Бичлэгийн тоо 372
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Эрдэнэбалын Жавхлан Москвагийн соёл урлагийн их сургуулийн төгсөх курсийн оюутан. Ирээдүйн продюссер, найруулагч залуу Хөгжим бүжгийн дунд сургуулийг морин хуурч, дуулаачийн мэргэжлээр төгссөн. Тэрбээр Орос, Монголын хамтарсан “Намгар” хэмээх хамтлагт морин хуур тоглож эх орныхоо нэрийг Орос болон бусад оронд гаргаж яваа. Түүнийг “Шинэ танил” буландаа урилаа.

-Хамтлагаа танилцуулна уу. “Намгар” гэж юу гэсэн үг юм бэ?
-Нэрний хувьд манай хамтлагийн ахлагч, Буриадын гавьяат жүжигчин Намгар гэж ятгачны нэр юм.  Хамтлаг 2000 онд байгуулагдсан. Үндсэн гурван гишүүнтэй, этно буюу үндэсний хөгжмийн хамтлаг. Би хамтлагийнхаа гурав дахь морин хуурч нь. 2004 онд Москвад очдог анхны жилээ гишүүн болсон. 

-Оросууд ер нь ардын болон үндэсний дуу хөгжмийг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Оросууд урлаг гэдэг зүйлийн гайхамшгийг мэдэрч чаддаг улс. Бид  үндэсний болон орчин үеийн хөгжмийг хослуулдаг  “World music” хэмээх шинэ урсгалаар уран бүтээл хийдэг учраас илүү сонирхдог байх.

-Тэгвэл манайхан урлагийг хэрхэн мэдэрч байх  юм.
-За, ингээд ярихаар хүмүүс зөв ойлгоосой гэж юуны өмнө хэлмээр байна. Манайхан урлагийг уран сайхнаас ялгахгүй байх шиг. Нийгмийн сэтгэл зүйд  тааруулан, зөвхөн мөнгөний төлөө дуулж, хуурдан, сэтгэл болон оюуны таашаал өгөх зүйл хийхгүй байна уу даа. Өөрөөр хэлбэл урлаг гэхээсээ уран сайхны тал руугаа хэлбийсэн. Урлагийг ийм хөнгөнөөр, зөвхөн бизнесийн хэрэглүүр болгож болохгүй.  Ер нь нийгмийг сайн, сайхан зүйл рүү татаж, үргэлж гэгээрүүлж байдаг утгаараа энэ бол агуу зүйл.

Гэтэл энэ нь алга болчихвол утгагүй биз дээ. Гэхдээ ийм байдалд хүрсэнд нэг талаар төр засаг бас буруутай. Бусад орнуудын түүхийг сонирхож  байхад, манайхтай адил хямарч, нийгмийн олон шатыг дамжсан байдаг. Энэ үедээ урлагаа орхигдуулалгүй аваад явсан байх юм. Түүний хэрэгцээ, үнэ цэнийг мэдэрсэн учраас тэр.  Тухайлбал Орос, Герман зэрэг улс бидний л ижил нэг нийгмээс нөгөө рүү шилжсэн шүү дээ.

Тэгвэл манайд урлаг гэдэг асуудлыг бүр орхичихсон. “Нийгэм хямарч, өнөө маргаашийн талх “жинхэнэ” асуудал болоод байхад, юун урлагийн хэрэгцээ, шаардлага” гэх хүн олон болж. Тэгэх тусам жинхэнэ урлаг бол нийгмийг тайвшруулах зэвсэг байх ёстой. Бас хачин гэмээр юм бий. Телевизийн хөтлөгчид ёстой бухимдуулж байна. Дэлгэцээр гарах наад захын шаардлага хангахгүй хүн байх юм. Эфирийн соёлгүй, мэдлэг боловсрол нимгэн хүмүүс  “зурагтан дотор” хүмүүсийн тархийг угаагаад суух юм. Телевиз гэдэг чинь олон нийтэд соёл түгээх том хэрэгсэл. Гэтэл...

-Тэгвэл Жавхаагийн бодлоор яах ёстой вэ?
-Би улс төр, нийгмийн зүтгэлтэн биш л дээ. Бусад зүйлийг ярилгүй, урлагийн талаар гэвэл, төр засгийн бодлого хэрэгтэй  л байна. Юуны өмнө өсвөр, залуу үеийнхэндээ  урлагийн талаар цэгцтэй, цогц мэдээллийг өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд дунд сургуулийн хөтөлбөрт энэ талын хичээл оруулах нь зүйтэй мэт санагддаг. Олон цагийн нуршуу хичээл байх албагүй шүү дээ. Бодитой байх нь чухал.

Юун төлөө манайд хөгжмийн боловсрол олгодог мэргэжлийн сургууль байгаа юм бэ. Энэ том баазыг ашиглах хэрэгтэй шүү дээ. Жилдээ нэг, хоёр удаа тэдний тайлан тоглолтыг сургуулиудаар явуулан үзүүлж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж,  хөгжмийн зэмсгүүдтэй танилцуулах гээд.  Би ХБДС төгсөөд жил орчим яг энэ чиглэлээр ажиллаж байсан. Тэгэхэд хүүхдүүд их дуртай хүлээн авдаг. Дипломын ажлаа энэ сэдвээр хийхээр шийдсэн.

-Уран бүтээлийн цомог гаргах  гэж буй гэсэн.
-Манай хамтлагийн хоёр дахь цомог. Оросын нэртэй шоу бизнесмен Леонид Петровичийн студид бичүүлж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард гарна. Дуучин Сараа эгч “Мартъя” цомгоо энэ хүнээр хийлгэсэн юм билээ.  

- Монголд тоглолтоо хийх төлөвлөгөө байна уу?
-Өнгөрсөн долдугаар сард манай хамтлаг Японы төгөлдөр хуурчтай хамтран Монголд тоглохоор төлөвлөсөн байсан. Гэвч нөгөө үймээн, самуун гараад төгөлдөр хуурч маань Улаан-Үдэд тоглоод, нутаг буцчихсан. Дараа зун заавал ирж тоглоно доо.

Э.Жавхлан Америкийн алдарт жаз хөгжимчин  Р.Радтай хамтран дэлхийд нэртэй Корнеги театрт тоглосон аж. Түүнчлэн “Намгар” хамтлагийнхан ЮНЕСКО-гийн төв ордон болон Иелийн их сургуульд тоглолт хийж байсан гэнэ.

profile

www.mglclub.com Administrator

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/734832/412/trackback

dol_mg

2008.10.03 17:01:46
*.85.12.20

manai surguuliig togsson ah hvv bna tanid amjilt hvsie

dine

2008.12.06 19:44:46
*.142.10.218

ashdiin chini zam dardan baij,ard tumendee bolon hoich ireeduidee,yrlagiin ih ov sang ylamjlan uldeeh ih uils tani oodrog,gereltei baij sanasan buhen tani setgelchlen butej baih erool orgoe.

Chooroo

2009.01.05 01:44:27
*.179.10.78

Javhlandaa amjilt hvsie bi deed kursiin ah n bna Javhlantai yaaj holbogdoh be? Dornodoos holbogdoj bna. Dornodiin simponiig surtchilmaar bna.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
57 ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ admin 2011-06-23 5914
56 499.000воны үнэтэй LCD TV file admin 2011-06-23 4669
55 Хурд хэтрүүлсний торгууль нэмэгдэх төлөвтэй байна. admin 2011-06-23 4324
54 Цэвэр алтыг яагаад 24K гэж тэмдэглэдэг вэ? admin 2011-06-22 5741
53 Метронд олон хүний нүдэн дээр зодуулжээ [2] admin 2011-06-22 5849
52 НҮБ ерөнхий нарийн бичгийн дарга улиран сонгогдлоо file [1] admin 2011-06-22 4468
51 Орост онгоц осолдож хамгийн багадаа 44хүн нас барсан байна file admin 2011-06-21 4852
50 Япончууд иргэддээ 1сая 500мянгын нөхөн олговор олгоно admin 2011-06-21 4423
49 Солонгос улсын шүүхийн шийдвэр нийтэд нээлттэй болно admin 2011-06-21 4420
48 Шоколад үрчлээнээс сэргийлдэг гэнэ admin 2011-06-20 4811
47 "Big Bang" Тэсонг-ы хэрэг хэрхэн шийдэгдэх бол? file [1] admin 2011-06-20 5420
46 Хүүхдийн халдварт өвчин газар авч байна. file admin 2011-06-20 13263
45 Та халууны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? file admin 2011-06-17 5497
44 Дэлхийн хамгийн огцом эргэлтэт "галзуу хулгана" тоглоом file admin 2011-06-17 5319
43 Хоолноос татгалзсаны үр дүн- Английн эгч дүүсийн харамсалт амьдрал file [1] admin 2011-06-17 5413
42 Солонгосын урлагийн ертөнц - Күон Ри Сэ file [1] admin 2011-06-16 5042
41 Солонгосын анхны төлбөргүй сургууль бий боллоо file [2] admin 2011-06-16 5724
40 Супер маркетаас эм худалдан авч болно file admin 2011-06-16 6061
39 ГАР УТАС ХОРТ ХАВДАР , ТАРХИНЫ ӨВЧИН ҮҮСГЭНЭ admin 2011-06-15 4888
38 2 амьдралтай аав, худлаа ярьдаг ээж file [3] admin 2011-06-15 5713
37 Усны алергитэй хүн байдаг гэвэл та итгэх хүү? file ADVertisement 2011-06-15 5147
36 ГАДААД АЖИЛЧИН ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ file [1] G-THINK 2011-05-02 9296
35 Үнэгүй ардын эмчилгээ [1] "MK" 2011-04-22 8136
34 Гадаадын иргэнийг хугацаат төрийн ажилтанаар шалгаруулж авах гэж байна. file [1] "MK" 2011-04-16 8275
33 Сөүл Хотын захиргаанаас гадаад хүүхдүүдийн явдаг сургуулиудад тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байна. "MK" 2011-04-16 7410
32 гэрээт ажилчдад анхааруулах нь "MK" 2011-04-12 9434
31 Тахир дутуугийн тэтгэмж нэхэмжлэх "MK" 2011-04-10 7046
30 Үйлдвэрийн осол гэж юу вэ? "MK" 2011-04-10 10799
29 Виз гэж юу вэ? "MK" 2011-04-10 8419
28 АНУ Солонгосын хойгийн асуудлаар хуралдаанаас татгалзжээ [1] "MK" 2010-12-21 15419
27 Хойд Солонгосын довтолгооны үр дагавар admin 2010-11-24 18502
26 mglclub.com Та бүхэнд түргэн шуурхай мэдээлэл...... admin 2010-11-11 15395
25 ИНЧОН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭРХ ОЧЕР admin 2010-11-09 21100
24 А.Энхтуул шатрын дэлхийн аварга боллоо [2] Levi`s 2010-08-02 18325
23 Бидэнд хөөмийгөө өөрийн нэр дээр бүрт.. [3] Levi`s 2010-01-22 23911
22 Хэлний хүчирхийлэл [8] admin 2009-03-16 36554
21 МУСТА, дуучин Х.Болормаа: Албаар нууцалсан юм биш, би чинь том болсон хүүтэй хүн шүү дээ [2] admin 2009-02-20 37328
20 Т.Карма: Хайрыг тоолж болдоггүй юм. Би ямар статистикч биш admin 2009-01-13 33591
19 Дуучдын ханш навс унаж, дуулах газаргүй боллоо [2] admin 2008-12-31 34983
18 Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа: “Хүйтэн агаар”-ыг хөөмөөр байна [2] admin 2008-12-02 37011
17 Сонгуулиар 100 саяыг олсон СТА дуучин С.Жавхлангаас татвар авах уу [1] admin 2008-12-02 32452
16 Сүйт залуугаасаа салсан Г.Оюунгэрэл төрийн томчуудын амрагаар тодроод байна [1] admin 2008-11-04 37449
15 Найруулагч Ч.Түвшин: Цус ойртолт, удам, сэтгэлгээний гажиг цөвүүн цагийн дохио биш гэж үү admin 2008-10-20 34747
14 Дуучин Т.Баясгалан хөл хүндтэй болж, УИХ-ын гишүүн Д.Батбаяр найз бүсгүйгээ япон эмч нарт даатгахаар элчингээс виз хүсчээ [2] admin 2008-09-26 40413
» ДЭЛХИЙД АЛДАРТАЙ КОРНЕГИ ТЕАТРТ ТОГЛОСОН МОНГОЛ ЗАЛУУ [3] admin 2008-09-22 48890
배너신청
자생병원

배너신청