Бичлэгийн тоо 372

Ерөнхийлөгч асан Но Му Хён амиа хорлосон нь сайн дураараа хорвоог орхигсдын тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг Өмнөд Солонгосыг дахин анхаарлын төвд орууллаа. Жүжигчин Чой Жин Сил, Ан Жэ Хван, залуу од У Ни, Вү Сеун Ён, Жун Да Бин, “Хьюндай” компанийн эзний хүү гээд өөрийн хүслээр амьдралаас явсан нэр алдартай хүмүүсийн нэрийг жагсаавал нэлээд урт болно.
Гэтэл олны танил болсон энэ хүмүүсийн цаана бусдад төдийлөн үл анзаарагдах амиа хорлогчдын тоо мөн л өндөр байгаа юм. Өмнөд Солонгос амиа хорлох тохиолдлын тоогоор дэлхийд эхний 30-д тогтмол бичигддэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 1995-2006 онд тус улсад амиа хорлох явдал хоёр дахин нэмэгдэж, 100 мянган хүн тутамд 22 тохиолдол гарч байгаа нь тогтоогджээ. Хөгжингүй орны хувьд 100 мянган хүн тутамд 23 тохиолдол гарах нь хамгийн өндөр тоо юм. АНУ, Их Британид гэхэд энэ тоо 6-11 дотор хэлбэлздэг.

 Амиа хорлох явдал ингэж нэмэгдэж байгааг судлаачид Өмнөд Солонгосын орчин үеийн баян чинээлэг амьдрал, уламжлалт хатуу дэг жаяг, ёс заншилтай нь зөрчилдөж буйтай холбоотой гэж үзэж байна. Солонгосын нийгэм нэр алдартай хүмүүсээс ёс суртахууны өндөр хэм хэмжээнд биеэ авч явахыг шаарддаг нь тэдэнд хүндээр тусдаг байна. Энэ талаар судалгаа хийсэн эрдэмтэн Ха Сан Хун  “Хүмүүс үзэл санаа, бодит байдлын хооронд асар том зөрүү гарахад сэтгэлээр унаж, амиа хорлоход хүрдэг” гэсэн дүгнэлт хийжээ.

Нөгөө талаар амиа хорлох явдал эдийн засгийн хямралыг дагаад эрс нэмэгддэг байна. 1997 онд Азид хямрал гарахад солонгос эрчүүдийн дунд амиа хорлолт 45 хувиар нэмэгдсэн гэсэн тоо бий. Тэр үед интернэтээр зохион байгуулалтай¬гаар нэгдэн, амиа хорлох явдал газар авч Япон, Солонгос, Хонконгод жилийн дотор 10 гаруй мянган хүн хорвоог орхиж байлаа. Тухайн үед 100 мянган хүн тутамд амиа хорлох тохиолдол 24 гарч, Өмнөд Солонгосын Засгийн газар энэ тоог таван жилийн дотор 18 болгож бууруулах төлөвлөгөө гаргасан ч өнөөдөр байдал хэвээрээ.

Амиа хорлох явдал түгээмэл гардаг метро, галт тэрэгний буудалд урьдчилан сэргийлэх хамгаалалтыг сайжруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг олноор байгуулж, амиа хорлохыг уриалдаг интернэт хуудсуудыг хаах гэх мэтээр тодорхой арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7314149/43c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
12 Цаг хугацааны салхинд туугдах ардын уламжлал минь [2] admin 2008-09-11 46269
11 АНОД БАНК, ХАНА БАНКНЫ "УРГАЦЫН БАЯР"-ЫН ШОУ /Дуучин Болд, Эгшиглэн, Маралжингоо,Чинболор, Энхмэнд file ADVertisement 2008-09-05 48176
10 ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ШОУ ТОГЛОЛТ file admin 2008-09-05 41385
9 ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН СӨҮЛД file [1] admin 2008-09-05 39927
8 Шөнийн үзэмж төгс Бусан ба эртний хот Кёнжү аялал [2] admin 2008-09-03 39253
7 Т. Алтанцэцэг : Хүсэл мөрөөдөл минь надад шантрах бодол төрүүлдэггүй [2] admin 2008-09-03 39020
6 Алла тав дахиа гэрлэнэ [7] admin 2008-08-21 41775
5 Хунт нуур file admin 2008-07-30 39795
4 Уруулын хэлбэр зан байдлыг тодорхойлдог [3] admin 2008-07-08 53331
3 Унтлагын өрөөний толиноос татгалз [5] admin 2008-07-04 49275
2 Амьдаар нь харахыг хүсдэг ТОП 10 АЛДАРТАН admin 2008-07-03 45846
1 Анна Хэтавэй: Тэдгээр өдрүүдийг санахгүй байхыг хичээдэг admin 2008-07-03 40541
배너신청
자생병원

배너신청