Бичлэгийн тоо 372

 14ний өдөр  KBгруппын охин компаниудыг судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс  явуулсан “Солонгосын баячууд” судалгааны хүрээнд  баячууд хэрхэн баяжсан ба баяжсаны дараа эд хөрөнгөө хэрхэн хөрвүүлж буй болон амьдралын хэв маяг гэсэн сэдвүүдээр судалгаа явуулж илтгэл гаргажээ. Тус судалгаанд Солонгосын баячууд сард дунджаар 8сая320мянган вон зарцуулдаг бөгөөд түүнээс 24,8%-г хүүхдийн боловсролд зориулдаг гэж тодорхойлжээ.
Баячууд х
үүхдүүдийнхээ боловсролд маш их анхаардаг бөгөөд гадаад руу явуулах хувийн багш хөлслөх зэргээр онцгой анхаарал тавьдаг болох нь харагдсан гэж илтгэлд дурджээ.
Т
үүнчлэн Хувцас, гоёл чимэглэл худалдан авахад (16.7%),  'амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд(14.5%) гэх мэт өөрсдийгөө хөгжүүлэх амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зарцуулдаг байна.

Түүнчлэн тэдний амьдралд чухал хүчин зүйлсийн тухай сонгохдоо 56.6%нь гэр бүл хамгийн чухал гэсэн хариултыг өгчээ. Түүний дараагаар хувийн бизнес,хөгширсний дараах амьдрал зэрэг эдийн засгийн асуудал(32.7%), 'Эрүүл мэнд'(7.8%) гэж хариулсан байна.

Тэдний 91,4%нь  цэнгэлтэй амьдрахын тулд эд х
өрөнгө хэрэглээ хэрэгтэй гэсэн бол  бага ч гэсэн мөнгийг хэмнэж байж баян болно гэж 78,4%нь хариулсан байна.

Баячууд  спортод элэгтэй болох нь энэ судалгаагаар дахин батлагдлаа. Дундаж амьдралтай иргэд чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэсэн асуултад ихэвчлэн  зурагт
үзэх, интернэт харж өнөгрүүлдэг гэдэг  бол баячууд гольф тоглох, фитнесс клуб явдаг гэжээ.
Солонгосын баячуудын дотор цэвэр
өөрийн хүч хөдөлмөрөөр мөнгө олсон нь тун цөөхөн бөгөөд ихэнх нь газрын үнэ эрс өсөх үе баяжсан бөгөөд үүнээс хойш ч ихэвчлэн үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөр баяжжээ.

Баячуудын хөрөнгийн дундаж хэмжээ 3тэрбум400сая вон боловч нийгэмд хандивладаг мөнгө нь энгийн иргэдтэй бараг адилхан байдаг гэсэн сонирхолтой дүгнэлт гарчээ. Судалгааны хариуг  уншсан иргэд баячууд хөлсөө дуслуулж, нэмүү өртгийн татвар төлөөгүй байж нийгмийн өөрчлөлтийн эрхээр үнэгүй гарт орсон мөнгөө нийгэмд зарцуулмаар юм  гэсэн дуу хоолой газар авч байна.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4846899/e40/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21254
배너신청
자생병원

배너신청