Бичлэгийн тоо 372
Засгийн газраас 2020 он хүртэл хэрэгжүүлэх "Өрх бүрт шуудан" хөтөлбөрийн хүрээнд олон улсад идэвхтэй хэрэглэгддэг, дэлхийн стандартад нийцсэн шуудангийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр боллоо.
 
"Өрх бүрт шуудан" хөтөлбөр нь шуудангийн хайрцгаар иргэдэд хүрнэ. Ингэхийн тулд хаягжилтийн стандартыг тогтоох аж. Учир нь гэр хорооллын айл өрхүүдээс эхлээд хүн ам олноор сууршьсан газар хаягжилттай болоход ихээхэн хүндрэлтэй гэж мэргэжилтнүүд үзжээ.  Иймээс гэр хорооллынхонд "Өрх бүрт шуудан" үйлчилгээг төрийн бодлогоор хүргэхээр болсон байна.
 
Иргэд та бүхэн хаягжилтийг зипкодтой андуурч болохгүй. Зипкод нь таны оршин суугаа тухайн бүс, орчныг заадаг бол хаягжилт нь тухайн өрхийн хаягийг шууд заадгаараа шуудангийн үйлчилгээг хүргэхэд хамгийн чухал хүчин зүйл юм. Өрх бүр шуудангийн хайрцагтай болсноор онлайнаар захиалсан таны бараа, бүтээгдэхүүн шуудангийн хаягаар хүргэгдэнэ. Түүнээс гадна хэвлэл захиалгын үйлчилгээ түргэн шуурхай болж, аж ахуйн нэгжүүд ч шуудангийн хайрцгаар дамжуулан сурталчилгаа, мэдээллээ иргэдэд түгээх боломжтой болох нь. Албаны ажилтнуудын тооцоолж буйгаар 2015 он гэхэд хаягжилтийн системтэй болох гэнэ.
 
Одоогийн байдлаар хаягжилтийн стандартыг тогтоох ажил дуусч байгаа бөгөөд хаягжилтийн стандарт тогтоогдсоны дараа хаягжуулах ажил руу шургуу орохоор мэргэжилтнүүд ажиллаж байна. Ирэх оны хагас жилд "Хаягжилтийн тухай хууль"-тай болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бол энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ойрын ирээдүйд Монголын шуудангийн салбарт 60-70 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ.

Д.Чингис
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4873192/43d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청