Бичлэгийн тоо 372


“Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль угтуулан орон сууцны урт хугацааны зээлийг найман хувийн хүүтэйгээр хэд хэдэн банкаар олгож эхэлсэн. Сонгууль дамнасан оронсууцжуулах хөтөлбөр нэг хэсэг хүчтэй шуургалаж байгаад чимээ намдаасан нь цаанаа олон учир шалтгаантай. Нэгдүгээрт, мэдээжийн хэрэг Засгийн газрын халаас нимгэрсэн учраас энэ шуурга намдах гол хүчин зүйл болж байгаа. Аргагүй дэлхийн зах зээл дээр 1.5 тэрбум ам.долларын бонд борлуулж, мөнгийг нь дансандаа авсан ч өдгөө хүүнд нь 70 гаруй тэрбум төгрөг төлөхийн зэрэгцээ энэ мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй дууссан гэдгийг эх сурвалж хэлсэн.  Харин орон сууцны зээлийн хүрээнд “Чингис” бондын мөнгөнөөс ч багагүй хэсгийг оруулсан. Тухайлбал, Чингис бондын мөнгөнөөс Худалдаа хөгжлийн банкинд 175, “Голомт”-д125, “Хас”-д 50, Улаанбаатар хотын банкинд 50 тэрбум төгрөг тус тус өгсөн нь өдгөө орон сууцны зээлийн хүрээнд тараагаад дуусан гэдгийг ч эх сурвалж нуусангүй. Тэгэхээр юуны өмнө оронсууцны зээлийг үргэлжлүүлэн олгоход хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна. Нөгөө талаар хөрөнгө мөнгөнөөс том асуудал бол инженерийн шугам сүлжээ. Уг нь манай нийслэлийн дулаан хангамж одоо байгаа нөхцлөөрөө сандарч өвлийг давдаг ч эрх баригчид хэчнээн мянган орон сууц барина, иргэдээ орон сууцанд амьдруулна хэмээн бурж байгаа нь дэндүү өрөөсгөл зүйл юм. Дулааны асуудлаа шийдээгүй байж ийн иргэдээ хуурч болохгүй л дээ. Энэ мэт олон асуудалд тулгарсан эрх баригчид орон сууцны зээлээ зогсоох гэхээр нэгэнт алдсан амаа барьж болдоггүй. Үргэлжлүүлэн олгоё гэхээр хөрөнгө мөнгө, дулааны гээд олон асуудал шил даран хүлээж буй. Тэгэхээр мань эрх баригчид нэгэн сүрхий арга сэджээ. Арга ядсан ёстой л завхарсан арга. Гэхдээ намынхаа санхүүжүүлэгч нарыг мартаагүй байна лээ. Тэр нь юу вэ гэхээр, Улаанбаатар хот дулааны ачааллаа дийлэхээ больсон учраас 3, 4, 12, 13, 15, 16 дугаар хороололпд баригдсан орон сууцны хороололд “Дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөл” олгохгүй тухай “Дулааны сүлжээ” компаниас ч мэдэгдэл гаргав, хотын захирагчийн тушаал ч гарав. Нэгэнт барих газрынх нь зөвшөөрлийг орон сууцны хорооллын зөвшөөрлөөр олгочихоод, өдий төдий хөрөнгөө зарж босгосон орон сууцны хороололд дулаан өгөхгүй байна гэдэг бол гэмт хэрэг. Бүр зохион байгуулалттай улстөрийн шинжтэй гэмт хэрэг. Анхнаасаа л зөвшөөрөл өгөхгүй байх ёстой шүү дээ. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол эрх баригч АН-ынхан өрсөлдөгч намуудтай холбоотой нөхдүүдийн оронсууцны хороололд дулаан оруулахгүй хэмээн ийнхүү шахаж буй бололтой. Тиймээс АН-ын дансанд байдаг, тус намд хандив өргөдөг барилгын компаниудын барьсан орон сууцны хороололд дулаан олгох аж. Өөрөөр хэлбэл, АН-д ямар нэгэн байдлаар холбоогүй, тэдэнд хандив өргөөгүй бол таны босгосон их бүтээн байгуулалт зүгээр л тоосго шавар хэвээр байх болно. Харин та АН-д элсч, нэр дэвшигчдэд мөнгөн тусламж үзүүлчихсэн бол хаанаас ийм зүйл болох билээ. Тэгэхээр одоо эрх баригчид маань өөрийн намын данстай нөхдийн босгосон чанар муутай шавар тоосгыг зах зээл дээр борлуулж өгөх ариун үүргээ ухамсарлаж эхлэв бололтой. Нөгөө талд эх захгүй орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо ч цөөрнө гэдгийн нарийн тоцоолсон биз ээ. Мэдээжийн хэрэг, Үүл баатрын энэ захирамж зөвхөн хэтээ харсан зүйл биш гэдэг нь хаанаас ч харагдана. Үнэхээр л дулааны боломж хомс байгаа бол бүгдийг нь л зогсоох хэрэгтэй шүү дээ.
Б.Өлзийт

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7479285/1f3/trackback

ekozuna

2013.08.16 12:27:58
*.235.7.128

zuv

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
12 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46269
11 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
10 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
9 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
8 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
7 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
6 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
5 Хунт нуур file admin 2008-07-30 39795
4 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53331
3 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
2 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
1 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
배너신청
자생병원

배너신청