Бичлэгийн тоо 372

Хэсэг хугацаанд чимээ алдран нам гүм болсон дуучин Болормаа шинэ цомог, шинэ өнгө төрхийн хамтаар үзэгч фэнүүдтэйгээ эргэн уулзахаар зэхэж байна. Түүнийг энэ хугацаанд үгүйлсэн үзэгч фэнүүд нь гудманд явахад нь ч танихааргүй болсон гэнэ лээ. МУСТА дуучин Х.Болормаатай ярилцлаа.

-Нам гүм байх зуураа ихийг амжуулсан бололтой, хоёр ч цомог хийгээд. Уран бүтээлээс чинь яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө сонин хэвлэлд ярилцлага өгөөгүй маш удсан учраас уншигчидтайгаа мэндлэх нь зүйтэй болов уу. Нам гүм гэж хэлэхээс ч аргагүй хугацаа өнгөрсөн байна. Хувийн болоод хувьсгалын шалтгаанууд их байлаа. Мэдээж дуучин хүн учраас уран бүтээл ярилгүй ярилцлага өгнө гэдэг утгагүй байх. Сонинууд над руу маш олон удаа ярьсан, би ч их хүлээлгэлээ. Яагаад гэвэл миний шинэ цомог, шинэ клип гарах гээд ажил ихтэй байлаа. Мөн дээрээс нь би маш их жин хаясан. Жингээ хасах гэж нэлээн их хөдөлмөрлөлөө. Бас үзэгч сонсогчиддоо цоо шинэ хоёр цомгоо бэлэг болгон барих гэж байна. Цомгийн маань ажил наян хувьтай явж байгаа.

Цомог гаргах амар ажил биш, дууны сонголт хийх, зураг авалт гэх мэтчилэн маш их ажил болдог. Нэг өдөр шууруулчихмааргүй байлаа. "Сайхан" болон "Чамд бэлэглэе" гэсэн нэртэй хоёр өөр цомог гарч байна. Миний өөрийн үзэл бодол, баримталж явдаг зарчим байдаг. Нэг уран бүтээл хийчихээд зарлаад байхыг хүсдэггүй. Энэ зарчим маань нөлөөлсөн. Би угаасаа жилд хоёр гурван тоглолт хийж, ар араас нь болсон болоогүй олон CD гаргахыг хүсдэггүй. Харин энэ удаа маш олон сайхан дуунууд маань цугларчихсан учраас зэрэг хоёр цомог гаргая гэж бодсон. Хамгийн сүүлд гаргасан цомог маань "Би Болороо" нэртэй байсан. "Сайхан" гэдэг нэрийг өгөхдөө их бодсон.

Тэгээд энэ үг маань маш олон утга агуулдаг учраас энэ нэрийг сонгосон. "Сайхан" цомог маань дотроо маш олон сайхан зүйлийг агуулж байгаа. Уул ус, аав ээж энэ бол сайхан, миний CD-г худалдаж авч байгаа хүмүүс маань сайхан, бүх л юмыг сайхан гэсэн утгаар өгсөн. "Чамд бэлэглэе" болохоор сайхнаасаа өөр л дөө. Дотор нь орсон дуунууд ч өөр өөр хэв маягтай, хоёр CD маань нийлээд хорь гаран дуутай.

-Дүр төрхөө үнэхээр их өөрчилжээ. Өөрийг тань гоо сайхны хагалгаанд орж өөхөө соруулсан гээд байсан, үнэн байх нь ээ?
-Миний тухай сонин дээр янз бүрээр гарсан байсан. Тураах бэлдмэл хэрэглэсэн, Солонгос явж өөхөө соруулсан л гэнэ. Тийм юм ерөөсөө байхгүй. Би фитнесс, усан спортоор хичээллээд нэлээн олон жил болж байна. Намайг яаж турсныг надтай цуг хичээллэдэг хүмүүс харж байгаа юм чинь батлаад өгөх байх. Энэ талаар баримттай мэдээлэл сонсоё гэвэл "Тайхар" клуб, төв бассейн дээр очоод асуухад л бүх юм тодорхой болно. Зарим эмэгтэйчүүдэд мяраалаг байх нь зохидог ш дээ. Ер нь би эмэгтэйчүүдэд чин сэтгэлээсээ хандаж үнэгүй зөвлөгөө өгөх дуртай. Миний хувьд өөрчлөгдөөд байх юу байх вэ, хуучин Болороо хэвээрээ. Харин залуулаг сэтгэлгээтэй байхыг хүсдэг болсон. Аль болох нийгэмтэйгээ зохицож, хоцрохгүй явах юмсан гэж боддог.

Ялангуяа эмэгтэй хүний хувьд ш дээ. Эмэгтэйчүүд гэдэг гоё сайхан байх ёстой, нөгөө цомгийн маань нэр шиг. Тэр ч утгаараа миний бас нэг сайхан зүйлийг тэр цомог маань харуулсан байх ёстой. Болормаа сайхан байх ёстой. Өөрийгөө өөрчилж байна гээд этгээд сонин хувцас өмсөөд явахдаа биш дотроосоо гоё байх нь чухал. Ялангуяа олны өмнө гардаг эмэгтэйчүүд бусад охид бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал болж байдаг учраас гоё сайхан байх ёстой гэж бодож байна. Сүүлийн үед би дэлгүүр хоршоогоор чөлөөтэй явдаг болоод байгаа ш дээ, зарим газар их хөгжилтэй зүйл ч тохиолдоно. Хүмүүс танихаа больчихсон, амар байгаа юм чинь. Хүмүүс мөн биш гэж маргалдаад, зарим нь ерөөсөө анзаарахгүй. Миний үеийн худалдагч хүүхнүүд "Охидод энэ гоё ш дээ" гээд хувцас гаргаад ирнэ. Миний бүр сайн фэнүүд байдаг юм шиг байгаа юм.

Тэд бол хаанаас нь ч хараад таньдаг, ямар өөр болчихоо вэ гээд л. Хамгийн сүүлд "Говь"-ийн саунд орж байсан чинь над руу хоёр эгч хараад л байхгүй юу. Мөн, биш гэж ярилцаад л. Тэгсэн нэг нь хүрч ирснээ "Чи Болормаатай ямар адилхан юм бэ, дүү нь үү" гэхээр нь "Үгүй" гэтэл "Аймаар адилхан юм аа, чи Монголын алдартай дуучинтай адилхан юм байна шүү, биеэ гоё авч явж байгаарай" гэсэн. /инээв/ Тэгээд ямар би байна аа гэлтэй биш баярлалаа гээд л өнгөрсөн. Би ер нь сүүлийн үед их хөгжилтэй амьдарч байгаа.

-Ер нь та фитнесст явахаасаа өмнө хэдэн килограмм жинтэй байсан юм, яг одоо хэд болсон бэ?
-Миний хүү одоо таван настай, сүүлийн гурван жил спортоор эрчимтэй хичээллэсэн. Хүмүүс бараг мэдэх байх аа "Энэрэлтэйхэн ээжий" дууны клипэнд тоглохдоо нэлээн мяраатай байсан. Яагаав хотын гудамжаар алхаад байдаг клип байдаг ш дээ. Дөнгөж төрчихөөд дөрвөн сартай байхдаа авахуулсан

зураг байхгүй юу. Хүүхэд төрүүлээд гэртээ байхаар чинь аягүй их уур хүрээд, бухимдаад. Уран бүтээлээ хийгээд явж байсан хүн гэнэт зүгээр суугаад эхлэхээр арга ч байж үү дээ. Тэгээд ерөөсөө тэсэхгүй юм байна гээд дуундаа клип хийлгэхээр болсон. Энэ дуу маань ч гэсэн тэр үедээ хүмүүсийн дуртай дуу болж эхэлж байсан. Тэгээд дараа нь хэрэггүй ч юм хийчихэж дээ гэж бодож эхэлсэн. Яагаад гэвэл жинхэнэ таргалалтын ид оргил үедээ хийлгэсэн клип болохоор. /инээв/ Би 68 кг жинтэй байсан харин одоо 55, жаахан нэмэгдвэл 56. Ер нь жингээ барьчихдаг юм байна лээ.

-Харин дурсамжтай юм биш үү?
-Заримдаа л тэгж боддог. Тэр клипээ хараад жин хасъя гэж гүрийх болсон. Хүүхэд гаргасан эмэгтэй угаасаа бүдүүн байдаг гээд илчлэг сайтай бүхнийг идэж хэрэглэх нь буруу юм билээ. Зөв хооллох нь биеийнхээ галбирыг хадгалах тун чухал зүйл гэдгийг хэлмээр байна. Түүнээс биш би л хүүхэд төрүүлсэн, хүүхэд маань эрүүл чийрэг өсөх ёстой, би чадалтай байх ёстой гээд л хамаг юмаа хамж идээд байх юм бол аймшгийн юм болно ш дээ. Эхний үед ямар хэцүү юм бэ, яанаа хэзээ жин хасагдана аа гэж боддог байсан. Мяраалаг байж байгаад ингэж турсан эмэгтэйчүүд зовлонг нь сайн мэдэж байгаа. Манай хүүхнүүд анх орж ирээд cap хичээллэж байгаад "Худлаа юм байна, за больё эмээ ууя" гээд хаяад явчихдаг. Уйгагүй байх хэрэгтэй, нэг юмандаа сайн зорих хэрэгтэй. Би мяраалаг байхдаа туранхай байсан зургаа үзээд хүн ингэж өөрчлөгдөх гэж бодоод уур хүрдэг байсан. Багшийн сургуульд байхдаа би чинь 42 кг, тийм жижигхэн байсан ш дээ.

Харин одоо бүр спортдоо дурлаад, донтоод байгаа. Бассейндаа ч юм уу, фитнессээр хичээллэхгүй бол тэвчиж сууж чадахаа больсон. Биенд дасал болчихдог юм байна, юутай ч зүйрлэх юм бэ дээ. Хүнд сайн муу ямар нэг зуршил байдаг даа. Түүн шиг долоо хоног хичээллэхгүй байчихаар явмаар, нэг юм дутагдаад байгаа юм шиг санагдаад, үгүйлээд байдаг болчихдог юм билээ.

-Багшийн сургуульд дуучин мэргэжлээр бэлтгэдэггүй биз дээ. Ямар мэргэжлээр төгссөн юм?
-Дуу хөгжмийн багшийн мэргэжлээр төгссөн. Яг дуучин мэргэжлийг 2000 онд СУИС-д элсэн суралцаад эзэмшсэн. Ичко багшийнхаа ангид ороод төгсөхдөө Хайдав багш дээр төгссөн. Жавхлан, Далантай, Цэрэнчунт бид нар нэг ангийн төгсөлт.

-Аранзай ах та хоёр анх яаж танилцаж байсан юм. Нөхрөөрөө дуунуудаа бичүүлээд амар байдаг уу?
-Бид хоёр багшийн сургуульд нэг ангид байсан, тэгээд л ханилсан. Ер нь л Аранзай маань миний дуунуудыг бичдэг. Гэрт мэргэжлийн хүн байхад өөр хүнээр бичүүлэх гээд яахав. Тэгэхдээ ганц хоёр дуу өөр хүмүүсээр хийлгэсэн. Хөгжмийн зохиолч нь ч юм уу, яруу найрагч нь өөр хүнээр хийлгэх сонирхолтой байж болно шүү дээ. Яг хөдөөнөөс ирсэн жилээ би ахындаа байсан. Нэгдүгээр хорооллоос хичээлдээ явна, автобусанд алалцаад л. Хоёрдугаар курсээсээ дотуур байранд орсон, дараа жилээс нь сэм сэмхэн гарч яваад л. Нөхрийндөө очоод байгаа хэрэг ш дээ. Тэгээд төгсөхдөө Аранзайтайгаа суучихсан байсан даа. Анх хадмындаа айл болж байлаа. Манай нөхөр чинь унаган хотынх, аав нь Говь-Алтайн уугуул, ээж нь Увсынх. Анхандаа мэдээгүй л дээ, тэгсэн чинь харин нутгийнхаа залуутай суучихсан юм билээ.

-Нэлээн хожуу хүүхэдтэй болсон юм шиг ярих юм. Гэтэл та чинь хоёр хүүхэдтэй биз дээ. Том хүүгийн чинь талаар бараг мэддэгүй юм билээ?
-Миний анхны хүүхэд чинь том ш дээ, би чинь арван жилийн дараа төрсөн. Том хүү маань 15 настай. Хэлэхгүй бол хүмүүс мэддэггүй юм байна лээ, хүүхдийн заяа гомдох байгаа даа. Би бүр 21 настайдаа анхныхаа хүүхдийг гаргасан. Намайг хүн болгон ганцхан хүүхэдтэй гэж боддог юм байна лээ, хүүхэд чинь том болчихлоо одоо нэг хүүхэд гарга, ганц хүүхэд хэцүү шүү гээд байдаг. Миний хүү чинь аягүй том, ааваасаа өндөр том биетэй. Хүүтэйгээ явж байхад хүмүүс тааралдаад юун залуутай яваад байгаа юм бэ гэдэг. Нэг хөгжилтэй явдал тохиолдсон.

Би зун гражид машинаа тавьчихаад хүүтэйгээ явж байхгүй юу. Хүү маань миний цүнхийг барьчихсан явж байсан чинь таньдаг хүн тааралдаад "Муухай баригдлаа даа, тэгэхдээ арай багадуулчихсан байна шүү" гэхээр нь би "Миний хүү ш дээ" гэсэн чинь гайхаад байсан. Хүмүүс намайг ганцхан хүүхэдтэй гээд байхаар миний том хүү гомддог юм шиг байгаа юм. Ангийнхан нь ч гэсэн гайхдаг юм байна лээ.

Бид хоёрыг адилхан хуваагаад дуурайчихсан, эрэгтэй хүүхэд болохоор аавыгаа илүү дуурайсан юм шиг байгаа юм. Зарим хүн намайг дуурайсан гэж ярьдаг л юм, гэхдээ манай Аранзай ч гэсэн уруул нь минийхтэй төстэй ш дээ. Олон жилийн зайтай хүүхэд гаргахаар ёстой хэцүү байдаг юм байна. Ер нь л хүүхдийн боол болж байгаа байхгүй юу, өмнө нь бүх юмаа тавиад сөхөрч байгаа юм чинь. Манай гэрийн ганц дарангуйлагч нь л байна. Таван настай хүүдээ дээрэлхүүлээд амьдарч байна даа.

-Cap шинэ дөхлөө, жаахан байхдаа цагаан сараар яаж баярладаг байв?
-Би чинь хөдөөний хүүхэд юм чинь, таг хөдөө ш дээ. Цагаан cap гэдэг чинь л гоё баяр байсан. Шинэ жил нэг их мэдрэгддэгүй байсан. Гэхдээ би онц сурдаг байсан учраас өвлийн өвгөнөөс бэлэг авдаг. Дандаа бэлэгтэй гэртээ ирнэ. Гэрийнхээ ганц онц сурдаг нь. Бид чинь эцэг эхээс олуулаа болохоор нөгөө хэддээ тарааж өгөөд л гоё байдаг байсан. Нэгдүгээр ангиасаа эхлээд сургуулийнхаа урлаг уран сайхнаар явна, онц сурна, бүлгийн дарга хийнэ, цаадах чинь аягүй идэвхитэй хүүхэд байсан ш дээ. Орой нь томчуудын ёолконд орно, дуулна. Хүмүүсийн бүжиглэж байгааг хараад л, багшаасаа ичисхийгээд л зогсдог байлаа.

Цагаан сараар айл их хэснэ, тор бариад л хэсэж өгнө ш дээ. Тороо дүүргэж ирчихээд, гоё юмнуудыг нь түүж авч чемодамандаа хийчихээд л буцаад тороо бариад гардаг байсан. Нэг удаа тороо барьчихсан явж байсан чинь "Надтай яг адилхан тор барьчихсан явж байна" гэхээр нь харсан чинь манай доод ангийн банди яг адилхан тор барьчихсан явж байсан. Тэгээд ичээд тэднийхээс гараад дахиж айл хэсэхээ байсан. Дараа жил нь ерөөсөө хэсээгүй.

-Одоо cap шинийн бэлтгэл хэр хийгдэж байна?
-Залуу хүмүүс учраас нэг их бэлдэж сүйд болоод байдаггүй. Монгол хүн учраас бэлэгдэлээ бодоод хэвийн боов авч тавгаа засдаг, бууз хийдэг. Бид нар дээр ирж золгох хүн байхгүй юм чинь, харин шинийн гурван дөрвөн хүртэл зөндөө явна ш дээ. Яг үнэнийг хэлэхэд цагаан cap нуршуу баяр юм шиг санагддаг. Сүүлийн үеийн хүмүүс айл хэсэж өөртөө хүндрэл учруулаад байгаа болохоос нэг газраа бөөгнөрөөд золгочихдог бол гоё л байна. Зарим хүмүүс тэгэж хийж байна, ресторанд ч юм уу, нэг бол хэн нэгнийдээ цуглаад хийчихдэг.

Тэгэхгүй айл айлд ороод хоёр бууз идээд цай уугаад явах аягүй хэцүү. Би айлд ороод цайгаа бага хий, хуваагаад уучихъя гээд л явдаг. Харин энэ жил манайд миний аав ээж хоёр ирчихсэн өвөлжиж байгаа. Тийм учраас манайх энэ жил цагаан cap хийж таарах нь. Анх удаа цагаан cap хийх гэж байна. Нэлээн хөлд даруулах байх, гэхдээ сонирхолтой санагдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317704/11e/trackback

enh nar

2009.08.20 01:13:27
*.233.140.39

mangar yum  yarihiin  huuhedteigee  yavj  bhad  bagaduulchihsan  bnch  gehshig  he he  shan  huuhen  ch  yum  shig

profile

하늘

2010.11.10 13:04:27
*.198.217.55

duuchin maani ooroo yg ingej helj yrisan bol ih heegvi hvn bh ni eee hudlaa maygladag yumnuudaas ene ni deer sh dee nadad l lav dajgvi sanagdlaa uran bvteeliin amjilt hvsey

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255

ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 5914

499.000воны үнэтэй LCD TV file

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 4669

Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна.

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 4324

Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ?

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 5741

Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2]

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 5849

НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1]

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 4468

Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4852

Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4423

Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4420

Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 4811

"Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1]

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 5420

Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 13263

Та халууны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? file

  • admin
  • 2011-06-17
  • Уншсан 5497

Дэлхийн хамгийн огцом эргэлтэт "галзуу хулгана" тоглоом file

  • admin
  • 2011-06-17
  • Уншсан 5319

Хоолноос татгалзсаны үр дүн- Английн эгч дүүсийн харамсалт амьдрал file [1]

  • admin
  • 2011-06-17
  • Уншсан 5413

Солонгосын урлагийн ертөнц - Күон Ри Сэ file [1]

  • admin
  • 2011-06-16
  • Уншсан 5042

Солонгосын анхны төлбөргүй сургууль бий боллоо file [2]

  • admin
  • 2011-06-16
  • Уншсан 5724

Супер маркетаас эм худалдан авч болно file

  • admin
  • 2011-06-16
  • Уншсан 6061

ГАР УТАС ХОРТ ХАВДАР , ТАРХИНЫ ӨВЧИН ҮҮСГЭНЭ

  • admin
  • 2011-06-15
  • Уншсан 4888

2 амьдралтай аав, худлаа ярьдаг ээж file [3]

  • admin
  • 2011-06-15
  • Уншсан 5713

Усны алергитэй хүн байдаг гэвэл та итгэх хүү? file

ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ file [1]

  • G-THINK
  • 2011-05-02
  • Уншсан 9296

Үнэгүй ардын эмчилгээ [1]

  • "MK"
  • 2011-04-22
  • Уншсан 8136

Гадаадын иргэнийг хугацаат төрийн ажилтанаар шалгаруулж авах гэж байна. file [1]

  • "MK"
  • 2011-04-16
  • Уншсан 8275

Сөүл Хотын захиргаанаас гадаад хүүхдүүдийн явдаг сургуулиудад тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

  • "MK"
  • 2011-04-16
  • Уншсан 7410

гэрээт ажилчдад анхааруулах нь

  • "MK"
  • 2011-04-12
  • Уншсан 9434

Тахир дутуугийн тэтгэмж нэхэмжлэх

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 7046

Үйлдвэрийн осол гэж юу вэ?

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 10799

Виз гэж юу вэ?

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 8419

АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1]

  • "MK"
  • 2010-12-21
  • Уншсан 15419

Хойд Солонгосын довтолгооны үр дагавар

  • admin
  • 2010-11-24
  • Уншсан 18502

mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл......

  • admin
  • 2010-11-11
  • Уншсан 15395

ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР

  • admin
  • 2010-11-09
  • Уншсан 21100

А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2]

  • Levi`s
  • 2010-08-02
  • Уншсан 18325

Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3]

  • Levi`s
  • 2010-01-22
  • Уншсан 23911

Хэлний хүчирхийлэл [8]

  • admin
  • 2009-03-16
  • Уншсан 36554

МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2]

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 37328

Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш

  • admin
  • 2009-01-13
  • Уншсан 33591

Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2]

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 34983

Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 37011

Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 32452

Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1]

  • admin
  • 2008-11-04
  • Уншсан 37449

Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 34747

Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2]

  • admin
  • 2008-09-26
  • Уншсан 40413

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3]

  • admin
  • 2008-09-22
  • Уншсан 48890
배너신청
자생병원

배너신청