Бичлэгийн тоо 372

Унтлагын өрөө хамгийн үнэтэй орчин
Толь гэдэг сайн, муу нөлөөг зэрэг үзүүлдэг өвөрмөц зүйл. Унтлагын өрөөнд байгаа толь маш муу нөлөөтэйг онцгой анхаарах хэрэгтэй хэмээн Фэнг Шү үздэг байна. Гэр бүлийн сайхан харилцаанд толь ямагт гурав дахь этгээдийг авчирч байдаг. Эцсийн дүнд унтлагын өрөөн дэх толины “ачаар” хайртай хосууд салж, сексийн амьдралд үл ойлголцол, бүтэлгүйтэл бий болдог байна. Хэрэв унтлагын өрөөнд тольтой байхаас өөр аргагүйд хүрвэл унтахдаа ямар нэг юмаар заавал бүтээж бай. Таазан дээр толь байрлуулах тухай санахын ч хэрэггүй. Мөн ор луу чанх харсан толиноос татгалзах хэрэгтэй. Фэнг Шү судлаачид гэр бүл салалт, аз жаргалгүй амьдралыг орон дээр ойсон толины муу нөлөөтэй холбож үздэг байна. Унтлагын өрөө тав тухтай амрах, ганцаараа тайван байх хамгийн үнэтэй орчин юм. Тиймээс унтахдаа, эсвэл сэтгэл санаа тайван бус үед толийг холдуулж, нүднээс далд байлгахыг хичээ.

Орны гудас ч чухал зүйл
Хэрэв таны ор хоёр хүнийх, тэгээд эхнэртэйгээ /нөхөр/ хамт унтдаг бол энэ зөвлөгөө маш чухал. Хоёр хүний ор хэзээ ч салангид хоёр гудастай байж болохгүй. Энэ нь хосуудыг ямар нэг байдлаар тусгаарлаж, салалт авчирдаг. Нэг орон дээр салангид гудастай унтсанаас хоёр тусдаа орон дээр, эсвэл хоёр өөр өрөөнд унтсан нь хамаагүй дээр. Тиймээс гэр бүлээ аз жаргалтай, тогтвортой байлгахыг хүсч л байвал өргөн, том гудас сонгоорой.

Хосыг салгах, эсвэл ноцтой үл ойлголцох байдлыг үүсгэдэг унтлагын өрөөний хоёр зүйлс байдаг.
1.    Таны орны толгойд тусах туяа нь орыг хоёр хэсэгт хуваахыг илэрхийлж байдаг. Тиймээс та ороо гэрлийн шууд тусгалаас холдуулсан нь дээр. Хэрэв боломжгүй бол туяаг сарниулж байгаа мэтээр хуурамч тааз хий.
2.    Таны ор хоёр хаалганы хооронд байрлаж байвал энэ нь орыг хоёр хэсэгт хувааж байгаа хэмээн сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс та ороо холдуул, эс бөгөөс нэг хаалгыг хаах хаалт байрлуул.

Гэр бүлийн аз жаргалаа нэмэгдүүлэхийг хүсвэл
Орыг хүний хөл юмуу, толгой өрөөний хаалга руу чанх эгц харахгүйгээр байрлуулах ёстой. Болж өгвөл хаалганы баруун, эсвэл зүүн талд байрлуул. Хэрэв унтлагын өрөөнд тань угаалгын юмуу бие засах өрөөний хаалга байдаг бол энэ хоёр хаалга чанх өөдөөсөө харж байх ёсгүй.
Хэрэв ор чинь энэ хоёр хаалганы хооронд байрласан бол бүр ч муу нөлөөтэй гэнэ. Ийм байрлалтай байхаас өөр аргагүй бол хооронд нь хаалт хийж тавиарай. Хэрэв таны өрөө жижиг, өөр ямар ч сонголтгүй бол орны толгойг өрөөний аль нэг булан руу чиглүүлж тавь. Фэнг Шүд иймэрхүү зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрдөг байна.

Өнгөний зохицол маш чухал
Фэнг Шүгийн үзэлд хар өнгө усыг, харин цагаан нь алт ба төмрийг төлөөлдөг. Тиймээс хар өнгийг тааз ба дээвэрт хэзээ ч хэрэглэх ёсгүй. Мөн хана, хивсний өнгө ч хар байж болохгүй. Харин цагаан өнгө эд хөрөнгийг бэлгэддэг учраас хана, тааз цагаан байсан нь дээр хэмээдэг ажээ.
Ногоон бол мӨнгӨний ӨнгӨ юм. Ногоон өнгийг зүүн урд зүгт идэвхжүүлбэл мөнгө санхүү тань сайжирна. Ялангуяа тод ногоон өнгө маш үр дүнтэй. Тод, цоглог өнгөтэй хиймэл мод таны албан тасалгаанд орлогын эх үүсвэр авчирна хэмээн бэлгэшээдэг байна.
Цэнхэр бол мэдээж усны ӨнгӨ. Албан өрөөний зүүн, зүүн хойд зүгт энэ өнгийг хэрэглэвэл сайн үр дүнтэй хэмээн Фэнг Шү зөвлөдөг аж. Гэхдээ цэнхэр өнгийг бүү хэтрүүлээрэй.

Уул ба яст мэлхий
Таныг үзэл бодлоороо дарамтлахыг оролддог хүн цөөнгүй байдаг уу? Тэгвэл Фэнг Шүг зөв ойлгож, мөрдөж чадвал та үзэл бодлоо хамгаалж чадна хэмээн зөвлөдөг. Ажлын өрөөний хойд буланд жижиг усан оргилуур байвал зүгээр. Таны нурууны ард үргэлж түшлэг байх ёстой. Ардаа хурц биш оройтой том уул хангайн зураг өлгө.
Фэнг Шүд яст мэлхийг сайн хувь тавиланг авчрагч хэмээн өргөмжилдөг. Мөн яст мэлхий урт удаан амьдралыг бэлгэднэ. Хэрэв боломжтой бол албан тасалгаандаа усны яст мэлхий тэжээгээрэй. Гэхдээ нэгээс олон хэрэггүй. Мэлхийг аквариумд тэжээж болох аж.
profile

www.mglclub.com Administrator

tag
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254

Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2]

  • admin
  • 2008-09-11
  • Уншсан 46269

АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file

ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 41385

ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1]

  • admin
  • 2008-09-05
  • Уншсан 39927

Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39253

Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2]

  • admin
  • 2008-09-03
  • Уншсан 39020

Алла тав дахиа гэрлэнэ [7]

  • admin
  • 2008-08-21
  • Уншсан 41775

Хунт нуур file

  • admin
  • 2008-07-30
  • Уншсан 39795

Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3]

  • admin
  • 2008-07-08
  • Уншсан 53331

Унтлагын өрөөний толиноос татгалз [5]

  • admin
  • 2008-07-04
  • Уншсан 49275

Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 45846

Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг

  • admin
  • 2008-07-03
  • Уншсан 40541
배너신청
자생병원

배너신청