Бичлэгийн тоо 372

Нарны зам ашиглалтанд орно

Уншсан 4278 vote 0 2011.07.20 15:44:33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын зүүн хэсгийн үерийн хамгаалалт, далангийн шинэчлэл, Улиастай, Шархадны автобусны эцсийн буудлуудад баригдаж буй цогцолборуудын ажлын явцыг хотын дарга өнөөдөр газар дээр нь явж шалгалаа.
 
    Усархаг борооны дараа асуудал үүсч байдаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Сүнжин гранд” зочид буудал орчимд шинээр үерийн ус зайлуулах хоолой татаж, Өгөөмөр захын зүүн эргийн даланг урагш нь төмөр зам доогуур нэвтлэх ажлыг хийж эхлээд байгаа.
 
Баяр наадмын үеэр Нарантуул, Өгөөмөр зах зэрэг томоохон худалдааны төвүүдийн амралттай байгааг далимдуулан Нарны зам доогуурхи үерийн ус зайлуулах хоолойг тавих ажлыг хийх шийдвэрийг хотын дарга гаргасан. Хариуцсан компаниуд ч замын ачаалал багатай үед ажлаа гүйцэтгэж, маргааш өглөө гэхэд Нарны замын хөдөлгөөнийг бүрэн нээхэд бэлэн болжээ. Төмөр зам доогуурх ус зайлуулах хоолойг төмөр замынхан богино хугацаанд хийж гүйцэтгэсэн агаад Нарны замын шугам тавьсан хэсгийг өнөөдөртөө асфальдаж бэлэн болгох юм. Мөн “Сүнжингранд” зочид буудлын баруун талын даланг мөн урагш нь сэтэлж, зам доогуур гаргах хэсгийн ажил ч  маргааш гэхэд дуусч, замын хөдөлгөөнд саадгүй болох юм. Эхний ээлжинд замыг яаралтай чөлөөлөх ажлыг хийж, нийтдээ 12,8 км далангийн шинэчлэлийн ажил 10 дугаар сарын 1 гэхэд дуусах юм.
Эдгээр ажлуудын зарим нэг хэсэгт газрын асуудал гарч байгаа талаар хотын дарга сонсоод, олон хүний амь настай холбоотой, иргэдээ хамгаалахаар хот төлөвлөлтийн дагуу хийгдэж буй ажил гэдгийг сайтар ойлгуулж, ямар нэгэн саадгүйгээр ажлаа төлөвлөгөөний дагуу чанартай, шуурхай гүйцэтгэхийг даалгалаа.
 

Энэ жилээс хотын даргын санаачлан хэрэгжүүлж буй нэг томоохон ажил болох автобусны эцсийн буудлуудын тохижилтын ажил төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна. Өнөө жил автобусны эцсийн буудал 10-ыг тохижуулахаар төлөвлөж байсан ч хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалж, Баянхошуу, Дэнжийн 1000, Шархад, Улиастай гэсэн 4 газрынхыг тохижуулахаар болсон. Халуун ус, душтэй, хоолны газар, амралтын өрөө гээд жолооч, кондукторуудын ая тухтай амрах орчныг бүрдүүлсэн цогцолбор байгууламж нь тэднээс гадна гэр хорооллын иргэдэд ч үйлчилгээ үзүүлэх юм. Улиастай, Шархадны эцсийн буудлуудад баригдаж буй үйлчилгээний төвийн гүйцэтгэгч нар 8 дугаар сарын 15 гэхэд барилгын ажил бүрэн дуусч, тууз хайчлан хүлээлгэж өгнө гэдгээ хотын даргад амлалаа.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4873149/456/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21255
배너신청
자생병원

배너신청