Бичлэгийн тоо 372

IMG_4838.JPG 

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жиний урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 2014 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус улсад  албан ёсны айлчлал хийж байна.

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөсний дараа БНСУ-ын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Батлан хамгаалахын сайд Ким Гуан Жин Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг хүндэт харуулын хамтаар хүндэтгэн  хүлээн авлаа.

Ёслолын арга хэмжээний дараа хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ эхэлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд тулгарч буй аюулгүй байдлын зарим асуудлууд болон хоёр улсын батлан хамгаалах бодлого, салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хэлэлцэв.

Сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилaаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжин, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв.

1996 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал хийх, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн боловсон хүчний сургалт, цэргийн буцалтгүй тусламж зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ айлчлалын хүрээнд БНСУ-ын цэргийн төрөл мэргэжлийн сургуулиудад суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогчидтой уулзан, тэдний хичээл сурлагын байдалтай танилцсанаас гадна тус улсын цэргийн анги салбар болон хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсэд зочилно.

7.jpg 1.jpg 

10.jpg 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8116419/5c8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
12 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46269
11 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
10 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
9 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
8 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
7 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
6 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
5 Хунт нуур file admin 2008-07-30 39795
4 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53331
3 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
2 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
1 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
배너신청
자생병원

배너신청