Бичлэгийн тоо 372


Нислэгт гарснаас хойш 23 хоногийн турш ор сураггүй байсан Малайзын онгоц сүйрсэн гэдгийг Засгийн газар нь албан ёсоор мэдэгдлээ. Английн агаарын осол хянан шалгах газрын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн онгоцны нислэг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт төгсгөл болсныг тогтоосон бөгөөд онгоц далайд осолдсон тул 239 зорчигч амьд байх найдваргүй хэмээн ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна. 
Өчигдөр орой Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак хэвлэлийн бага хурал хийж, энэ тухай олон нийтэд зарлахаас өмнө зорчигчдын ар гэрийнхэнд мессэжээр энэ эмгэнэлт мэдээг хүргэсэн байна. Ерөнхий сайд мэдэгдэхдээ "Инмарсат хиймэл дагуулаас авсан мэдээллээр МH370 дугаар нислэг ойр хавьд нь газардах ямар ч боломжгүй, алс хол Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт төгсгөл болсон нь тодорхой байгааг та бүхэнд гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж байна" гэжээ. 

20 гаруй хоногийн турш дотроо өчүүхэн ч болов горьдлого найдвар тээж, хайртай хүмүүсээ хаа нэгтээ амьд мэнд байгаасай гэж залбирч байсан зорчигчдын ар гэрийнхэнд энэ мэдээлэл хүнд цохилт болжээ. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа миний хүү, миний ээж, миний аав хэмээн уйлан хайлсан хүмүүсийн эмгэнэлтэй бичлэг дэлхий нийтээр цацагдаж байна. 
Малайзын агаарын тээврийн компани онгоц нь осолдож, 239 зорчигч, нисэх багийн гишүүд бүгд амь насаа алдсан энэ явдалд бүрэн хариуцлагаа хүлээж, зорчигчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно хэмээн мэдэгдээд байна. 

Хэдийгээр онгоц осолдсон гэдэг нь тодорхой байгаа ч далайд унасан онгоцны үлдэгдэл, хэсгүүдийг одоо хүртэл олоогүй байгаа юм. Хятад, Австрали зэрэг улсын хиймэл дагуулаас авсан зураглалаар онгоц байж болзошгүй далайн байрлалыг олчихоод байгаа ч цаг агаарын улмаас эрэл хайгуул хийх боломжгүй байгаа аж. Цаг агаар таагүй байгаагаас эрлийн ажил нэг хоногоор хойшилжээ. Онгоцыг олж чадаагүйтэй адил чухам юуны учраас Малайзаас Бээжин хүртэл нисч явсан онгоц хаа холын Энэтхэгийн далайд очид осолдов гэдэг асуулт хэвээр байна. 

















Онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт, Австралийн Перт хотоос 1970 орчим километр зайтай газар байж болзошгүй хэмээн хиймэл дагуулын зургаас тогтоосон юм. Энэ нь Хятад, Францын хиймэл дагуулаас авсан зургаас тогтоосон байршилтай маш ойр байгаа юм. 




Эх сурвалж: www.assa.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8005403/f01/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21251
12 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46268
11 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
10 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
9 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
8 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
7 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
6 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
5 Хунт нуур file admin 2008-07-30 39795
4 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53330
3 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
2 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
1 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
배너신청
자생병원

배너신청