Бичлэгийн тоо 372
Төрийн мэдлийн тавантолгойн нүүрс хувийн өмчийн үйлдвэрт угаалгахаар ирж байна. Ингэснээр ард түмний нүүрсний үнэлгээ 28-аас 70 ам.доллар болтолоо өсөх найдвар тээж байна.

Монголд. Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компаний олборлолт, үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх тухай яриа хэлэлцээр эд явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Таван толгой аль хэдийнээ дампуурсан” гэж хэлснээр олон хүний уурыг барж байсан нь саяхан. Гэвч бид энэ үгтэй эвлэрэхээс өөр аргагүй болжээ. Таван толгой дампуурсан. Өнөөх ард иргэдэд тараасан 1072 хувьцаа хогны ногоон уутнаас ч нэмэргүй болж орхисон. Нүүрсний үнэ дээд цэгтээ хүрч байхад бид төмөр замаа тавих ёстой байлаа. Гэтэл өргөн, нарийны хэрүүл хийсээр үнэ унахтай нь зэрэгцээд төмөр зам барих  аянд мордоцгоож байна. 240 км газар түргэн хугацаанд төмөр зам тавихын оронд 6000 км аугаа эх оронч, философилог зам тавихаар хэнээрхэсний хариу, 4 тэрбумаар төрийн өмчит компанидаа хэрэгцээгүй дугүй шахдагийн үр дүн. Мөрөөрөө ажлаа хийж байсан хувийн хэвшлийн төмөр замыг мөргөж унагаад өртөгийг нь хоёр дахин өсгөсний шанг бид ингэж хүртэж байна. “Эрдэнэс таван толгой” одоо Монголын төрд нэмэр биш, нэрмээс болж эхэлжээ. Хэдэн зуун сая ам.долларын өртэй, ухаад ухаад ашиг хийдэггүй. Улсын үйлдвэрээс хэдхэн км-ийн цаана Ж.Оджаргалын цахилгаан станц, цардмал зам, угаах үйлдвэр, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, орон сууцтай вант улс боссон байна. Ард түмний үйлдвэрийн арын хаалгаар эх орны дарга нар ийм их юм хийж бүтээх их баялгийг зөөж гаргасан байна. Гэхдээ хэн ч хариуцлага хүлээхгүй.  Аргаа барсан Засгийн газар “Энержи ресурс”-т бүх ялаа үүрүүлээд салья гэдэг шийдвэр гаргажээ. Төрийн өмчит компаний менежментийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ л гэсэн үг. Гэвч энэ ч түмэн хэрүүлийн үндэс болоод байна. Яахаараа Ж.Оджаргал гэж... Монголын баялгийг хамж, хумьж баяжсан муу нөхөр ард түмний баялгийг гартаа оруулах нь гэж ирээд л бөөн хэрүүл тэмцэл. Тавантолгойд ард түмний нэрээр арын хаалгаар залрах зөн төрд нэвт гүн шингэсэн байдаг хойно гайхах хэрэг огтоос биш.

2692252-3x2-940x627

Хятадын нүүрсний хамгийн том 14 компани хамтран салбараа авхараар нүүрс олборлолтоо бууруулах төлөвлөгөө баталлаа. Ухаад л байвал ашигтай гэсэн үг биш.


Дэлхийд. Коксжих нүүрс 68 ам.доллар, эрчим хүчний нүүрс 28 ам.долларын үнэтэй байна. Нүүрсний хамгийн том хэрэглэгч орон болох БНХАУ нүүрсний импортын татвараа эргэж сэргээх болсон нь олон улсын санхүүгийн зах зээлд шуугиан тариад байна. Хятад улс сүүлийн 34 сарын турш нүүрсний нөөц 300 сая тн-оос илүү байгаа ажээ. Нийлүүлэлт нь эрэлтээ давсан хэмжээтэй байгаагаас шалтгаалж  Хятадын дотоодын нүүрс нийлүүлэгчид алдагдал хүлээх болсон байна. Тус салбарт ажиллагч 5 сая орчим хүний амьжиргаа орлогын асуудал яригдаж байгаа тул Хятад улс дотоодын нүүрсний салбараа аврахаас өөр арга замгүй гэдгийг Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн дэд дарга Жян жимин онцолсон байна. Мөн зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлогчид ч тус салбарыг хүндрэх хэмжээнд хүргэсэн болохыг онцолж хулгайн замын нүүрстэй хатуу тэмцэхээр боллоо. Дотоодын нүүрс олборлогчид үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах замаар эрэлтээ давсан нийлүүлэлтийг зохицуулахаар болсон бол Хятадын засаг захиргаа импортоор авч байгаа нүүрсний татвараа сэргээх болсон байна. Ингэснээр коксжих нүүрс 6, харин эрчим хүчний нүүрс 3 хувийн татвар төлөхөөр болоод байна. БНХАУ 2007 оноос эхэлж нүүрсний импортын татвараа тэглээд байсан билээ. Энэ зохицуулалтаас хамгийн их хохирол амсах орон нь Австрали болоод байна. Австралтийн Ерөнхий сайд Тонни Эббот Хятадын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж “Чөлөөт худалдааны гэрээ ямар чухал болохыг энэ явдал нотоллоо. Бид БНХАУ-ын талтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар тэд Австралитай нүүрсний асуудлаар чөлөөт худалдааны гэрээ бараг л хийхгүй гэнэ. Учир нь Австрали Улс БНХАУ-ын нүүрсний хамгийн том гол нийлүүлэгч. Хэрвээ энэ татвар Австралид л үйлчлэхгүй юм бол БНХАУ-д ийм зохицуулалт хийх нь ямар ч ач холбогдол, учир утгагүй алхам болно.

Эргээд Монголд. БНХАУ нүүрсний импортын татвараа сэргээсэн нь манай нүүрсний өрсөлдөх чадварт шууд нөлөөлнө. Дотооддоо улстөрчидтэй өрсөлдөж, гарах замынхаа өргөн нарийныг шийдүүлж чадахгүй түгжирч байгаа Монгол нүүрс Хятадад ороод 3-6 хувийн татвар төлж эхлэх нь. Гэвч байдлыг эргүүлэх боломж бий гэдгийг бас шинжээчид онцолж байгаа юм. Монгол Улсын хувьд нэг жилд 20 сая тн хүрэхгүй нүүрс Хятадад нийлүүлдэг. Энэ нь Хятадын нийт нүүрсний импортын 5 хувьд ч хүрэхгүй тоо юм. Дотоодын нүүрсний олборлогчдыг оролцуулбал Монголчууд Хятадын нүүрсний зах зээлийн 2 хувьд ч хүрэхгүй гэх судалгаа ч бий.  Тиймээс Монголоос авах нүүрсний татвар тэдэнд төдийлөн ач холбогдолтой биш. Саяхан БНХАУ-ын дарга Жи Шинпин Монголд ирэхдээ тусгайлсан таатай нөхцлүүдийг санал болгоод буцсан. БНХАУ-Монгол хоёр орон стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаагаа улам хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаа. Тиймээс Монголын тал “сэргэлэнтэж” чадвал татвараас тойрч гарах зам бий гэдгийг шинжээчид онцолж байна.  Мөн Монгол Улсыг АСЕАН-ны гишүүннээр элсэхийг БНХАУ дэмжихээ илэрхийлээд байгаа. Хэрвээ Монгол Улс АСЕАН-ны гишүүн болбол уг татварт хамаарахгүй гэнэ. БНХАУ нүүрсний салбарыг аврахаар хөдөлж эхэллээ Энэ нь бидэнд шинэ боломж нээж ч өгч болох юм. Гэхдээ /эх оронч төмөр зам +улстөрч нүүрс= АСЕАН элсэж яах юм/  гэсэн томьёогоор тоо бодоод эхэлбэл “чамтай чамгүй үүр цайна” гэсэн хариу бас бий.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8330215/bc5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
12 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46268
11 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
10 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
9 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
8 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
7 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
6 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
5 Хунт нуур file admin 2008-07-30 39795
4 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53330
3 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
2 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
1 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
배너신청
자생병원

배너신청