогсоод өөрийгөө өөрчилье гэж их хүсдэг байлаа. Одоо ч гэсэн би сар бүр өөрчлөгдөхийг хүсдэг хэвээрээ. Өмнө нь хип хоп стилиэр  хувцаслаж байсан бол дараа сард нь спорт загвараар хувцаслах жишээтэй. Би нэг стиль имижээр удаан хувцаслахаас  амархан уйддаг л даа. Магадгүй энэ зан маань намайг өөрчилсөн болов уу. “Киви” хамтлагт орсон цагаасаа би эмэгтэйлэг хүн болж чадсан. 

-Өөрийнхөөрөө байх дуртай хүн юмаа даа?
-Надад өөрийнхөөрөө байх илүү таалагддаг. Манай гэрийхэн ч гэсэн иймэрхүү л хүмүүс. Аав ээж маань бидний хувцаслалтыг өөлж, гоочлоод байдаггүй. Харин ч бидний хүсэл, сонирхлыг их дэмждэг, бас бие даалгаж сургасан. Амьдралын талыг зөвлөгөөг сайн өгдөг юм.

-Ука л гэж дуудаад байх юм. Жинхэнэ нэрийг тань хэн гэдэг юм бэ?
-Уламбаяр миний жинхэнэ нэр байгаа юм. Энэ нэрэндээ дуртай. Өөдрөг, сайн явахад нэр маань нөлөөлдөг болов уу гэж боддог. Надад ийм сайхан нэр хайрласан аав ээждээ баярлалаа.

-Та Улаанбаатар хотын унаган иргэн үү?
-Тийм ээ. Хоёрдугаар төрөхөд төрсөн гэдэг юм. Ойрд гэрчилгээгээ хараагүй болохоор мартчихжээ.

-Тоглолтынхоо сюрпризээс сонирхуулж ганц нэгийг задлахгүй юм уу?
-Үгүй ээ. Нууц хэвээрээ л үлдэг.  “Киви”-гийнхэн үзэгчдэд ямар сюрпризээр бэлэг барихаар зэхсэнийг тоглолтоос маань олж хараарай.

-“Гурван охин” хамтлаг танайх­­ны өрсөлдөгч гэж ойлгож болох уу?
-Бид өрсөлдөгч гэхээсээ илүү уран бүтээлийн найзууд. Урлагийн  төлөө хамтдаа адилхан зүтгэж яваа. “Киви” хамтлагт орохоосоо өмнө би “Гурван охин” хамтлагийн дуунуудыг сонсдог байсан. Тэднийг зогсолтгүйгээр өнөөг хүртэл уран бүтээлээ хүргэж байгаад баярлаж явдаг.

-Хамтлагийнхан төрсөн өдрийн­­хөө баярыг нижгэр тэмдэглэдэг үү?
-“Киви”-гийн төрсөн өдөр 12-р сарын 1-нд болдог. Дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөр бид нэг нэгнээ хайрлацгаая уриан дор “Бүсгүй хүний нулимс энэ хорвоод байдаг юм” дуугаа дуулсныг та бүхэн сайн мэдэх байх аа.

-Тэгвэл таны төрсөн өдөр…
-Миний төрсөн өдөр 11-р сарын 6-нд болдог. 2003 онд төрсөн өдрөөрөө гэрийнхэндээ Мэрилон Монро болон хувирч, хамгийн гоё сюрпризээр бэлэг барьсан. Өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө олон хүнээс гоё бэлэг авсан шүү. Ээж маань надад сюрприз болгож миний хүсэж байсан гутлыг минь авч өгч баярлуулсан.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/691581/ff0/trackback

profile

.BABYCAT.

2008.09.03 14:45:05
*.158.118.44

namuuxan

2008.09.05 18:15:12
*.171.145.119

hi
Файл оруулах
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254

Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 53331

Унтлагын өрөөний толиноос татгалз [5]

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 49275

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3]

  • admin
  • 2008-09-22
  • Уншсан 48890

АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file

Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2]

  • admin
  • 2008-09-11
  • Уншсан 46269

Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 45846

Алла тав дахиа гэрлэнэ [7]

  • admin
  • 2008-08-21
  • Уншсан 41775

ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 41385

Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 40541

Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2]

  • admin
  • 2008-09-26
  • Уншсан 40413

ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1]

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 39927

Хунт нуур file

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 39795

Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39253

Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39020

Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1]

  • admin
  • 2008-11-04
  • Уншсан 37449

МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2]

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 37328

Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 37011

Хэлний хүчирхийлэл [8]

  • admin
  • 2009-03-16
  • Уншсан 36554

Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2]

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 34983

Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 34747

Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш

  • admin
  • 2009-01-13
  • Уншсан 33591

Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 32452

Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3]

  • Levi`s
  • 2010-01-22
  • Уншсан 23911

ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР

  • admin
  • 2010-11-09
  • Уншсан 21100

Хойд Солонгосын довтолгооны үр дагавар

  • admin
  • 2010-11-24
  • Уншсан 18502

А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2]

  • Levi`s
  • 2010-08-02
  • Уншсан 18325

АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1]

  • "MK"
  • 2010-12-21
  • Уншсан 15419

mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл......

  • admin
  • 2010-11-11
  • Уншсан 15395

Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 13263

Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна

  • Newstogs
  • 2014-08-05
  • Уншсан 13211

Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё [3] [126]

  • admin
  • 2012-07-05
  • Уншсан 12421

Монголын баячууд яагаад филлипин үйлчлэгчийг сонирхдог вэ? [4]

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 12134

Харийн нутагт төрсөн Монгол бүсгүй хүүхдээсээ татгалзжээ [6]

  • admin
  • 2012-03-19
  • Уншсан 11902

Ирээдүйд хамгийн эрэлттэй болох 10 мэргэжил

  • admin
  • 2012-02-09
  • Уншсан 11371

Монголд 2013 онд цөмийн хаягдал булшилна [9] [2]

  • admin
  • 2012-07-05
  • Уншсан 11107

Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2]

  • Levi`s
  • 2013-08-02
  • Уншсан 11000

Цалин нэмэгдлээ.

  • admin
  • 2012-03-09
  • Уншсан 10879

Үйлдвэрийн осол гэж юу вэ?

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 10799

Самандын Жавхлан элэглэл

  • admin
  • 2012-04-05
  • Уншсан 10764

Шумуул үргээх 5 гайхалтай арга

  • Newstogs
  • 2014-08-05
  • Уншсан 10521

Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол

  • Levi`s
  • 2014-10-14
  • Уншсан 10186

1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ

  • admin
  • 2011-12-27
  • Уншсан 10169

КОЛУМБИД 10 НАСТАЙ ОХИН, ОХИН ТӨРҮҮЛЖЭЭ.

  • admin
  • 2012-04-06
  • Уншсан 9966

Инчоны нисэх онгоцны буудал хамгийн шилдэг нь

  • admin
  • 2012-02-15
  • Уншсан 9836
배너신청
자생병원

배너신청