Бичлэгийн тоо 372

БНСУ-ын Кёнхи их сургуулийн нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг 2011 оны 7 дугаар сарын 20-ноос 25 ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна. Тус улсын эрүүл мэндийн салбарынхан энэхүү 2011 оныг хөгжиж буй орнуудад туслах аяны жил болгон зарлажээ.
 
Энэ удаад Төв аймгийн Зуунмод сумын ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны болон дунд шатны тусламж үйлчилгээг хүргэхээс гадна, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, эмчилгээ, хөнгөн төрлийн хагалгааг хийх юм. Урьдчилан зарласны дагуу зөвхөн Зуунмод сумын иргэд гэлтгүйгээр тус аймгийн 27 сумын иргэд хамрагдах боломжтой юм.
 
БНСУ-ын Кёнхи их сургуулийн нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн багийнханыг 2011 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Шадар сайд М.Энхболд төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
 
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн багийг Монгол улсад ажиллуулах, тэр дундаа Төв аймгийн иргэдэд тусгайлсан үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, эмчилгээ явуулах саналыг тавьсаны хүрээнд ийнхүү өнөөдөр ажил хэрэг болж байгаад талархаж байгаагаа уулзалтын эхэнд багийн ахлагч илэрхийллээ.
 
Шадар сайд М.Энхболдын санаачилгаар үүсэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа “Эх нутгийн иргэд” ТББ-ынхан энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
 
Уулзалтын үеэр Шадар сайд М.Энхболд хэлэхдээ: Бидний урилгыг хүлээн авч, энэ удаагийн томоохон арга хэмжээг зохион байгуулж байгаад талархалаа илэрхийлье. БНСУ-ын эрүүл мэндийн салбарынханы зүгээс тавьж байгаа гол санал бол манай 2 орны өнгөрсөн хугацаанд хөгжүүлж ирсэн тэргүүлэх салбаруудтай ижил түвшинд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх асуудал байгаа. Өнгөрсөн удаагийн Монгол улсын Засгийн газрын тэргүүний айлчлалаар Монгол улсад төрийн өмчит эмчилгээ оношлогооны төв байгуулах асуудлыг ярилцсан.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр төлөвлөгдөж байгаа. Тус айлчлалаар Засгийн газрын тэргүүнүүдийн ярилцсан дээрх эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны томоохон алхмыг гарын үсэг зурж баталгаажуулахаар төлөвлөж байна. Энэ мэтчилэнгээр манай 2 улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа цаашид улам хөгжинө гэдэгт би итгэлтэй байна гэсэн юм. 
 
     БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг 2011 оны 7 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Зуунмод суманд ажиллах бөгөөд нээлтийн арга хэмжээ 2011 оны 7 дугаар сарын 21 ны өдрийн 16.00 цагт Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн байранд болох юм. 
Төв аймагт ажиллах эмч нар дараах чиглэлээр иргэдэд үзлэг оношлогоо хийнэ.
 
Үүнд: Чих хамар хоолой, дотор, өрхийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, мэдээгүйжүүлэлт, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, эмч зүйч, эхо, рентген.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4878119/d6a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청