Бичлэгийн тоо 372

-Би урлагийн бурхадынхаа дунд шарлачихсан хүн-

Манай энэ удаагийн дугаарт жүжигчин Т.Карма уригдлаа. Өөрийнхөөрөө зүтгэж, санаж, хийж бүтээж яваа авьяаслаг уран бүтээлч маань “Зүүдэнд ч оромгүй явдал”,”Амьдрал нулимсанд дургүй”, “Мятрашгүй Жулия” зэрэг орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулжээ. Мөн “Ховор хүмүүс”, “Тань руу нүүж явна”, “Сахиул уу сахиус уу”, “Хачин хүн”, “Ацаг шүдний зөрүү”, “Өнөр бүл”, “Нүцгэн уулын бэлд”, “Намайг уучил” зэрэг 20 гаруй киноны гол ба туслах дүрд тоглосон.
Цог золбоотой авьяаслаг бүсгүй маань монголын кино урлагт нэртэй, мөртэй яваа нэгэн. Гаднаас нь харахад омголон атлаа сүү шиг цагаан сэтгэлтэй гуньсан ч гуниагүй мэт өөдрөг байдаг жүжигчнийхээ халуун дотно яриагаар уншигч таныг дайлъя.

-Сүүлийн үеийн сонин сайхнаас тань яриагаа эхлэх үү?

-Дүү нарынхаа хувийн бизнест хамтарч ажиллаж байгаа. Том эгчийн хувьд дүү нартаа туслах хэрэгтэй. Амьдрал ахуйд минь ч зөв шийдэл болов уу. Хүмүүсийн хөрөг нэвтрүүлэг дээр ажиллаж байсан. Ямар нэгэн уран бүтээл хийхэд хамтарч ажиллах баг хамгийн чухал байдаг. Багийн сонголт, хийж байгаа ажлын зорилго таалагдаагүй учраас энэ ажлаа орхисон. Хэсэг хугацааны дараа хийх бодолтой байгаа. Ямар нэгэн зүйлд буйр суурьтай хандах хэрэгтэй. Хүн гэдэг их гэнэн юм. Би нэр хүндтэй уран бүтээлч гэдгээ мэдэрсэн. Харин хамт ажиллах хүнээ буруу сонгосон нь миний алдаа байсан. Зөвхөн мөнгөний төлөө улайрч гүйвэл нэр хүндгүй болно гэдгийг ухаарах хэрэгтэй. Мөнгөний төлөө шударга замаар явах хэрэгтэй гэдэг ойлголтоо улам бататгаж чадсан гэх үү дээ.

-Залуу сайхан яваа нууцаас тань сонирхмоор байна?

Амьдралын эрхээх хөгширч байгаа. Байгалийн хуулийг зогсоох шидтэн байхгүй. Бид хүн болж төрсөндөө тэр дундаа эмэгтэй хүн болсондоо бахархах хэрэгтэй. Эмэгтэй хүн гадаад төрх, дотоод сэтгэл, сэтгэхүйгээрээ тэнгэрлэг гоо сайхны дээд. Энэ байгалиас заяасан нандин чанараа 80 гарсан ч алдах ёсгүй. 30 жилийн өмнөх түүх маань гурав хоногийн өмнө болсон шиг ойрхон санагддаг. Би хүнд эрхэлмээр, бас эрхлүүлмээр санагддаг. Тэр нялх багын гэнэн томоогүй зан надаас хэзээ ч арилдаггүй. Эрч хүчтэй байхын жаргал, хайрын сэтгэлээр өөрийгөө хөглөдөг ч байж магадгүй. Зарим тохиолдолд охиндоо хүртэл
эрхэлмээр санагддаг. Тэгээд хааяа эрхэлдэг ч юм. Тэгж байж кайф авдаг сонин хүн дээ. Зарим үед өөрийнхөө насыг мартаад дэгж, дэрвээд гүйж явдаг. Заримдаа “Өө, би нээрээ нас ахиж яваа эмэгтэй хүн шүү” гэж намба зааж, биеэ барьдаг. Гэхдээ л эцсийн эцэст би өөрийнхөөрөө амьдрах дуртай. Миний найзуудын хүрээ улам залуужиж байгаа. 22-35 орчим насны охид, бүсгүйчүүдтэй л найзална шүү дээ /Инээв/.

-Амьдралын хамгийн хүнд хийгээд гэгээн үеийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Амьдрал яг кино шиг хөвөрч өнгөрдөг. Гэгээн болон гунигтай үе зөндөө тохиолддог боловч би тэр дурсамжийг санаанаасаа авч хаядаг. Яагаад гэвэл хойшоо биш урагшаа харж амьдрах ёстой. Гэвч хүн гэгээн дурсамжаа хэзээ ч мартаж болохгүй. Миний амьдралын гэгээн үе бол “Монгол кино” гэдэг их айлын босгоор алхаж, алтан үеийн уран бүтээлчдийн алган дээр бөмбөрч уран бүтээлч болох хүмүүжлийг олж авсан явдал.
Энэ дурсамжаа эргээд бодоход сэтгэл өвддөг болохоор хамар шархирч, нулимс бөмбөрдөг. Юугаа ч мэдэхгүй жаахан охин байхад түшигтэй хүмүүс тулж авсан болохоор өөрийгөө азтай уран бүтээлч гэж боддог. Ардын жүжигчин Д.Чимэд-Осор, Б.Дамчаа, Гавьяат жүжигчин Р.Дамдинбазар, Дагийранз, У.Осор, Ц.Цэнд-Аюуш, Бадамгарав, Д.Элбэгсайхан, Т.Цэмпэлмаа, Ш.Цэцэг нарын бас нэгэн гишүүн болж амьдралынхаа зовлон жаргалыг хуваалцаж, уйлж дуулж явсан минь үнэхээр сайхан дурьдатгал болсон. Энэ хэдээс минь хойш тэдэн шиг хамт олон таарсангүй. Таарах ч үгүй. Дээр дурдсан хүмүүс зөвхөн миний жүжиГ ангийн хамт олон. Түүнээс гадна Кино үйлдвэр хэмээх их айлын галыг ноцоож, өрхийг таталцсан 500-аад хүн, Улсын драмын эрдмийн театр болоод Хүүхдийн театрын уран бүтээлчидтэйгээ хамт уран бүтээл хийж явсандаа өөрийгөө азтайд тооцдог. Тэр үеийн уран бүтээлчдээ бүгдийг нь санан дурсч, хайрлаж явах юм даа.

-Өөрийг тань гавьяат жүжигчин гэж дуудах хүн цөөнгүй байдаг?

-Би дээр дурдсан тэр сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байсан болохоор надад урлагийн агуу их туршлага, авьяас бий. “Алтны дэргэдэх гууль шарладаг” гэдэг. Би урлагийн бурхадынхаа дунд шарлачихсан хүн. Тэдний маань ихэнх нь бурханы оронд заларчихсан болохоор би ганцаарддаг. Яахав зарим хүмүүс андуураад гавьяат гэж боддог байх. Гэхдээ ард түмэн бидний хийсэн уран бүтээлийг шүүдэг болохоор би өөрийгөө гавьяат аваагүй ч гавьяатай хүн гэж боддог. Харамсалтай нь өнгө, мангө, нэр төр хөөцөлдсөн гашуун нийгмийн дунд жижиг хүмүүстэй зэрэгцээд гавьяа шагнал горьдон, өөрийгөө тодорхойлоод гүйж явахаасаа ичиж байна. Миний ард түмэн хийсэн уран бүтээлээр минь таньдаг болохоор би хүний өмнө инээж байгаад харах бүтэн нүүртэй хүн.

-Та жүжигчин болсондоо харамсдаг уу?

- Үгүй ээ. “Говийн хүн болж төрснөөс хангайн бух болж төрөх минь яав даа” гэсэн харууслын үг байдаг. Монголын жүжигчин болж төрнө гэдэг яг түүнтэй адилхан. Жүжигчин сайхан мэргэжил боловч, эрсдэл ихтэй ажил. Хөгжингүй орнуудын хувьд, жүжигчин хүн маш их өндөр шалгуурыг давж амжилтад хүрсэн нь хаан шиг амьдардаг. Чадаагүй нь мэлхий шиг намагт живдэг гэж сонссон. Зарим жүжигчин цаг зуур, зарим нь мөнхөд амьдарч байна. Тийм болохоор энэ бол цаглашгүй их авьяас. Ийм авьяастай хүн монголд дахиж төрөхгүй байна. Би ч тийм авьяастай хүний өмнө өвдөг сөхрөх учиртай. Яагаад гэвэл надад тийм авьяас байхгүй.

-Орчуулгын киноны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Орчуулгын кино гэдэг ойлголтыг миний хамт олон түмэнд хүргэсэн. Тэгэхдээ жинхэнэ уран бүтээл болгож, хүргэж байсан. Орчуулгын кинонд дуу оруулна гэдэг зүгээр нэг сайхан дуутай болох гэж хоолойгоороо тоглож, даган дуурайх биш. Уг жүжигчний дотоод сэтгэл болоод тоглолтыг торгон мэдрэмжээр гаргаж ирэх нарийн урлаг. Өнөөдөр үүнийг хэн ч ойлгохгүй, чадахгүй, чадахыг ч хүсэхгүй байна. Өөрийгөө мундаг болчихсон гэж биеэ тоосон, толгой хоосон, зүрх сэтгэл нь хөлдүү хүн телевизүүдээр дүүрэн байна. Би тийм хүмүүсийн дунд орохыг хүсэхгүй.
Жүжигчин хүн хамгийн өндөр боловсролтой, маш их чадалтай, торгон мэдрэмж, дотоод ухаантай байх ёстой. Жишээ нь Б.Дамчаа ах шиг. Тийм залуу үе төрөөсэй гэж би хэчнээн хүсэвч харагдахгүй л байна. Уг хүний эд эс бүхэн уран бүтээлдээ зориулагдах ёстой. Тэгж байж чанартай уран бүтээл гардаг. Хэтэрхий их имиж хөөвөл мануухайнд хувцас өмсгөсөнтэй адил юм. Одоо уран бүтээлчдийг ард түмэн хөнгөнөөр хүлээж авахаа больсон.
Ард түмний оюун ухаан хөгжиж байгаа болохоор уран бүтээлч хүн манлайлагч байх ёстой. Үүний тулд өөрийнхөө бие сэтгэлийг ариусгаж, мэдлэг болоод ур чадвартаа анхаарах ёстой. Үүнийг анхаарахгүй байгаад харамсдаг.

-”Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар Тунгалаг бүсгүй тантай их дотно байсан гэж сонссон?

-Тийм ээ. Тунгалаг багаасаа амьдралын зовлонд нухлагдсан. Надтай анх 2007 онд утсаар холбогдсон. Утасны цаанаас нэлээд зовиуртай хоолойтой эмэгтэй яриад тантай уулзаж ярих юм байна гэсэн санал тавьсан. Би тэр үед их л хэцүү хүнд амьдралтай хүн орж ирэх нь дээ. Яах гэж байгаа юм бол гэж хүлээж байтал нэг их гоё цагаан малгай, куртиктэй царайлаг охин инээгээд ороод ирсэн. Би NTV-д ажиллаж байсан. Тэр үед тус телевизээр тусламжийн нэвтрүүлэг явж байсан юм.
Тунгалаг уг нэвтрүүлэгт оролцуулж өгөхийг хүссэн. Надад эрх мэдэл байгаагүй ч оруулах гэж их гүйсэн. Мөн олон эмчтэй уулзаж тусламжийн байгууллагад хандсан. Гэтэл эмч нар хүндэрсэн байна гээд тоохгүй байсан. Хожим бид найз болоод бие биенийдээ орж гардаг болсон. Амьдралд итгэлтэй. Амьдралаас сайн сайхныг эрж хайсан хүнд өвчтэй гэсэн ч өөдрөг бүсгүй байсан.

-Тэр үед Тунгалаг хаана амьдарч байв?

-Толгойтод нэг хашаа байшинд амьдардаг байсан. Амьдралыг нь харахад хэцүү боловч маш цэвэрхэн. Хоёр хүүхдээ цэвэрхэн хувцасласан хоол унд муутай. Ил задгай новшгүй, цэгцтэй айл байсан. Урд гудамжинд нөхрийнх нь байдаг гэж ярьж байсан. Тэр үед нөхөр нь Тунгалагийг зодоод хоригдчихсон байсан. Хадмуудаас нь ямар ч тусламж байхгүй. Харин ч түүнийг дээрэлхдэг гэж надад ярьсан. Би эрх мэдэлтэй, мөнгөтэй биш болохоор зөвхөн сэтгэлийн дэм өгдөг байлаа. “Карма эгчээ би тантай уулзмаар санагддаг. Тантай уулзахаар бие хөнгөрөөд эрч хүч авах юм аа” гэж хэлдэг байсан. Би тэр хүүхдэд юугаар ч тусалж чадаагүй шүү. Гэхдээ миний сэтгэл зүрх ямар их өвдөж байсан гээч. Нэг удаа бид дарс хувааж уусан. Өвчний тухай нэг ч яриагүй. Хайр дурлал, эмэгтэй хүний ярих ёстой өөдрөг сайхан зүйл ярьсан.

-”Танайд хоноё” нэвтрүүлгийг үзээд танд юу бодогдов?

-Тэр үед NTV телевизийнхэнд гомдож, Г.Алтантүрүүд баярласан. Төрснөөсөө эхлээд жаргал үзээгүй тэр охиныг хоромхон ч гэсэн баярлуулж чадсан Г.Алтантүрүү буянтай хүү. Хүний амьдралд алдаа оноо байдаг. Байх ч ёстой. Гэтэл монголчууд амжилт гаргасан хүнийг унагаахын тулд заавал хар сүүдэр дагуулах юм. Энэ муухай сүүдэр Г.Алтантүрүү гэдэг сэтгүүлч хүүд туссан бололтой. Эрч хүч, бяр чадал нь амтагдаж яваа залуу хүнийг мохоож, зүрхийг нь үхүүлж дайрч доромжилж байгаа тэр хүмүүс хамгийн их нүгэл хийж байна. Тэр нүглийг бурхан шүүнэ. Монголчуудын дунд өөдрөг хүн байж болдоггүй юм уу. Атаархуу, чадваргүй, дулдуйч хүмүүс монголын хөгжлийг чангааж байна.

-Тунгалаг бүсгүйн ярианаас хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжаа хуваалцаач?

-Яриа нь хар талдаа байсан. Би харанхуй юм битгий ярь. Тэр нөхөр, түүнтэй холбоотой хүүхний талаар бүү дурс. Түүнийг уураг тархинаасаа авч хая гэж зөвлөдөг байсан учраас авч хаяж чадсан. Харин элгээ шилжүүлэн суулгасны дараа өөр шигээ эмэгтэйчүүдэд туслах төрийн бус байгууллага байгуулна гэж ярьж байсан. Тэр хүн одоо бурханы оронд очоод хүсэл мөрөөдлөө хүмүүний амьдралын дунд далд ертөнцөөс түгээж байгаа биз ээ.

-Та ихэвчлэн сөрөг дүрд тоглодог?

-Ийм дүрд тоглоход жүжигчинд ажиллах ажиллагаа их. Тийм учраас би дуртай. Заавал гол дүр юм уу, сайн талын баатарт тоглох дуртай жүжигчдийг хараад инээд хүрдэг. Жүжигчин хүн өөрөө гологдохоос биш дүр голох эрх байхгүй. Чадал муутай жүжигчид дүрийг шилж, сонгодог байх гэж боддог шүү.

-Шоу бизнест хүч узэж, кино зохиол бичиж байсан. Одоо хэвээрээ юу?

-Би долоо найман жилийн өмнө ихийг хийж бүтээе гэж бодсон. Тэр ч утгаараа зохиол бичиж байсан. Санхүү, уран бүтээлийн баг гэх мэт саад тотгор мундахгүй байсан учраас орхисон доо. Гэхдээ бодож, санаж төлөвлөсөн зүйл байгаа. Тэр зорилгодоо хүрэхийн тулд чимх чимхзэр ажиллаж байна.

-Ингэхэд Кармад хэдэн хүн хайраа илчлэв?

-Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш.

-Таныг монголын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор оруулдаг?

-Овоо шүү дээ. Хэрвээ тийм бол өөрийнхөөрөө байх хамгийн сайхан. Надад илүү дутуу гоёл чимэглэл, мэс засал, оо энгэсэг хэрэггүй. Насны эрхэнд сууж байгаа үрчлээ хүнд чимэг өгнө үү гэхээс гай болохгүй. Байгаагаараа байгаад сэтгэлээрээ өөдрөг явна гэдэг тэнгэрлэг гоо сайхны хамгийн том үзүүлэлт. Өнөөдөр би 50 гарч яваа ч ертөнцийн хамгийн сайхан хүүхэн гэж хардаг хүн байна гэвэл чи үнэмших үү?

-Итгэнэ?

-Яагаад?

-Бурхан танд эмэгтэй хүний гоо сайхныг харамгүй өгсөн нь хэний ч нүдний өмнө илт байна шүү дээ?

-Баярлалаа. Миний гил хар үсэнд мөнгөн хяруу толигор цэвэрхэн царайд үрчлээ сууж эхлэсэн. Гэвч би үүнд санаа зовдоггүй. Байгалийн хууль явагддагаараа л явагдана. Ганцхан миний сэтгэл зүрх бүү хөгшрөөсөй гэж боддог.

-Таныг Солонгост ажиллаж байсан гэж сонсоод их харамссан шүү. Чадварлаг жүжигчин маань яахаараа хар ажил хийв дээ?

-Надад ичиж нэрэлхэх шаардлага байхгүй. Хүн хөдөлмөрлөж амьдрах ёстой учраас л би явсан. Цагаан гартай жүжигчин гээд цалин хөлсгүй турж ухэх юм уу. Толгойгоороо, авьяасаараа амьдарч болохгүй цаг үед төрсөн юм бол дөрвөн мөчөөрөө амьдарч, ажиллаж яагаад болохгүй гэж. Би тэр үед “Бэрс” дээд сургуульд багшилж байсан. Миний цалин одоогоор бөгс арчаад хаядаг цаастай адилхан байлаа. Тийм цалинд хууртагдаж, өөрийгөө том жүжигчин гэж бодож, хоосон хонож, хоёр идэж чадахгүй. Хүн шиг амьдрахыг хүснэ.

-Та “Сумын атаман” киног бичиж, найруулж, өөрөө тоглосон санагдана?

-Энэ киног хийхэд надаас ямар ч мөнгө гараагүй. Яагаад гэвэл би мөнгөгүй. Гэхдээ өөрийгөө баян гэж боддог. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун явна гэдэг хамгийн их жаргал юм.

-Таныг өнгөц харахад, хөнгөмсөг санагдах боловч өвөр чанга гэж сонссон?

-Дээрх асуултыг тань манай хамт олон нотолно. Тийм эмэгтэй хүн эрчүүдэд хүндлэгддэг. Гэхдээ би эрчүүдэд хүндлэгдэх гэж ийм зарчим баримтлаагүй. Миний хүмүүжил.

-Эрчүүд гэснээс тэдний талаар ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөдөр монголын нийгэмд эрчүүд нь гологдож байгааг хэн хүнгүй мэдэж байгаа шүү дээ. Социализмын үед нөхөргүй эмэгтэй хүнийг муу хэлдэг байсан. Харин одоо үед эмэгтэйчүүд нөхөргүйгээрээ бахархдаг болжээ. Яагаад гэвэл арчаагүй эр хүний дарамтад ороогүй эмэгтэйчүүд чөлөөтэй сэтгэж, боловсорч, ажиллаж, амьдарч чадаж байна.
Гэхдээ энэ үг бол нас тогтсон хүүхнүүдийн хувьд шүү. Тэр сайхан нас тогтсон ухаалаг бүсгүйчүүдийг аваад ханилах эр хүн байхгүй. Харин бүсгүйчүүд эр хүнийг авч ханилдаг болжээ. Өөрөөр хэлбэл эр хүн “Эр” чанараа алдаж байгаа нь харамсалтай. Тэгэхээр энэ хөөрхийлөлтэй эрчүүдийг бүсгүйчүүд бид аварч хайрлах ёстой. Авралгүй болчихсон эрчүүдийг яахав дээ. Хаяхаас өөр замгүй.

-Сүүлчийн хормыг танд асуултгүй үлдээе?

-Мөнгө болоод эд хөрөнгийг хэтэрхий их тахин шүтэж байгаа хүмүүсийг хараад өрөвдөх жигших сэтгэл төрөх юм. Мөнгө хэрэгтэй. Мөнгөгүй хүн амьдрах аргагүй нийгэмд мөнгө хэрэггүй гэж би хэлэхгүй. Мөнгийг цэвэр шударгаар олж, тэгш хуваарилалтай хандаасай. Яагаад гэвэл бурханы шийтгэл хэцүү шүү дээ. Нүгэлгүй амьдарцгаая гэж хэлэх гэсэн юм аа.

Б.Анхцэцэг

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1124265/50e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21253

ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 5914

499.000воны үнэтэй LCD TV file

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 4669

Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна.

  • admin
  • 2011-06-23
  • Уншсан 4324

Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ?

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 5741

Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2]

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 5849

НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1]

  • admin
  • 2011-06-22
  • Уншсан 4468

Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4852

Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4423

Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно

  • admin
  • 2011-06-21
  • Уншсан 4420

Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 4811

"Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1]

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 5420

Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file

  • admin
  • 2011-06-20
  • Уншсан 13263

Та халууны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? file

  • admin
  • 2011-06-17
  • Уншсан 5497

Дэлхийн хамгийн огцом эргэлтэт "галзуу хулгана" тоглоом file

  • admin
  • 2011-06-17
  • Уншсан 5319

Хоолноос татгалзсаны үр дүн- Английн эгч дүүсийн харамсалт амьдрал file [1]

  • admin
  • 2011-06-17
  • Уншсан 5413

Солонгосын урлагийн ертөнц - Күон Ри Сэ file [1]

  • admin
  • 2011-06-16
  • Уншсан 5042

Солонгосын анхны төлбөргүй сургууль бий боллоо file [2]

  • admin
  • 2011-06-16
  • Уншсан 5724

Супер маркетаас эм худалдан авч болно file

  • admin
  • 2011-06-16
  • Уншсан 6061

ГАР УТАС ХОРТ ХАВДАР , ТАРХИНЫ ӨВЧИН ҮҮСГЭНЭ

  • admin
  • 2011-06-15
  • Уншсан 4888

2 амьдралтай аав, худлаа ярьдаг ээж file [3]

  • admin
  • 2011-06-15
  • Уншсан 5713

Усны алергитэй хүн байдаг гэвэл та итгэх хүү? file

ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ file [1]

  • G-THINK
  • 2011-05-02
  • Уншсан 9296

Үнэгүй ардын эмчилгээ [1]

  • "MK"
  • 2011-04-22
  • Уншсан 8136

Гадаадын иргэнийг хугацаат төрийн ажилтанаар шалгаруулж авах гэж байна. file [1]

  • "MK"
  • 2011-04-16
  • Уншсан 8275

Сөүл Хотын захиргаанаас гадаад хүүхдүүдийн явдаг сургуулиудад тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байна.

  • "MK"
  • 2011-04-16
  • Уншсан 7410

гэрээт ажилчдад анхааруулах нь

  • "MK"
  • 2011-04-12
  • Уншсан 9434

Тахир дутуугийн тэтгэмж нэхэмжлэх

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 7046

Үйлдвэрийн осол гэж юу вэ?

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 10799

Виз гэж юу вэ?

  • "MK"
  • 2011-04-10
  • Уншсан 8419

АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1]

  • "MK"
  • 2010-12-21
  • Уншсан 15419

Хойд Солонгосын довтолгооны үр дагавар

  • admin
  • 2010-11-24
  • Уншсан 18502

mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл......

  • admin
  • 2010-11-11
  • Уншсан 15395

ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР

  • admin
  • 2010-11-09
  • Уншсан 21100

А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2]

  • Levi`s
  • 2010-08-02
  • Уншсан 18325

Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3]

  • Levi`s
  • 2010-01-22
  • Уншсан 23911

Хэлний хүчирхийлэл [8]

  • admin
  • 2009-03-16
  • Уншсан 36554

МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2]

  • admin
  • 2009-02-20
  • Уншсан 37328

Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш

  • admin
  • 2009-01-13
  • Уншсан 33591

Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2]

  • admin
  • 2008-12-31
  • Уншсан 34983

Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 37011

Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1]

  • admin
  • 2008-12-02
  • Уншсан 32452

Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1]

  • admin
  • 2008-11-04
  • Уншсан 37449

Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү

  • admin
  • 2008-10-20
  • Уншсан 34747

Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2]

  • admin
  • 2008-09-26
  • Уншсан 40413

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3]

  • admin
  • 2008-09-22
  • Уншсан 48890
배너신청
자생병원

배너신청