Бичлэгийн тоо 372


Дээрхийн Гэгээн Далай лам энэ сарын 5-8-нд Энэтхэгийн Бангалор хотын Хамба лам Коттоны нэрэмжит сургуульд болсон англи-энэтхэг сургуулийн захирлуудын бага хуралд оролцож, үг хэллээ. 

Дээрхийн Гэгээнтэн “Хүндэт ах эгч дүү нар минь. Бид адилхан хүмүүс учир би хүмүүстэй ингэж харьцахыг хүсдэг. Хэрэв би өөрийгөө түвд хүн, эсвэл буддын лам, үгүй бол Далай лам гээд байвал бидний хооронд зай үүсч, би ганцаардсан мэт санагддаг. Би орчин үеийн боловсролын хичээлд нэг ч цаг сууж үзээгүй. Гэхдээ миний яриа орчин үеийн боловсрол эзэмшиж, нэр хүндтэй болсон та бүхэнд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна. 

Хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тэгэх ч эрхтэй. Аз жаргалыг олохын тулд бүх хүн төрөлхтөнийг юу нэгтгэж байгаа вэ гэдэг талаар тодорхой төсөөлөлтэй болох хэрэгтэй гэж би боддог. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа ихэнх бэрхшээл асуудлыг бид өөрсдөө үүсгэсэн байдаг. Хүмүүсийг манай, танай болгон хуваах нь хүчирхийлэл, худал хуурмагт хүргэдэг. Энэ нь бас авилга гарах шалтгаан болж байгаа юм. Дан ганц ном уншиж, залбираад хүчирхийллийг зогсоож чадахгүй” гэж яриагаа эхэллээ. 

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн бурхны шашинтан хүний хувьд бусад шашныг ч хүндлэн, бахархдаг гэдгээ дурдаад “Бүх шашин хайр сэтгэл, тэвчээр хатуужил, сахилга батын талаар сургадаг. Тэдний гүн ухааны хандлага нь зөвхөн хүмүүс өөр өөр орчинд амьдран, өөр өөр зан араншин, ёс заншилтай болохоор л ялгаатай байдаг. Гэхдээ бүх шашин шүтлэг уур хилэн, үзэн ядалтын эсрэг хайр сэтгэл, өршөөл энэрлийг сөргүүлэн тавьсан байдаг. Ямар ч шашны зорилго нь бүх нийтийн сайн сайхан байдаг тул шашны нэрийг барьсан сөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй. Энэтхэг бол олон шашинт хүмүүс энх тайвнаар зэрэгцэн амьдрах жинхэнэ үлгэр жишээ болсон газар. Мянга гаруй жил энд янз бүрийн шашинтнууд энхтайвнаар оршин, цэцэглэн хөгжиж байна.  Христосын шашинт ах эгч нар маань дэлхий дахинд боловсролын хөгжилд их хувь нэмэр оруулж байна. Гэхдээ заримдаа энэ үйл хэргийнхээ хажуугаар бусдыг өөрсдийн шашинд оруулах гэсэн зорилго байна уу даа гэж надад бодогддог. Жишээ нь, саяхан би Монголд ажиллаж байгаа солонгос христосын номлогчид нутгийн иргэдийг өөрийн шашинд оруулах гэж оролдсон талаар дуулж мэдлээ. Би тэдэнд Монгол бол бурханы шашинт орон. Хэдийгээр христосын шашинтнууд боловсрол, эрүүл мэндийн салбарыг тусалж дэмжиж байгаа нь бахархалтай ч үүнийхээ төлбөрт шашиндаа оруулах гэдэг нь байж болохгүй асуудал гэж хэлсэн. Би Хойд Америк, Өмнөд Америк, Европ гээд олон газарт лекц уншдаг. Гэхдээ би христосын шашинтай орнуудад лекц уншихдаа хүмүүс өөрийн төрөлх шашиндаа үлдсэн нь дээр шүү гэдгийг үргэлж онцолж хэлдэг. 1960-аад оны үед Түвдийн цагаачид зөвхөн зам засварын ажилд л орж чаддаг хүнд үе байсан. Би Түвдийн Засгийн газрын нэгэн гишүүний ар гэрийнхэнтэй танил байлаа. Түүнийг нас барсаны дараа гэрийнхэн нь их ядуу зүдүү амьдарч байсан юм. Гэтэл түүний бэлэвсэн эхнэр нь над дээр ирээд “Христосын номлогч нар хүүхдүүдэд нь боловсрол олгоод их тусалсан. Тиймээс би энэ насандаа Христосын шашин шүтнэ, Харин хойд насандаа заавал буддын шашинтан болно” гэж хэлж билээ. Харж байгаа биз дээ, түүний толгой бүр эргэчихсэн байгаа юм. Дэлхийд байгаа долоон тэрбум хүний нэг тэрбум нь шашин шүтдэггүй гэсэн тооцоо бий. Үнэнийг хэлэхэд үлдсэн зургаан тэрбум дотор ч яг жинхэнэ шүтлэгтэн ховор байгаа. Тэд ном мөргөл уншдаг ч авлига авч, муу юм хийсээр л байна. Би Кубын нэгэн цагаачтай уулзахад тэр өдөр бүр Фидель Кастрог аль болох хурдан диваажинд яваасай гэж залбирдаг гэж байсан. Бид ч гэсэн бүх авлигач, мөнгөөр өөрийгөө худалдсан хүмүүс хурдан түргэн диваажинд морилоосой гэж залбирах хэрэгтэй ч байж болох юм” гэж ярьлаа. 

Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт бүх шашин, шүтлэг болон шүтлэггүй хүмүүст ижил тэгш ханддаг хууль байдагт талархал илэрхийлээд энэ бол орчин үеийн ямар ч нийгэм үлгэрлэн дуурайх зүйл гэж үнэллээ. Далай лам авлига, хээл хахууль өмөн үү өвчин мэт бүх дэлхийг идэж байна. Түүнтэй тэмцэх хэрэгтэй, зүгээр орхиж болохгүй гэж захилаа. Гэгээнтэн Энэтхэгийн парламентийн гишүүнтэй уулзан, яагаад ядуучуудад хангалттай туслахгүй байгааг асуухад тэр хөрөнгө мөнгө гаргаж байгаа, харамсалтай нь ихэнх хөрөнгө замдаа түшмэлүүдийн халаасанд орчихоод байна гэж гомдоллосныг яриад Хятадад ч байдал ийм байгаа, бид авлига бол хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй, тэмцэх ёстой гэж онцолсон. 

М.Сугар-Эрдэнэ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7861586/ff7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
12 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46269
11 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
10 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
9 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
8 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
7 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
6 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
5 Хунт нуур file admin 2008-07-30 39795
4 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53331
3 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
2 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
1 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
배너신청
자생병원

배너신청