Бичлэгийн тоо 372


АНУ-ын Невада мужид байрлах Yucca Mountain цөмийн хог хаягдал булшлах агуулахыг монголд шилжүүлэхээр гэрээ, хэлэлцээр хийсэн нь тодорхой боллоо. АНУ-ын цөмийн эрчим хүчний байгууллагын албан мэдээлэлд энэ тухай тодорхой дурдсан байна.
Цөмийн эрчим хүч ашиглагч гол улсууд болох Япон, АНУ, Арабын нэгдсэн Эмират улс энэ тухай гэрээ хэлэлцээрийг хэдийнэ байгуулсан ажээ. Тэд энэ гэрээгээ цөмийн хамтын ажиллагааны гэрээ гэж нэрлэсэн байна. Гэрээнд Монгол улсыг асар том цөмийн хаягдлын хог болгохын тулд хэрхэн ажиллах тухай дурджээ.
Манай улсын ураны нөөц дэлхийд дээгүүр ороод байгаа. Цөмийн хаягдал улс болгохын тулд ураны нөөцийг нь худалдаж авах гэрээ хийн мангартуулах нь тэдний гол зорилго ажээ. Мангартуулах ч юу байх вэ, хэдэн улс төрдчийг нь хахуульдчихад л болох хэрэг. Том гүрнүүд манай улсыг цөмийн хаягдлын бүс нутаг болгохоо соёлтой аргаар илэрхийлэх нь мэдээж хэрэг.
АНУ-ын хэвлэлд “Обамагийн засгийн газар  цөмийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Япон, АНУ, Арабын Эмират улсын худалдааны реакторуудад асар том цөмийн хаягдлын хог болох Монгол улсад туслахыг хичээж байна” гэжээ.
Мөн манай улсыг цөмийн реактаруудад түлшний нийлүүлэгч болоход нь туслах гэрээ гэгчийг АНУ-ын  Энергийн агентлагийн дэд дарга 

Daniel Poneman хоёр болон тавдугаар сард хэдийн бэлдчихсэн ажээ. Энэ гэрээнд том гүрнүүдийн далд нууц сонирхлыг нарийн тусгажээ.
Иран улсад цөмийн хаягдлын агуулах байдаг бөгөөд Арабын Эмират улс Иранд хаягдлаа булшилдаг байна. Гэвч Эмират болон Ираны харилцаа мухардалд ороод байгаа аж. Энэ нь Эмиратын цөмийн хаягдлаа монголд булшлах гэрээнд нэгдэх шалтаг болжээ.
Мөн америкчууд “Монгол улс одоо цөмийн түлшний үйлдвэрлэлийн төхөөрөмжүүдийг мэдээгүй ба, ураны нөөцүүдийн судалгааг эхэлснээс хойш ойрын хугацаанд буюу 12 сард цөмийн түлшний үйлчилгээнүүдээр хангаж эхлэхийг Монголд уриална” гэжээ.
Монголчуудад гэрээний агуулгыг нарийн ойлгуулаагүй нь эндээс харагдаж байна. Гэрээний зорилгыг тэдгээр гүрнүүд “Гэрээний  гол зорилго цөмийн түлшний үйлдвэрлэл биш юм. Гол нь Монголд шинэ дууссан түлшний хадгалах газрыг байгуулах юм” гэжээ.
Мөн Монголын засгийн газрын төлөөлөгчид наймдугаар сард Nevada дахь цөмийн Laboratory Idaho National -д айлчилна гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ. Манай улсын засгийн газрынхан гэрээнийхээ утга агуулгыг мэдээгүй байж АНУ-ын Невада мужийн цөлд байрлах цөмийн хаягдлын агуулахад очиж туршлага судална гэсэн үг үү.
АНУ болон Японы засгийн газар Невадагийн Yucca Mountain-ий цөмийн агуулахыг солих газрыг нэлээн урт хугацаанд хайж байгаа тухайгаа хэвлэлд өгүүлж байсан. Тэгвэл тэр газраа олсноо олзуурхан тэмдэглэжээ. Тэр нь Монгол улсын газар нутаг.
Манай улс зэс, нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэн хөөрцөглөж байсан боловч энэ ордуудаа мөн л гадныханд тавиад туучихсан. Ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүллээ гээд гайхуулаад байсан нь цөмийн хаягдлын хогийн сав болохын цондон байжээ.
Японы Майничи сонинуудад мэдээлэл гарсны дараа тавдугаар сард АНУ-ын Элчин сайдын яам няцаасан мэдэгдэл гаргасан боловч энэ нь хуурамч няцаалт байсныг Обамагийн засгийн газрын цөмийн хамтын ажиллагааны гэрээ харууллаа.
Б.Жонон
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4877886/10a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청