Бичлэгийн тоо 1
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Ирэх арваннэгдүгээр сард Францын Леон хотод “Benalle de la dance”  буюу дэлхийн шилдэг бүжигчид болон бүжиг дэглээчдийн олон улсын наадам болно. Уг наадамд хүссэн хүн бүр оролцох боломжгүй аж. Тодорхой шалгуурыг давсан уран бүтээлчид урилгаар оролцож, шилдгийг тодруулдаг юм байна.

Тэгвэл Монгол, Францын бүжиг дэглээчдийн хамтран найруулж,  дэглэсэн  “Цаг хугацаа салхи мэт хурдална” модерн бүжгийн жүжиг  энэхүү наадамд оролцох эрхийг авчээ. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх уг бүтээл энэ амралтын өдрүүдэд, тодруулбал 14, 15-нд  Үндэсний дуу бүжгийн  эрдмийн театрт  анхны тоглолтоо хийнэ. Тус театрын найруулагч, бүжиг дэглээч  Д.Баярбаатар болон түүний багш Францын “Ateliers Desmae”  компанийн бүжиг дэглээч,  мадам Кilina Cremona нартай хэдэн хором ярилцлаа.

 -“Цаг хугацаа салхи мэт хурдална” бүжгийн жүжиг хийх санаа хэрхэн төрөв өө?
 -Францын бүжиг дэглээч Кilina Cremona 1999 онд  Монголд анх ирж, манай дэглээч багш болон бүжигчдэд орчин үеийн бүжиг заасан юм. Энэ үеэс  багш, шавийн холбоо тогтоож, хамтран ажиллах болсон. 2006 онд монгол бүжгийг модерн бүжигтэй хослуулан дэглэсэн хамтын уран бүтээл хийх төсөл боловсруулсан. Үүнийг Францын Засгийн газраас дэмжин санхүүжүүлсэн явдалд талархаж буйгаа танай сониноор уламжилъя.

 -Бүжгээр юу өгүүлэхийг зорьсон бэ?
 -Баруун Европын хөгжингүй орны хүмүүс ардын, язгуур урлагийг сонирхон, онгон байгалийг шүтдэг. Хөгжлийн явцад гээгдэж, мартагдсан уламжлалт ёс заншлаа тэд эргэн санагалзаж, байхгүй болсон зүйл рүү эргээд тэмүүлж байна. Гэтэл манайхан дэргэд байгаа  сайхан зүйлээ үл хайхарч, орчин үеийн гэх гадаадын урлаг, соёл, заншлыг шүтэж, тэмүүлэх юм. Уламжлалаасаа дөлөөд байх шиг. “Хүмүүс ээ, байгаль дэлхийгээ хайрлаж, уламжлалаа хүндлээрэй” гэсэн. Энэ л санааг гаргахыг зорьсон.  Үүнээс гадна   бүтээлээрээ шинэ санаа, бүжгийн шинэ тавилт гаргахыг зорьсон.

 -Франц хүнтэй хамтарч ажиллахад бэрхшээл гарав уу?
 -Уран бүтээлчийнхээ хувьд ямар нэг бэрхшээл, хүндрэл гэх зүйл байгаагүй. Харин хэлний тал дээр бага зэрэг асуудал байлаа. Орчуулагчтай байсан   ч мэргэжлийн зарим нарийн зүйлийг  илэрхийлэхэд дутагдалтай. Түүнчлэн өөр уламжлал, соёл, заншилтай учраас сэтгэлгээ болон бүжгийн дэглэлт  гээд зөрөх юм байсан. Багш маань орчин үеийн бүжиг дэглээч, европ хүн. Түүнийгээ илүү гаргах гээд.  Би болохоор ардын бүжиг дэглэдэг монгол хүн байдаг. Монгол ардын бүжгийн элемент түлхүү оруулчих санаатай. Гэхдээ урлагт үл ойлголцол гэж байдаггүй юм. 2000 онд энэ хүний найруулан  дэглэсэн “Хөх чоно” орчин үеийн сонгодог бүжигт би франц, хорват, швейцар, унгар бүжигчдийн хамт тоглож байсан.
 -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тоглолтоо үнэ төлбөргүй үзүүлнэ гэсэн. Тасалбараа яаж түгээсэн бол?
 -Тийм ээ. Энэ асуудлыг зохицуулсан байгаа. 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийг тоглолтондоо урьсан. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний л адил хүн шүү дээ. Тэднийг нийгмээс гадуур байлгаж болохгүй. Монголын Засгийн газар энэ тал дээр анхаардаггүй мэт санагдлаа.
 
 Килина өмнө нь сонсголын бэрхшээлтэй бүжигчинд зориулан бүжиг дэглэсэн нь амжилттай болж олныг шуугиулж байжээ. Дашрамд дурьдахад тэрбээр 2000 онд сонсох чадвараа гэнэт алдсан аж. Гэхдээ сонсголын аппарат зүүсэн түүнтэй ярихад ямар нэгэн бэрхшээл  үгүй. Монголын  бүжигчдийн ур чадварыг Килина багш магтаж байна билээ.  

profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/713742/da8/trackback

profile

Munkh-munkh

2008.09.11 21:47:17
*.254.121.27

Korea  nar Frants gekheer  l  .Unen shuteed baidag ym shuu. Ta nar anzaaraarai ,arai gaigui gesen soyltoi, bolovsroltoi  Chuson  khun  bugd Frants-g muruuddug. Za kherev Mongol  khun ta Frants kheltei bol shuud  l ezen , darga geed tomchuuldaa medegdeerei. Neeree shuu.
 Tegekhleer Mongol busgui S.Korea-d irj toglovol saikhan  l ym  daa . te.

dine

2008.12.06 19:51:29
*.142.10.218

Mongoliin mihi her aldar delhii dayar tugj baig.Od bolon gerelteerei.emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
» Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46268
배너신청
자생병원

배너신청